Эрүүл мэндийн ус ундаа гэж юу вэ?

Д.Тулга / Эрүүл мэнд

Монголчууд гэхээрээ л бүгдийг гаднаас импортолдог гэж та боддог уу? Тэгвэл бас үгүй юм. Манай үндэсний үйлдвэрлэгчид шингэн хүнсний зах зээлийнхээ 94 хувийг өөрсдөө хангаж, ердөө зургаахан хувийг л гаднаас импортолдог гэхээр догь байгаа биз?

Тэгвэл танаас шингэн хүнсэнд ямар бүтээгдэхүүн багтдаг вэ? гэж асуувал юу гэж хариулах вэ? Мэдээж таны зөв. Хийжүүлсэн ундаа, цай, шүүс, цэвэр ус гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн бий. Гэвч дэлхийд тав дахь төрөл хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн шингэн хүнс манай улсад тун цөөн байна. Нэрлэ гэхээр Хужирт, Экос эрдэсжүүлсэн ус гэсхийгээд л дуусчихаад байгаа юм.

Монголчууд 2017 онд 292 сая литр шингэн хүнс хэрэглэжээ. Үүний 22 хувийг нь шүүс, 8 хувийг нь цай, 56 хувийг нь хийжүүлсэн ундаа, 12 хувийг нь ус эзэлж байна. Эдгээр тоон мэдээллийг тогтож сайн харвал ясны сийрэгжилт, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлийг эрс нэмэгдүүлж буй хийжүүлсэн ундаа толгой цохиж байгаа биз. Харин үүнийг эх орны ирээдүй болсон хүүхэд, залуус түлхүү хэрэглэж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа юм. Олзуурхмаар нэг зүйл байгаа нь сүүлийн жилүүдэд эрүүл мэнд болон идэж, ууж буй зүйлсдээ анхаардаг хүмүүс ихэссэн ч тэдэнд хэрэгтэй ус ундааных нь олдоц муу байна.

Тиймээс хөгжингүй орнуудад нэг хүнд ногдох эрүүл мэндийг дэмжигч усны хэрэглээ жилд 4-15 литр байгаа бол Монголд ердөө 0.8 литр байна. Өөрөөр хэлбэл, шүлтлэг ус, эрдэст ус, хөлс орлуулах үйлдэлтэй усны зах зээл ирэх жилүүдэд багадаа 5 дахин өсөх боломжтой байгаа юм. Үүнийг ердийн усны үнээр тооцоход л 18.4 тэрбум төгрөгийн багтаамжтай зах зээл байна гэсэн үг.

image

Харин Монос Хүнс компанийнхан IPO гаргаж, Эрүүл мэндийн ус, ундааны үйлдвэрлэлээ өргөжүүлснээр тус зах зээлийн 2 хувийг эзлэхээр зорьж байна. Цаана нь дахиад л 98 хувийн хоосон орон зай үлдэж буйг, үүний өгөөж хир байхыг ухаалаг хөрөнгө оруулагчид тооцоолж буй биз ээ.

Дэлхий нийтийн хандлагыг харсан ч элсэн чихрийн агууламжгүй ус, ундааг илүүд үзэх болж, цэвэр усны зах зээл жил бүр 10 хувиар өсөж байна. Австралид л гэхэд эрүүл мэндэд хортой ус ундаанд онцгой албан татвар ногдуулаад эхэлж. Манай улсын хувьд архи, тамхи зэрэг бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авдаг бол өндөр хөгжилтэй орнууд хийжүүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүнийг архи тамхины хор хөнөөлтэй адилтган үзэх болжээ.

Элсэн чихрийн агууламж өндөртэй ус, ундаанаас болж таргалалт газар авч буй орны тод жишээ бол АНУ. Жингийн илүүдэлтэй цэргүүд нь Америкийн армийн толгойн өвчин болтлоо асуудал хурцдаж эхэлсэн. Тиймээс ч Америкчууд энэхүү буруу хэв маягаасаа татгалзаж, дунд сургуулиуддаа л гэхэд хийжүүлсэн ундааны автомат машин тавихыг хоригложээ. Wall Street Journal-д мэдээлснээр 2000 онд Америкчууд савласан цэвэр уснаас 3,2 дахин их хийжүүлсэн ундаа уудаг байсан бол 2017 онд энэ хоёрын хэрэглээ тэнцсэн байна. Энэ бол дэлхийн хэмжээнд савласан цэвэр усны зах зээл эрчимтэй тэлж буйн жишээ юм.

