Н.Жанцанноров: Монгол хүний багш бол таван хошуу мал нь юм

М.Амаржаргал / Боловсрол

Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровтой хөөрөлдсөн юм.

-Залуусын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа. Та бидэнтэй оюун билгийнхээ охиос хуваалцаач!

-Би та нарт хэрэгтэй юм хэлэх үү, үгүй юу гэдэгтээ эргэлзэж байна. Яагаад гэвэл аливаа юм цагтай. Орчлон ертөнцийг төсөөлж байгаа та бидний төсөөлөл бол ерөнхийдөө зарчмын хувьд ижил боловч та нар өөр цагт төрж өссөн, би өөр цагт төрж өссөн учраас нийлэхгүй юм бидэнд их бий. Тийм учраас би ингэж боддог, ингэх нь зүйтэй гэж ярих нь өөрийгөө тулгасан хандлага болно. Тиймээс миний үгийг өнгөрсөн цаг дээр аваачиж “Эдний үеийнхэн ийм юмыг ингэж боддог юм байна, манай үеийнхэн үүнийг яаж бодвол зүгээр вэ” гэдгийг ухаандаа сайн тунгаах хэрэгтэй. Тэрнээс “ахмадын үг алт” гээд яваад байвал зарим нь хольцтой шүү. Цагийн хольцтой. Тэрнээс ухааны хольц бол хамаа алга.

-Та нэгэнтээ “Хөгжмийн амин сүнс бол аялга байдаг” гэж хэлсэн байдаг даа. Тэгвэл номын ариун сүнс гэвэл юуг хэлэх бол?

-Би тэгж хэлсэн нь үнэн. Аялга гэж хэлний аялгын тухай биш хөгжмийн аялгын талаар хэлсэн хэрэг. Номын амин сүнс гэдгийг номт мэргэд л хэлнэ. Орчлонгийн хүмүүс хүнийхээ хувьд бүгд ижил. Тэгэхдээ тухайн үндэстэн гэх юм уу, мянга мянган жилд оршсон нутаг ус гэх юм уу, эрхэлсэн ахуй юм уу эсвэл тэнгэрээс өгөгдсөн оюун ухааны өгөгдлүүд нь өөр өөр байгаа. Хэрвээ ийм л өөр өөр байгаа бол тухайн үндэстний номынх нь ч амин сүнс, хөгжмийнх нь ч амин сүнс өөр өөр байгаа. Өөр байна аа гэдэг нь Оросын хөгжмийн амин сүнсээс Монголын хөгжмийн амин сүнс илүү гэсэн үг бас биш. Тухайн үндэстний оюун соёлын бүтээмж бусад үндэстнийхээс илүү юм уу, дутуу байх албагүй. Өөр л байна. Өөр байгаагаараа давуу талтай.

-Монгол үндэстний бусад үндэстнээс өөр байх оюун соёл юу байдаг бол?

-Бидний хэчнээн мянган жил дөрвөн төрөл, таван хошуу малаа адуулж маллаж ирсэн энэ соёл монгол хүнийг хүн болгосон гэж жинхэнэ оюун ухаант хүний хувьд би боддог юм. Мал бол монгол хүний багш гэж заримдаа би хэлдэг. Өөрөөр хэлбэл, мал малласан хүн даарахын, өлсөхийн, өнчрөхийн, ядрахын, зовохын бүх зовлонг юуны түрүүнд малаасаа мэдэрдэг. Эндээс хайр бий болдог. Энэ хайр монголчуудыг бусад үндэстнүүдээс хамаагүй өндөрт авч явдаг гэж би итгэдэг. Төмс тарьдаг хүн бол арай өөр л гэж би бодоод байна шүү дээ. Хөдөө хээр өнчирсөн ботгоо дотроо эзэн хүн бодохдоо үр хүүхэдтэйгээ зүйрлэн боддог. Тэр нь монгол хүнийг хүнлэг, энэрэнгүй байх, орчлон ертөнцтэйгөө зөв харилцах харьцааг бидэнд суулгасан. Та нар өнөөдөр өөрийгөө арван есөн настай, хорин таван настай гэж бодож байна. Энэ бол таны төрсөн нас, оны тоо яах аргагүй мөн. Ер нь бидний хэн ч байлаа гэсэн монгол хүний настай чацуу байгаа. Миний санаа ойлгогдож байна уу. Өөрөөр хэлбэл, монголчуудын мянга мянган жилд туулж ирсэн туршлага, оюун санааны бүхэл бүтэн бодомжийг өөртөө тээж яваа. Тиймээс бид өөрсдийгөө хэдхэн настай хүн гэхээсээ илүүтэй хэдэн мянган жилийг туулсан монгол хүнийг өөр дээрээ ачиж яваа бодгаль гэж ойлгох хэрэгтэй. Энэ бодгалийг бүтээсэн бүүвэйн дуу, тэр ингэний гингэнээ, хонь тойглох аялгууны үндэс нь монгол хөгжмийн амин сүнс юм гэж би хөгжмийн зохиолч хүний хувьд боддог. Тэгэхээр Монголын утга зохиолын амин сүнс нь монгол хүнийг барьж байдаг, бусдаас ондоо, давуу байлгаж чаддаг мянга мянган жилийн өгөгдөлтэй холбоотой тэр үзэл санаа юм.

-Таныг “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин доор” уран сайхны кинонуудын хөгжмийг туурвисан уран бүтээлч гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Та Монголын хөгжмийн ертөнцөд гандан буурахгүй мундаг бүтээлүүдээ дархлан туурвиж чадсан уу?

