Ханхүү Харри, Меган Маркл нар шинэ хүнээ танилцууллаа
Их Британийн ханхүү, Сассексийн гүн Харригийн гэргий Меган Маркл хоёр хоногийн өмнө амаржиж хүү төрүүлсэн билээ.Гүнгийн гэр бүл өчигдөр хүүгээ албан ёсоор танилцуулж, хатан хаанд бараалхжээ. Британийн хаан ширээ залгамжлагчдын долоод бичигдэж буй шинэ хүнд Арчи Харрисон Маунтбаттен-Уиндсор хэмээх нэр өгчээ.
Меган гэрэл зурагчдад хүүгээ харуулахдаа “Хүү маань маш хөөрхөн, тайван. Дэргэд минь ертөнцийн хамгийн сайхан хоёр залуу байгаа нь гайхалтай. Би үнэхээр аз жаргалтай байна" гэсэн бол Харри “Аав болоод хоёр, гурав хонож байгаа ч надад үнэхээр сайхан мэдрэмж төрж байна. Бид өөрсдийн гэсэн бяцхан баяр баясгалантай болсондоо маш их догдолж байна" гэжээ.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:40:54
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:40:54