ХЭҮК-ийнхон малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрхэд дүн шинжилгээ хийж байна

Д.Тулга / Орон нутаг

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 08-16-ны өдрүүдэд Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх юм.

Малчин эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцах, судалгаа авах, тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага, статистик, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, эрүүл мэндийн байгууллага, аймаг, сумдын Засаг дарга нар, Хамтарсан баг, иргэний нийгмийн байгууллагууд, өмгөөлөгч зэрэг холбогдох төлөөллөөс мэдээлэл цуглуулах, үйл ажиллагаатай танилцах замаар энэхүү дүн шинжилгээг хийнэ. Уг ажлыг НҮБ-ын Хүн амын сан дэмжиж хамтран ажиллаж байна.

Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байх, түүнчлэн нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим тохиолдолд амь насаа алдахад хүрдэг. Хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байруудыг байгуулах, хүчирхийлэлд өртөгсдөд зөвлөгөө өгөх тусламжийн утасны үйлчилгээг нэвтрүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хамгаалал, хууль зүйн дэмжлэг үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвийг аймаг, орон нутагт үе шаттай байгуулж байгаа ч үр нөлөө хэрэгжилтийн байдлыг хүний эрхийн үүднээс тодорхойлох шаардлагатай юм.

Ялангуяа алслагдсан бүс нутгийн малчин эмэгтэйчүүд, тэдний гэр бүл, хамт олны эрүүл мэнд, аж байдалд сөргөөр нөлөөлж буй энэхүү эмзэг асуудал болон хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг судлах хэрэгцээ шаардлага байна.


Сэтгэгдэл

аз жаргал [103.10.23.116] 2019-05-10 10:58:29

Хөдөө нутаг бол Монгол ёс төрөө алдаагүй хүнээрээ байгаа хүмүүс амьдардаг нутаг Хот сууран газар шиг Монголоо гээсэн гаднийханыг дуурайсан алаан хядаан суртчалсан үзвэр үзсэн ёс зүүгүй тэнэг үүд хөдөө нутагт байхгүй Хотоос очсон зарим тэнгүүд л ёс зүүгүй элдэв хэрэг хийдэг Хөдөөгийн эхнэрүүд нөхөрөө хүндлэж чаддаг Хотын хүүхэндүүд өөрийн эрх ашигаа бүхнээс дээгүүр тавсан нөхөрийхөө толгой дээр мордсон нөхрөө бөхсөөрөө хуурсан Гаднийханы дуурайж хайраа хайраа хэмээн ташаадсан жэнгэрүүд байдаг бол,, Хөдөөгийхөн хайраа гэж дуудахын оронд Нөхрөө хүндлэж цай аягалаж өмнө нь бариж Таа цайгаа уу Таний ажил чинь бүтэжтэй юу гэж үнэн сэтгэлээсээ асууж хаматын амьдралдаа санаа чилээдэг юм шүү дээ Ийм үг дуулсан ийм хүндлэл хүлээсэн эр хүн эхнэрээ хүндлэж хайрлахаас яаах юм Эр хүн ямар байх нь энэрийн харицаанаас шууд хамаатай Үүнийг эхнэрүүд бодож амьдралдаа хэрэгжүүлэж байх хэрэгтэй энгэж чадвал гэр бүл аз жаргалтай байж чадна

Zochin [172.58.46.230] 2019-05-10 00:36:29

Deeh n ued honind yavdaguudiig yanzaldag tegeed terenteigee ger bul boldog baigaliin huuliig zorchilgui bolsoor l irsen, odoo harin honind yavdaguud bol ulaan jombogo uud bolson gej sonsson, zoos neheed super uilchilgee ch geh shig

Зочин [59.153.115.188] 2019-05-09 23:03:46

Хотынхоо зэрлэг малнуудыг дийлэхгүй болохоор хөдөөнийхөө хэдийг номохжилж баыгаа юмаадаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.