-Намайг хүмүүс их юм хийсэн хөгжмийн зохиолч гээд байдаг юм. Яг эргээд харахаар ерөөсөө юу ч хийгээгүй юм шиг байна шүү. Залуус та нар энэ үгийг Жанцанноров зөндөө юм хийчихээд худлаа маяглаж байна гэж бодож магадгүй. Тэгвэл миний насанд ирчихээд нэг бодоод үзээрэй. Хүний хүсэл, хийх чадамж хоёр гэж хязгааргүй аварга юм байдаг юм даа. Хязгааргүй зүйл гэж ерөөс байдаггүй л юм гэсэн. Энэ аварга их юмаа хүн бардаггүй юм байна. Барж чадах насандаа бүтээж туурвихгүй бол сүүлдээ харамсах шинжтэй. Би өөртөө их харамсаж байгаа. Аливаа бүтээлийг хүн уншиж ашиглахаас гадна өөрсдөө бүтээх хэрэгтэй. Хэвлүүлж нийтлээд алдар сууд гарвал өөр хэрэг. Чиний бичиж байгаа ном бол гайхамшигтай бүтээл байх болно. Чи л хийж байгаа учраас өөр хэн ч хийж чадахгүй. Яагаад чи гэсэн нэг бодгаль байгаад байна гэвэл одоохондоо хүнийг хувилаагүй байна. Солонгост тугал хувилсан л юм гэсэн. Чамайг хувилаагүй л байгаа бол энэ орчлонд цорын ганцаар байгаа. Өөр яг чам шиг бодгаль хорвоо дээр байхгүй. Хэрвээ чи ганцаараа л байгаа бол чиний чадах юмыг бусад хүн яагаад ч хийж чадахгүй. Тиймээс та нар “Өнөөдөр нэг роман биччихье” гэж өөрийгөө зовоогоод хэрэггүй. Бүх амьдралдаа болсон, болоогүй бүх зүйлээ зүгээр л цаасан дээр тэмдэглээд бичээд бай гэж зөвлөе. Жаран насны босгон дээр очоод эргээд нэг хараарай. Тэр тэмдэглэсэн зүйл чинь гайхамшгийг бүтээсэн байх болно.

-Та өөрөө тийм тэмдэглэл хөтөлж байв уу?

-Би ийм зүйл тэмдэглээгүйдээ үнэхээр их харамсаж байна. Бусдыг өөрийнхөө ийм салан замаар явуулахгүйн тулд залуучууддаа эртхэн сануулж хэлж байгаа минь энэ. Та бүхэн Сүхбаатарын талбайн урд байдаг Марко Пологийн хөшөөг мэдэж байгаа. Тэр хүн бол Италиас наашаа ирж Их Монгол Улсад арван долоон жил болсон. Бараг тагнуулын ч чиглэлийн хүн байх. Нутагтаа очоод шоронд орсон. Шоронд ороод хийх юм байхгүй юм чинь монгол оронд байсан тухайгаа бичсэн. Ном гаргасан. Марко Пологийн тэмдэглэл одоо Монголын түүхийн салшгүй нэг хэсэг болсон. Номонд дуртай хүн бүхэн уншсан л байх ёстой. Нэг хүний тэмдэглэл нэг үндэстний түүхийг босгоход хэрэг болж байна. Тиймээс залуучууд маань бүхэл бүтэн нэг том үндэстний нэг том бодгалийн хувьд өөрийгөө үлдээх хэрэгтэй. Бид дал насалж байгаа нь насалж байгаа биш мөнхөрч байгаа юм шүү дээ.

-Яагаад мөнхөрч байгаа гэж. Орчлонгийн жамаар элэгдэж байгаа хэрэг биш үү?

-Хүмүүний энэхэн заяанд төрсөн энэ байгаа үеэ мөнхөрч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Нэг л өдөр алга болно. Та бид далан жилийн дараа уулзана гэж болзоо тавиад нэмэргүй. Хэн ч байсан энэ байгаа биеэрээ уулзахгүй. Зуун жилийн дараа бид бүгдээрээ хэн нэгийгээ харахгүй. Тэгэхээр ямар ч байсан мөнх бус гэдгийг ойлгох учиртай. Бид сэтгэж чадаж байгаа бол одоо мөнх байгаа гэдгээ ухаарах ёстой. Би тэгж бодож байна. Тэмдэглэлээ компьютерт найдалгүйгээр гараараа бичих хэрэгтэй. Би агуу их хөгжмийн зохиолч Самбын Гончигсумлаатай арван зургаан жил хамт ажилласан. Цагийнхаа автобусанд суусных нь дараа “Ямар урагшгүй хүн бэ, би” гэж өөртөө харамсаж сууна. Хэлж байсан үг бүхнийг нь тэмдэглэх нь яав аа гэж байна шүү дээ. Хүн гэдэг арван хэдэн жил өнгөрөхөд л аливаа зүйлийг мартаж байна. Тиймээс гайхамшигт бодгаль болсон хүнийг давтах боломжгүй учраас л авьяас гайхамшигтай гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Авьяас бол өгөгдөл мөн. Алдарт зохиолч Ванчинбалын Инжанаши “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшиж юугаа хийнэ” гэсэн. Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадна гэсэн үг бол хүнийг ямар нэгэн хэмжээгээр ухаарч танина л гэсэн үг. Тэр хүнийг юунд гуних, юунд ухаажих, юунаас айх гэдгийг мэдэхгүй байж зохиол бичиж болохгүй. Тийм учраас манай энэ утга зохиолчид бол агуу их хүн судлаачид, хүн бүтээгчид байдаг. Авьяасыг ухаанаар зодохгүй бол авьяас хүнд очиж наалдахгүй

-Та бол Монголын хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтнээс гадна соёлын томоохон төлөөлөгч. Монгол судлал сүүлийн үед гадагшаа хандлагатай боллоо гэцгээх юм?

