Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн этгээдүүдэд ял оноолоо

Б.БУРМАА / Хууль

Үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн амь насыг хохироосон Б.Энхбаяр, Т.Лундаан нарт хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэйн холбогдуулж, өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноолоо.

Тодруулбал шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477.000.000 буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэргийг тодруулбал тэд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ түүнийг чирж унаган биед нь хүнд гэмтэл учруулаад, хэргийн газрыг орхин зугтсан билээ. Улмаар цагдаагийн алба хаагч эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэх явцдаа тархины хүнд гэмтлээс болж нас барсан юм.

Цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай хэрэгжүүлснээр Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23:25 цагт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхад нь олж, дайчлан баривчилсан байдаг.

Гэмт хэрэгтэн Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.85] 2019-06-07 06:50:21

Hergiig anhnaas ni bvrdel hj hereg vvsgehdee l uchir bn teriig ni zou hiihgvi bol shvvgch hvnd hereg zohiogood esuel bvrdvvlj yl onoohgvi bhoo ter porokurort bas uchir bn zou yuagdaj bgaa eshed hynalt togtoofog gedeg bizdee

Зочин [64.119.22.87] 2019-06-07 04:51:16

Энэ шүүгчид гэж ямар сэтгэхүйтэй улс байна аа. Хүлсээр гүтгүүлж хэлмэгдэгсэнийг 25 жилээр ялласан байтлаа, ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагчийн аминд хүрсэн хүнд 15 жилийн ял оноож байгаа нь дэндүү зөрөөтөй биш үү. Бүх насаар нь хорьж хоол хүнсийг нь ар гэрээр нь төлүүлэх, эсвэл цаазлах хэрэгтэй. Харамсалтай нь өөрсдийгөө ардчилагч гэж өргөмжилсөн Элбэгдорж, Бат-Үүл тэргүүтэй хэд, тэднийг дагалдагсад цаазын ялыг сэргээхийг эсэргүүцээд байгаа нь цаанаа учиртай биз. Тэдний хийсэн нүгэл илрэх цагт цаазлуулахгүй үлдэх л гэж цаазын ялыг байхгүй болгосон шүү дээ. Юун хүний эрх, ингэж донгосохоо больцгоовол таарна.

Зочин [103.212.116.185] 2019-06-07 03:32:46

Ene odoo tsagdaa vvregt ajlaa hj yuaad gemt heregtenii vildlees bolood amia aldjee tsagdaagiin ar geriig bvh nasaar ni uls tetgeh hamgaalalt bdg bizde arai ch heden tog zardal ogood orhihgvi biz ge hohirogchin ar tal bvh nasaaraa hohirch vldej bn hulgaich nar ni amid heden jil bolool garaad amid bn haramsaltai ym

зочин [66.181.184.227] 2019-06-07 02:29:12

Цаазын ялаа сэргээгээч ийм алуурчдыг өршөөсөнтэй адил байна больж үз хэн төрийн төлөө ажиллах юм бэ хэдэн муу цагдаа нарынхаа ажиллах нөхцөлийг сайжруулаач хамгийн болох болохгүй зүйлтэй өдөр болгон нүүр тулж байдаг хүмүүс. Та бидний хэн нэгнийх нь үр хүүхэд,ах,дүү нар биз дээ.

zochin [185.39.141.4] 2019-06-05 08:25:50

hvn alsan yaragchniig shiitgeh ni zub ... zorigiig siichin dvrj ustgasan hergiin aliirchdiig umguulj bui haatsailj bui nymdorj ih sonin bn daa . aluurchin bagabandi oyutolgoid 100 sayiin tsalin avch ulsaa hudaldan yachaaldah...

зочин [66.181.181.46] 2019-06-05 07:49:57

Иймээ, тиймээ өршөөл гэсээр 5 жилийн дараа хотод алхаж явах байх даа.

зочин [122.201.24.89] 2019-06-05 06:50:55

Ял нь хөнгөдсөн байна.Зүй нь 25 жилээр яллах ёстой байсан юм

Зочин [202.179.31.97] 2019-06-05 10:43:11

Харин яагаад ийм хөнгөн ялласныг ойлгохгүй байна. Санаатай аваад яваад байсан хүмүүс.

Ууу [49.0.212.20] 2019-06-05 06:17:10

МАНАЙ ЦАГДАА НАР ООДГУЙ ДАЛИМДУУЛААД БУУДААД АЛАХ ЕСТОЙ БСАН ЮМ. ХЭДЭН ЖИЛИЙН ОМНО АНУД СИАТЕЛ ХОТОД 2 ЦАГДАА БУДУУЛАЖ 1 НЬ ХУНДЭЭР ШАРХДСАН ХЭРГИЙГ УЙЛДСЭН ХЭРЭГТЭНГ ЦАГДАА НАР ШУУД БУУДААД АЛЧИХСАН . ТЭР УЕД ТV ГЭЭР БУР ИЛ ТОДООР : ГЭМТ ХЭРЭГТЭНГ УХСЭН ГЭЖ ТООЦОЖ БОЛНО. ЯАГААД ГЭВЭЛ СИАТЕЛИЙН БУХ ЦАГДАА ТУУНИЙГ АЛАХААР УЛАЙРАН ХАЙЖ БНА ГЭЖ БСАН УНЭХЭЭР МАРГААШ НЬ ЭСЭРГУУЦЭХ ЧАДАЛГУЙ ШАРХДСАН ТУУНИЙГ ШУУД БУУДААД АЛЧИХСАН БСАН. ГЭТЭЛ МОНГОЛД ЯМАРЧ НЭГДЭЛ БАЙХГУЙ ДЭМЖЛЭГ АЛГА ДАА.

Зочин [202.179.27.202] 2019-06-05 06:04:33

бүгдээрээ хамжаад өлсгөөд алчихгүй 15-н жил тэжээчих юмсан даа

Зочин [202.126.88.189] 2019-06-05 05:02:07

Ийм засрахгүй болсон юмнуудыг шууд устгах хэрэгтэй

sfesfgee [49.0.218.24] 2019-06-05 06:06:56

Xvn bish xvmvvsig isfdax xepegfei

Зочин [202.126.88.167] 2019-06-05 04:49:19

БУСАДЫН АМИЙГ САНААТАЙГАА АЛСАН БОЛ НАСААР НЬ ХОРИХГУЙ БОЛ НААДУУЛ ЧИНЬ ДАХИН ХҮН АЛЖ МЭДНЭ ДЭЭ

Zochin [66.181.161.18] 2019-06-05 03:49:16

20 jil baga hugatsaa bish

ebi [66.181.161.120] 2019-06-05 03:46:43

хулгай дээрэм хийсэн хүнтэй ижил авдаг юм байна

зочин [203.91.118.180] 2019-06-05 03:33:01

Иймхэн ял өгч байгаа юм уу арай ч дээ.

Зочин [66.181.189.243] 2019-06-05 03:29:03

buh nasaar ni ogohhui dee

Зочин [103.9.89.18] 2019-06-05 03:28:22

Цагдаа алсан нүгэлтэнг бол шууд буудаж устгах хэрэгтэй

Иргэн [203.91.118.180] 2019-06-05 03:25:55

Энэ новшид цааз юмуу бүх насаар хорих ял өгч шоронд хатаах ёстой байсан


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.