Тодруулбал дэлхийн савласан цэвэр усны зах зээл 437 тэрбум литр буюу 238.5 тэрбум ам доллараар хэмжигдэж байна.0.5 литрийн савтай усны дундаж үнэ 27.3 цент буюу 717 төгрөг байна.

Та хийжүүлсэн ундаа уухаа больчихвол болоо юм биш үү гэж бодож байна уу. Тэгвэл энэ нь тун өрөөсгөл ойлголт юм. Учир нь элсэн чихэргүй гэх ундаа, шүүсэнд сахар орлуулагч багтдаг. Эрдэмтдийн дунд сахар орлуулагч хортой, хоргүй гэсэн маргаан өнөөг хүртэл өрнөж байна. Гэвч “no sugar”, “zero sugar” гэсэн тайлбартай ундаа үйлдвэрлэгч компаниуд “Яагаад сахаргүй хэрнээ чихэр амтагддаг вэ?” гэсэн асуултад шинжлэх ухаанч хариу өгөөгүй л байгаа нь эргэлзээ дагуулсаар байгаа юм.

Харин манай улсын шингэн хүнсний салбар тун удахгүй хөгжлийнхөө дараагийн шатанд гарах нь гэж хэлэхэд болно. Хэрэглэгчид эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг илүүтэй сонгох болсон энэ цагт Монос хүнсийн гаргах гэж буй IPO нь цагаа мэдэрсэн, зах зээлээ зөв таньсан, хэрэглэгчдийн хэрэглээг дагасан, шингэн хүнсний ирээдүйг олоод харчихсан ухаалаг алхам л гэж хэлэх гээд байгаа юм.

Эдүгээ Монос Хүнсийнхэн эрдэмтэн судлаачдын олон жилийн туршилт, судалгаанд үндэслэсэн Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлэгч Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, Berry-Vit ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Гэсэн ч үйлдвэрийн хүчин чадлаасаа шалтгаалж, зөвхөн Моносын эмийн сангуудаар болон цөөн тооны дэлгүүрүүдээр л борлуулалтаа хийдэг.

Харин IPO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг олон улсын стандартын шаардлагыг хангасан, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хүчин чадал нь 24 дахин нэмэгдэж, бүх хүнсний дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болох нь. Мөн шинээр нэмж 32 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашилбал олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Дэлхийн шингэн хүнсний зах зээл химийн нэмэлтүүдээс татгалзсан органик бүтээгдэхүүн рүү чиглэж байгаа энэ цагт Монос Хүнсийнхэн витамин C-тэй уснаас эхлээд уудаг ногоо хүртэл үйлдвэрлэх алсын бодолтой ажиллаж байгаа юм билээ. Ингэснээр хэрэглэгчид хүнсээрээ дамжуулан эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож байна. Тийм цагийн эхлэлийг тавьж буй учраас Монос Хүнсийн IPO олон хүний анхаарлыг татаж байгаа нь гарцаагүй.

Эцэст нь хэлэхэд Монос Хүнсийн IPO шингэн хүнсний зах зээлд тун удахгүй шинэ өнгө авчрах нь ээ. Энэ бол Монголын шингэн хүнсний хөгжил дэлхийтэй хөл нийлүүлж буйн тод зураг болох нь гэж олзуурхаж байна.

Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүсийн хувьд Монос Хүнсийн эрүүл мэндийг дэмжих шингэн хүнсний зах зээлийг онилсон IPO нь алдаж боломгүй алтан боломж гэж харагдаад байгаа юм даа.


Сэтгэгдэл

зочин [49.0.212.115] 2019-04-25 10:43:38

Моносын бүх юмнууд сүүлийн үед их үнэтэй болоод байгаа. Мөнгөний хойноос хөөцөлдөхөө боль

Зочин [66.181.185.164] 2019-04-20 13:06:50

өлөн шээс эм шүү

Зочин [202.126.89.222] 2019-04-19 01:02:03

Уул нь Монсын бүтээгдэхүүн их дажгүй .Эрүүл ,Эко чанартай байдаг..Гэхдээ Сүүлийн үед Монсын Эмийн. Сангаас Хугцаа нь дууссан байж болзошгүй эмнүүд болон бусад Төрлийн бүтээгдэхүүнүүд үе үе Сонсогдож байгаа шүү !!!!Үүн дээр Анхаараарай Монсынхоон !!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.