-Монгол судлалын төвийг Монголоос алдчих вий гэж айх огт хэрэггүй. Хөрс нь Монголд байгаа юм чинь юунаас нь айх юм. Хамгийн гол нь Монголыг л судалж байг л дээ. Хаана ч төвлөрч байсан Монголыг их л судалж байвал сайн биз дээ. Америктаа төвлөрөөд судална уу, Япондоо төвлөрөөд судална уу ямар хамаатай юм. Бидэнд социализмын үеийн сонин сэтгэлгээ байна. Тэр нь харамч зан. Уртын дууг минь харийнхан сурчих вий, манай тийм зүйлийг сурчих вий, судалчих вий гэсэн хармын сэтгэлгээг орхих хэрэгтэй. Монгол хүн хэдий чинээ оюун санааны тусгаар тогтнолтой байх тусам Монголын яруу найраг дэлхийд хөрвүүлэгдэж, Монголын морин хуурыг дэлхий хөгжимдөж, монгол уртын дууг дэлхий дуулсан цагт л монгол үндэстний оюун санааны дархлаа бэхжинэ. Намайг гэхэд Өмнөд монголчуудад уртын дуу заалаа гээд шүүмжлээд байдаг. Нэг өмнөд монгол ирээд уртын дуу заалгах гэхэд нь “Чи хятад биз дээ” гэж хөөгөөд явуулах ёстой юм уу. Энэ хүн чинь монгол шүү дээ. Монгол хүн монгол дуугаа суръя гээд ирэхэд ийм хүйтэн хөндий хандаж болохгүй. Бид социализмын үеийн сэтгэлгээнээсээ салахгүй байгаа бас нэг зүйл бол өөрсдийгөө дандаа бага буурай, жижиг гэж бодох. Хүн бүхэн тэгж боддог. “Монголын утга зохиол Орос, Хятадын утга зохиолд нөлөөлсөн нь” гэж огт бодохгүй. Яагаад бид гаднын соёлд нөлөөлж болдоггүй юм бэ. Тийм муу улс юм уу, бид. Тэр Иранд байгаа үндэсний уран барилгад нь манай Өлзийт хааны оюун санаа орсон зүйл байж л байна. Хүлэгийн улс, Батын улс байж л байсан. Арвангуравдугаар зуунд Монголыг л дуурайна уу гэхээс өөр хэнийг дуурайх юм бэ. Монголын сэтгэлгээ, соёл дэлхийг тэр үед атгаж л байсан биз дээ. Тиймээс залуучууд оюунаа жаахан онгойлгох хэрэгтэй.

-Оюунаа яаж онгойлговол зүгээр бол?

-Монголын үнэртэй бүтээлийг сайтар мэдрэх хэрэгтэй. Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Сэгс цагаан богд”, Тангадын Галсан найрагчийн бүтээлүүдийг уншихад монгол, хөдөө амтагдана, мэдрэгдэнэ, үнэртэнэ, хөөе. Одооны найрагчдын шүлгийг уншихад ямар ч үнэр байхгүй юм. Хүн бол боловсруулдаг нэг л тархитай. Таван мэдрэхүйгээрээ сайхан, муухайг ялгана. Үнэртэх, амтлах хоёр нь хэрэглээ болсон. Тиймээс энэ талын урлаг замбараагүй хөгжчихсөн. Үнэртэх урлагийн чиглэлд гэхэд “Шанель”, “Диор” энэ тэр гээд өчнөөн олон брэнд бий болчихсон. Энэ чинь ахуйн хэрэглээнд тулгуурласан мэдрэхүйн эрхтэнд таалагдахын тулд арилжааны урлаг болоод хөгжчихсөн. Амтлах гэхэд тогоочийн урлагийг дурдахад хангалттай. Чих, нүд, мэдрэх гурваа хүн сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжимтэй холбоотой бүх урлаг чихээр дамжиж нөгөө л тархинд очно. Дүрслэх урлаг нүдээр дамжина. Мэдрэхүй хэлээр дамжина. Гурил гэж бичихэд гурил л амтагдана. Урлаг гэдгийг нам төртэй холбон ойлгож огт болохгүй.

Төрийн дуулал ч юм уу, намын тухай дуу гэдэг чинь бидний сайн сайхныг ашигласан дээрэм байхгүй юу. Урлаг бол эцсийн эцэст эр, эм хоёр хүний бие биедээ таалагдах, сайхан байх гэсэн харьцаан дээр бий болсон зүйл. Урлагийн түүхэнд ийм зүйл бичсэнийг би олж хараагүй. Гэхдээ би тэгж л боддог. Монгол Улсын төр дэлхийн улс гүрнүүдтэй хөл нийлүүлэн явна, тэгэхдээ сонгодог нүүдлийн соёлоо хадгална гэж яриад байгаагаа амьдрал дээр нотолж хийж бүтээх хэрэгтэй. Хийхэд боломж, гарц бий. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Жавхлангийн яриад байгаагаар хийж болохгүй. Өөрөөр хэлбэл, морио уная ч гэдэг юм уу, хог арилгая гэж болохгүй. Жавхлан бол юу бодох ёстой вэ гэхээр морио унуулахын тулд морь унадаг хүмүүсийг урамшуулдаг тогтолцоог бий болгох ёстой. Мотоциклиор мал хариулна гэдэг чинь хамгийн амархан зүйл. Хоёр литр бензинээр зуун километр газар явна. Хамгийн хурдан бүтээл. Яагаад ашиглаж болохгүй гэж. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл ямааны ноолуурт урамшуулал олгож болж байгаа юм чинь, тариа тарьдаг хүнд төрөөс урамшуулал олгож байгаа юм чинь эмнэг сургадаг хүнд урамшуулал олгодог болчих хэрэгтэй. Аргал түүдэг, аргал түлдэг айлд урамшуулал олгоод мод түлдэг өрхөд торгууль тавих ёстой байхгүй юу. Сүүгээрээ, нэхийгээрээ бүтээгдэхүүн хийдэг, тэмээгээрээ нүүдэг айлд урамшуулал өгөх ёстой. Монголчуудыг малаас нь салгахгүй гэвэл ийм л арга хэрэглэх учиртай.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН, СЭТГҮҮЛЧ Л.БАТЦЭНГЭЛ

