Уурхайд осолдсон ажилтны цогцсыг нуураас гаргажээ
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д тавдугаар сарын 23-ны өдөр ноцтой осол гарсан. Тодруулбал, тус уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтайгаа уурхайн ухаш буюу нуур руу унаж осолдсон юм.
Онцгой байдлын газрын алба хаагчид 15 хоногийн турш осолдсон ажилтны цогцсыг хайсны эцэст өчигдөр /2019.06.06/ 17.00 цагт олж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Өнгөрсөн гуравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг тус уурхайд шалгалт хийн осол гарсан газарт нурах эрсдэл үүссэн гэдгийг мэдэгдээд улсын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл “Пентатерра” ХХК нь хууль зөрчин нууцаар үйл ажиллагаа явуулснаас үүдэн нэг хүний амь эрсэджээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [64.119.24.10] 2019-06-08 19:43:36
ИЙМ УУРХАЙГ ШУУД ХААЛ ДАА ШУДРАГА БАЙЯ Л ДАА МХГАЗАР ЗѲВШѲѲРѲѲД НЭЭДЭГ УЧРААС ИНГЭЖ ДАВАРЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
Монгол [220.195.66.125] 2019-06-07 05:37:09
Бичээч сэтгуулч зов бичиж сурах болоогуй юм уу? Ажилчин Ажилтан 2 угийг л ялгаж сур эсвэл чи Монгол биш бололтой
Зочин [202.9.43.145] 2019-06-07 03:52:20
Алаач ийм газруудийг.эзэн УИХ- н нэг Баагийгийн танил нтр гэж заваарнаа