Сэтгэгдэл

xxiphv [116.20.228.168] 2022-12-10 18:26:09

Мэдээ.МН [url=http://www.g39in1l7ce49b52j1z48vt21jasq33e1s.org/]uxxiphv[/url] xxiphv http://www.g39in1l7ce49b52j1z48vt21jasq33e1s.org/ axxiphv

rhidfngypk [39.130.122.51] 2022-12-02 19:25:17

Мэдээ.МН arhidfngypk [url=http://www.gn28l5jd20q9t719k39cs4rc20ziq17rs.org/]urhidfngypk[/url] rhidfngypk http://www.gn28l5jd20q9t719k39cs4rc20ziq17rs.org/

erqmqmbvri [39.130.122.51] 2022-12-02 19:20:30

Мэдээ.МН aerqmqmbvri erqmqmbvri http://www.g59i48q16t09osoa9cvqbw59a486i41rs.org/ [url=http://www.g59i48q16t09osoa9cvqbw59a486i41rs.org/]uerqmqmbvri[/url]

hzrlswfyj [123.189.90.190] 2021-03-20 03:55:39

Мэдээ.МН hzrlswfyj http://www.ga6rl1826g3t1ed9c8uk96zp5b9b9u99s.org/ ahzrlswfyj [url=http://www.ga6rl1826g3t1ed9c8uk96zp5b9b9u99s.org/]uhzrlswfyj[/url]

xkgmodsrxt [123.189.90.190] 2021-03-20 03:55:39

Мэдээ.МН xkgmodsrxt http://www.g056z346rs3j1woojau905k05b9oq7e6s.org/ [url=http://www.g056z346rs3j1woojau905k05b9oq7e6s.org/]uxkgmodsrxt[/url] axkgmodsrxt

ylmfsdfsp [113.87.146.68] 2021-01-22 06:49:18

Мэдээ.МН [url=http://www.gs0td38dou3lv00d6e10631w39ro8u9zs.org/]uylmfsdfsp[/url] aylmfsdfsp ylmfsdfsp http://www.gs0td38dou3lv00d6e10631w39ro8u9zs.org/

mhhqwckwm [113.87.146.68] 2021-01-22 06:49:17

Мэдээ.МН [url=http://www.g84x37czbr6087t9bdqurs042rh02i11s.org/]umhhqwckwm[/url] amhhqwckwm mhhqwckwm http://www.g84x37czbr6087t9bdqurs042rh02i11s.org/

whrzffcbk [116.72.0.99] 2021-01-22 06:24:48

Мэдээ.МН awhrzffcbk whrzffcbk http://www.g3o8eckp0k0hanc91607151vq3p27vi3s.org/ [url=http://www.g3o8eckp0k0hanc91607151vq3p27vi3s.org/]uwhrzffcbk[/url]

ncjxtmhedk [116.72.0.99] 2021-01-22 06:24:42

Мэдээ.МН ncjxtmhedk http://www.ghm6j00533z6czd0r38h1oh1xo6i679gs.org/ [url=http://www.ghm6j00533z6czd0r38h1oh1xo6i679gs.org/]uncjxtmhedk[/url] ancjxtmhedk

leblpxwkme [113.4.252.167] 2020-11-09 22:40:59

Мэдээ.МН [url=http://www.ggz248sz3h10966id94fe6y7rdp56p1ks.org/]uleblpxwkme[/url] leblpxwkme http://www.ggz248sz3h10966id94fe6y7rdp56p1ks.org/ aleblpxwkme

hiilbgkrm [113.4.252.167] 2020-11-09 22:40:59

Мэдээ.МН hiilbgkrm http://www.g09ss8p803sk8zhj6g4i44444xg6f1mys.org/ ahiilbgkrm [url=http://www.g09ss8p803sk8zhj6g4i44444xg6f1mys.org/]uhiilbgkrm[/url]

rysgbqrks [113.4.252.167] 2020-11-09 22:40:59

Мэдээ.МН [url=http://www.g8jmy76t24l0e7m1j9bim1269285tkbcs.org/]urysgbqrks[/url] arysgbqrks rysgbqrks http://www.g8jmy76t24l0e7m1j9bim1269285tkbcs.org/

hskbhhw [111.4.127.142] 2020-10-24 07:47:21

Мэдээ.МН hskbhhw http://www.gfkv6asic93kw9nc278954586m37x5tfs.org/ [url=http://www.gfkv6asic93kw9nc278954586m37x5tfs.org/]uhskbhhw[/url] ahskbhhw

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-21 15:55:25

play online casino online gambling gold fish casino slots  free casino slot games http://onlinecasinouse.com/# - world class casino slots

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:05

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:05

Bayr [66.181.161.23] 2019-07-04 19:03:49

Уншлаа, бүгдийг уншлаа, "малын дөртэй болох" гэдэг утгаар ойлгоё! Ан амьтныг гаршуулж малыг гэршүүлж МАЛЧИН болсон угсаатан МОНГОЛЧУУД тархины багтаамж хөгжлөөрөө дэлхийн ТҮҮЧЭЭ гэдгээ баталсан сэтгэгдэл байна! Хийж оролдож байгаа ажил хөдөлмөр нь үнэндээ тухайн хүний БАГШ гэхэд буруу биш ээ! Малчны эрдэм гэгч ямар гайхамшигтай бүтээлч сэтгэлгээ, уран бүтээл, нээлт, шинжлэх ухааны мэдлэг, орчин үеийн дэвшилд хүргэсэн гэдгийг товч тодорхой хэлж, сэдэвт гарчиг тавьсанд эргэлзээд байх юм байхгүй юм...Унш, дахин унш! Ойлготлоо унш!!!

0000 [103.10.23.111] 2019-07-23 03:06:01

Тэнгүүд юуч хэлээд ойлгохгүй Тэдэнд үүнийг ойлгох ухаан дутна Хот газар байрний дөрбөн ханийн дунд идэж уэтэж хулгайлаж луйвардаж өсөн хүмүүн юу ойлгох вэ дээ хөөрхий

а [64.119.18.102] 2019-06-12 16:44:33

Хэлсэн ярисныг нь бүтэн уншаагүй эсвэл уншсан ч ойлгох ухаан хүрэхгүй хүмүүсд хэлэх ч үг алга даа

zochin [202.126.89.124] 2019-06-12 00:29:26

Азарга өөрийн байдсыг гишгэдэггүй, өөр азарганы сүрэг хөөж явуулдаг. Архи согтууруулах ундаа, хэрэглээндээ оюун ухаан нь самуурсан монголчуудыг ядаж азарга шигээ, мал шигээ ёс зүйтэй байж эх орон, өв соёл өвөг дээдсээ хүндлэж, үр хүүхдүүдээ зөв хайрлаж сайн хүн болгодоо гээд байгаа юм бишүү.. Одооны дуу шүлэг гэж инээдэмтэй хөгийн юмнууд байгаа нь үнэн шүү..

zochin [202.126.89.124] 2019-06-12 00:25:13

азарга өөрийн байдсаа гишгэдэггүй өөр азарганы сүрэг рүү хөөгөөд байдаг. Архи согтууруулах ундаа, хэрэглээнийхээ боол болж оюун ухаан нь самуурсан монголчуудад ядаж мал шигээ ёс зүйтэй байж ядаж өөрийн хүүхдүүд, эх орон өв соёлоо хайрлаж залхуугаасаа салж оюун ухаанаа сэргээ гээд байгаа юм бишүү.

Зочин [101.235.52.61] 2019-06-11 11:39:17

Агуу хүндээ ! Хэлж яриж байгаа н хүртэл агуу байх юм . Эхлээд гарчигийгн хараад шуудл доромжлол гэж бодон уур хүрэн байж уншлаа ! МАН-ийн 64-н мал энэ хүний үгийг сонсоосой ! Угн улаан МАН шүүдээ энэ хүн .

Zochin [37.70.174.23] 2019-06-11 11:03:06

5-n hoshuu malaa Amidaar ni Hyatadruu gargana geed hariutzsan Said ni yariad bna. Bagshaa aldah ni de

Зочин [43.242.242.57] 2019-06-11 09:34:55

МАЛ_ЛАМ

Уншигч [91.20.62.139] 2019-06-11 06:43:41

Монголын цөөхөн оюунлаг хүмүүсийн нэг. Би түүнийг хүндэлж хайрлаж явдаг. Гандангийн хиймэл бурханд мөргөснөөс амьд бурханд мөргөсөн нь дээр.

Зочин [192.82.65.175] 2019-06-11 05:42:11

Жанцаа гуай минь зөв зөнө, бүүр болохоо байсан байна шүү та, та өөрөө малын шавь байлгүй дээ.

М [202.9.42.161] 2019-06-14 22:24:52

Ярилцлагыг нь дуустал нь унэ даа

Монгол [124.158.109.232] 2019-06-11 05:08:35

МАЛ багш гэдэг үнэн шүү дээ. Монголоо алдсан хүн чанараа алдагсад одоо малаасаа суралц....Адуу ууж байгаа уснаас ХҮН та уу, Хонь хурж тогтож байгаа газар ХҮН та хоног төөрүүл, Азарганд гишгүүлсэн гүүг ахиж азарга гишигдэггүй юм энэ мэтчилэн малаасаа суралцах зүйл их байнаа .... Адгуусан амьтадаас доор сэтгэхгүйтэй болсон хэлэхээс хэл халтирмаар бузар үйлдэл хийж байгаа хүмүүст хэлэхэд....

Уншигч [66.181.161.50] 2019-06-11 00:51:16

Хөгжим бол дэлхийн хэл. Жанцанноров аль ч угсаатан ойлгох хэлээр цэгцтэй ярьдаг. Ойлгохгүй элдвээр хэлэх хэрэггүй...

Зочин [202.70.34.130] 2019-06-10 13:22:34

Монгол хүний багш мал гэжүү. Багш нарыг 5 хошуу малтай зүйрлэх учиргүй. Гарчигнаасаа л алдаатай байна.

иргэн [103.10.23.111] 2019-07-23 03:13:56

Чи тэнэг үү юуч ойлгохгүй буруу ойлгох юм Багш нарын мал гээгүй юм тэнгээ Ахуй бол хүн төрлөгтөний хүн болох ертөнцийг таних мэдэх багш юм шүү дээ Монгол ахуй Монгол сэтгэлхээ хаанаас би болов гээд бод

Зочин [202.9.42.161] 2019-06-14 22:26:03

Уншаад бич л дээ

Зочин [87.187.44.57] 2019-06-10 12:02:43

Энэ сэтгэгдэл бичиж байгаа малнуудыг дээ. Монгол улс ийм болоод сөнөж байгаа юм ш дээ. Өрөвдмөөр малнууд. Бишээ малаасаа бүр долоон дор эргүүнүүд.

Mongol [112.72.11.121] 2019-06-10 08:22:10

oilgogdtol ni yrimj khelne gedeg ukhaaniikh gedeg. iim augaa setgegch aviyaslag khumuunii ukhaanii dalaigaas bid khurtej bgaa ni ikh l zavshaantai tudiigui ukhaaral khairlakh yumdaa.

МОНГОЛ СУДЛАЛЫН ХУВЬД ЁСТОЙ ХУДЛАА ЯРЬЧИХЛАА. МЭДЭХГҮЙ ЮМААРАА ОРОЛДОХ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ ЭНЭ Л ДЭЭ. [202.70.34.70] 2019-06-10 05:44:33

Судлаач

Зочин [103.10.23.111] 2019-07-23 03:15:51

хуцдаг халтар вэ чи тэгээд судлаач юм уу чааваас гэж

zochin [151.49.48.190] 2019-06-10 04:45:30

jantsannorov ugasa yarisaar irsen.tsagiin yum tsagaara gedeg shig odoo bol bolison n deer gej boddog shuu het tsetserheh ee. tun ch olon huniig darj helmegduulehed oroltsson hun gej bodogddog.yahaw hugjimin zochiolchiin hubid hun bur uur uur dugneh bh. .

Зочин [87.187.44.57] 2019-06-10 11:45:42

Ingeed soliorood ehledeg uym. Hugjiin zohiolchiin huwid mundag gedgiig mongolchuud bugd medne. Iim humuus bur ih helj yarih yostoi. Harin ch barag duugardaggui. Mongolyn seheetnuud duugardaggui hohino heed oriltsgoodog hernee gants neg duugarahaar ingeed soliorood eheldeg. Balai hognuud,

Зочин [64.119.26.183] 2019-06-10 09:33:56

Хэн хэнийг яаж хэлмэгдүүлсэн юм бол энэ хүн.Баримт л чухал

Зочин [202.131.227.178] 2019-06-10 04:00:03

малтайгаа байхад хаана ч хэзээ ч өлсөхгүй дээ. дэлхийн түүхэнд өчнөөн өлсгөлөн тохиолдож хиарч байхад монгол хүн өлсөж байсан түүх байхгүй. малаа маллахдаа арга ухаан олж хүмүүжиж ирсэн. тэрийг л хэлсэн байна.

Зочин [103.10.23.111] 2019-07-23 03:18:58

З Дорож юу гэж шүлгэлээ тэр үнэн шүү Хэл хил мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян Хэл хил мал гурваасаан салбал хэн эмэглэлтэй Монгол эмэгнэлтэй

Зочин [64.119.23.208] 2019-06-13 09:37:17

та нар малыг нь хямд авна гээд бхаар чинь хэн малыг чинь харахын 20 жилийн дараа хотоо харлуулна аа та нар

тогтох [202.21.100.210] 2019-06-10 02:52:26

Монголчуудад энэ хүний юу ярьж байгааг ойлгох ухааний бяд үгүй болжээ яана даа харамсал....

Эрчис [202.179.25.147] 2019-06-10 02:40:36

Энэ хүн үзэл бодлоо бусдад тулгадаггүй, авах гээхийн ухаанаар хандахыг чухалчилдаг бөгөөд ярих, хэлэх зүйл нь хүртэл дэс дараатай, ойлгомжтой байдгийг мэднэ. Ямар сайндаа Монгол тулгатны 100 эрхэмд орсон ярилцлагыг нь миний хувьд бараг 2 сард 1 удаа үздэг дээ. Тэр нэвтрүүлэг бол амьдралыг үзэх үзэл буюу философи байдаг. Мундаг хүн шүү. Энэ хүний сэтгэж, хэлж, яриж байгааг нь сонсох хувьтай хүн шүү бид.

Зочин [103.10.23.111] 2019-07-23 03:20:28

Чулуун зэвсэгийн үеээс хэдхээн дүү Малчин Монгол ухаан бол эндээс эхтэй

Зочин [139.5.217.130] 2019-06-10 02:13:42

Монголчууд минь бид чинь ийм мунхаг биш юм даа яасан богинохон сэтгэнэ вэ ядаж л бидний монголчуудын нэг гун гунзгий сэтгэдэг дэндуу унэн угтэй агуу авьас билэгтэн гэж бодно байгаа да бид энэ хэдийгээ хайрладаггуй юма гэхэд ядаж хундлэх монгол ухаан байх хэрэгтэй биз дэ

sss [202.126.89.70] 2019-06-10 01:41:14

Хотжоогүй байхад тийм байсан. Одоо бол өөр

Б ,Ц [103.10.23.111] 2019-07-23 03:37:50

Хотжоод өөр болсон гэж үү Өөр болох юм бол Монгол мөхнө гэдэгийг чи ойлгодог уу тэнэг минь Монгол хүний ухааны цар хүрээ ертөнцийг тансан мэдсэн нь эх болсон нутаг байгал таван хошүү малтайгаа салашгүй холбоотой хүн мал хоёр байгалын хүчэнд шүтэж амьдардаг байгалыг таниж мэдсэн байдаг нь Монгол хүний бусдаас ялгарах онцлог Үүнтэй хамат үндэсний соёл зан жаншил тотосон Уртын дуу чухам ганцхан Монголд л байдаг дэлхийн сонгодгийн сонгодог урлаг болож хөгөжсөн Морин уралдаан Бөхийн барилдаан Шагаа харвах Ардын дуу Монгол биеэлгээ Асар баян үгийн сантай Монгол хэл гээд өв соёл би болсон Хотжоод энэ бүхнээс салбал Монгол хүн гэж хэнч танихгүй Монгол нэг мөр мөхнө Мал сүрэг бол Монгол хүний аж төрөх амьдрах ертөнцийг таниж мэдэх арга хэрэгсэл нь болож ирсэн зүүль мөнөөс мөн

Жанцанноров гуай сайхан хэлжээ.Монгол хүнийг [59.153.87.233] 2019-06-10 01:36:59

Монгол хүнийг нүүдлийн мал аж ахуй л уужим ухаантай, холч хараатай, генийн өндөр чадамжтай болгосон.Хэрвээ суурин иргэншилтэй, хятад шиг ногоо тарьдаг байсан бол монгол хүний унгана энэ төрх бүрэлдэхгүй л байсан шүүдээ.

ухаарал [202.131.243.186] 2019-06-10 01:31:15

Сайхан хариулсан байна. ухаарал өгөх ярилцлага болжээ. Эрүүл энхийг хүсье

Зочин [66.181.161.26] 2019-06-09 15:05:01

Уншилгүй гарчиг хараад л муулсан сэтгэгдэл бичдэг тэнэгүүдийг яалтай билээ. Эсвэл уншаад ойлгоогүй байх...

Ja [66.181.183.211] 2019-06-09 14:57:12

Jantsannorov hugjmiin zohiolch bol sain composer sul tal ni ursuldugchduuu bainga namnadag dutagdaltai. Sharaviin hajuud bol hiisneeree jijigdene teriigee ch uuruu medne. Uran buteeleeree dagnasan bol nileen tom 2 buteel hiih bsan bh. Ueiinh ni bol nileen uurt ni gomdoj yavsan zuil bgaa bayarlsan ch zuil bgaa l bh yamartai ch Mongoliin hugjmiin urlagt terguuleh uran buteelch

Зочин [112.72.11.113] 2019-06-12 15:35:28

unshihgui , unshaadch oilgohgui shuud utgaarn mal gelee geed nuguu heruule l hiij hel amaa biluudej baigashde

Зочин [203.169.49.101] 2019-06-09 14:20:41

Зөнөж байгаа юм боловуу даа. Монголчууд малаас доор, багш нь мал нь ч гэх шиг. Хөгжмийн маш их авьяастай хүн байж болно. Гэхдээ бүх юман дээр суут ухаантан гэж хэлэхгүй.

Зочин [202.9.43.254] 2019-06-10 13:26:50

Уншсан юумаа ойлгохийг хичээ заа....

Зочин [134.208.229.59] 2019-06-10 05:01:46

Чи энэ хүнийг шүүх болоогүй ээ. Эхлээд өөрөө жаахан юм унш. Нүд тайл.

Зочин [203.91.115.46] 2019-06-09 15:20:24

Энэ арай ч дэнднээ Н.Жанцанноров бол монголын сэтгэлгээний том төлөөлөгч юм шүү аливаа юмыг харлуулах үгүйсгэх энэ арчаагүй зан хэнд хэрэгтэй юм бэ залуусаа

ӨВГӨН [103.10.23.111] 2019-06-09 14:07:39

Тэнгүүдээ таа нар бүтэн уншсан юм уу даа тэнгүүдээ Монголд дутуу дулмаг сэтгэдэг тэнгүүд олон болож тэд нам дагаж бөхс долоож дарга болдог цалин ажил албанд очдог болсоноос Монгол төр хулгайч нарын төр болсон Бүр даьраад төрийн ордонд аллаг үүлддэг болсон Энэ тэнгүүд бол бөхс долоогч нар байж таарна Сайн хүний үрийг муулаад яаахан барах вэ Сайр шандын усыг шангаар яаахан шавгах вэ гэж үг би Яруу найраг бол Хүний сэтгэлийн утасыг татаж хөлөх үгийн утаг уянга юм Төрийн_ дуулал болож Монгол хүний сэтгэлийг утасын хөглөж чадах дуу бол ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ гэж би боддог Төрийг магтсан сайн сайханыг ур муутайхан хүүрэнсэн шүлэг төрийн дуулал болжээ гэж бодход хүний сэтгэл хөдлөхүү

Зочин [103.10.23.111] 2019-07-23 03:58:16

Монгол хэл бол үнэндээ дуудлагтай яруу сайхан хэл ба өөр өөрийн дуудлагаар бидэг уншдаг босоо бичэгтэй хэл өнөөгийн энэ буруу зөв бичлээ гээд байгаа бичэг бол Орсууд хүчээр Монгол хэлэнд тулгасан бичэг энэ бичгээс Монгол улс салах хэрэгтэй энэ бичэг Монгол хэлий яруу сайхан дуудлагыг мөхөөсөөр 80 гаруу жил боллоо /// Монгол сайхан бичэг Монгол хэлийг харийн нохой идлээ гэж хэн хэлсэн бэлээ иргэж нэг санаач ///

өвгөн [103.10.23.111] 2019-07-23 03:48:15

Сургуульд суугаагүй хүн зөв бичэх үү харин зөв сэтгэж чадна Шорон сургасан юм шоронгоос сурсан зүүль зөв сэтгэх Буруу зүүльд хэргэлий гэвэл түүнээс илүү чадах зүүль үнэндээ алга даанч тийм хүсэл алга Шорон ухаантай хүнд их зүүль сургана хэрхэн ашиглахаас л бүх зүүль шалтгаална Ангийн тэмцэлд бол арай өөрөөр ашиглаж болох л юм үхэхгүй амь гэж байдагүй хэрхэн юунд өгөхөөс бүх зүүль шалтгаална

зочин [139.5.218.28] 2019-07-18 17:33:03

ядаж зөв бичиж сурчих, тэнэг гэдэг үгээ зөв биччихээд бусдыг хэл!

Зочин [202.9.42.144] 2019-06-10 00:46:30

Ямар их алдаатай юм бэ. Унших арга алга

зочин [103.229.121.238] 2019-06-09 13:58:53

одоохондоо урлагийнхан дотор жанцан шиг бүх сэдэвээр сэтгэдэг хүн бхгүй бнаа.ялангуяа монголын язгуур эрх ашиг сэтгэлгээний талаар нилээд зѳвѳѳр дүгнэдэг хүн. түүний хэн бх хамаагүй. түүний хэлдэг дүгнэлт нь ард түмэнд монголчуудад ѳнѳѳдѳр чухал бна улам их лекц уншуулах. нэг ѳдѳр үгүй болно

Зочин [134.208.229.59] 2019-06-10 05:03:19

Үнэхээр санал нэг байна. Ийм ухаантан төртөл хэзээ ч билээ. Сургаалыг нь сайн үлдээж авах хэрэгтэй дээ. Сэтгэдэг хүн гэдэг зүгээр ярьдаг нөхдүүдээс өөр л дөө.

зочин [103.10.22.77] 2019-06-09 13:19:55

мал мал бас дахин мал . энэ сэтгэлгээнээс монгол хүн монгол хүн бас дахин монгол хүн гэдэг сэтгэлгээ рүү орцгооё. монгол хүн өдөр бүр зүй бусаар хорогдож байхад олны түчээ болсон энэ эрхэм хүн хүнээ хайрлаж эрүүл осолдол үгүй зөв сайхан амьдрах тухай хүн бүрийн сэтгэлд хүрсэн сайхан үг хэлмээр юм даа.

Altanbayar [103.229.120.123] 2019-06-09 13:05:22

Ene hvmvvsiin yos zvi ymar hemjeend bnaa . Iim surug yum bichij bga hvmvvsiin setgehvigees bolj mongol oron iimerhvv bdaltai bga .tuhailbal hvvhdiin hvmvvjil bas songuuli mun nam

dr [59.153.112.67] 2019-06-09 12:14:50

mongol hunii bagsh mongol hun l bna shuudee, turiin soyorholt zohiolchiin maani bagsh mal um bna gej oilgov.

Зочин [185.220.101.22] 2019-06-09 11:10:51

Цагаан ямаат Н.Жанцанноров гэж энэ дээ.

Зочин [202.9.42.151] 2019-06-09 10:12:08

Зөв сайхан л хэллээ ойлгохгүй байгаа хүмүүс нь ийм их байгаа нь л харамсмаар юм. Мунхаг хүнд үг бүү хэл хүн тархиний хэмжээндээ л сэтэгдэг юм гэж үнэн юм даа

Зочин [58.140.202.122] 2019-06-09 09:54:44

та их сайхан хэлж бн үнэхээр тийм .таны яриаг малчин монголын үр удамууд л бүрэн ойлгож байгаа. шанцай ургуулсан хашаанд шавар тагзанд өссөн шаахайчны хүүхдүүд яаж ойлгох вэ аргагүй

Зочин [23.129.64.181] 2019-06-09 09:35:58

Хүн нь хүнээрээ л, мал нь малаараа л байсан дээр байх шүү эрхэм хөгжмийн зохиолч гуай минь.

Зочин [103.26.195.46] 2019-06-10 08:08:45

harin thh

Зочин [202.126.89.122] 2019-06-09 15:25:09

Энэ ярилцлаганд малыг хүн, хүнийг мал гэсэн юм алга. Малыг тэнэг гэдэг үгтэй ч зүйрэлсэн юм алга. Хүнийг малаас дор гэсэн санаа ч алга.Мянга мянган жил мал малласан монголчууд хүнлэг ёс зүйтэй байдаг гэсэн санаа яваад байх шиг байхын.

жанцанноров оо [139.5.216.182] 2019-06-09 09:07:59

оюун ухаант хүнийг малтай зүйрлэх бүр багш нь гэж хэлж аоай боохгүйдэээ Жанцан нонрв оо. гэхдээ амьдралын хар ухаанд сурахад мал аж ахуй эрхлэх хөдөлөмөр их нөлөөтэй л дөө. үүнийг хэт дөвийлгаж бүр монгол хүн малаас суралцдаг мал нь хүний багш гэх нь хаашаа ч юм

Зочин [202.126.89.93] 2019-06-09 10:00:06

Уг нь эхлээд дуустал уншаад, дараа нь бодоод ,тэгээд сэтгэгдлээ бичдэг байвал.Мал монголчуудыг ширээний ард суулгаад хичээл заасан мэтээр шууд утгаар нь аваад хадуурчих нь хачирхалтай.

Зочин [202.126.89.93] 2019-06-09 09:51:43

Зочин

Зочин [51.15.125.181] 2019-06-09 08:51:56

Энэ хүнийг бид өөрсдөө хэт их эрхлүүлсэн учир одоо айлын эрхийн балай болсон хүүхэд мэт аашилдаг боллоо. Ингэж даварж болохгүй шүү. Аливаа юманд хязгаар гэж байдаг.

Зочин [202.21.108.215] 2019-06-09 08:46:50

Зарим нь арай л сонин сэтгэгдлүүд бичихийм. Тэр хүүгийнх нь гомо eр ямар пад байнаа? Ярьсан зүйлийг нь уншаад ойлгохгүй мунхагууд олон болохоор яаж улс хөгжихөв дээ. Заваан юм

Зочин [66.181.178.204] 2019-06-09 08:54:50

хариг тийм ээ хүний хувийн хэрэг ш дээ яана ийн .хэтэрхий хошуу дүрэх юм .яацийн юм бид мэдэхгүй ш дээ.

TumniiNeg [49.0.212.4] 2019-06-09 08:00:24

Дээр үеийн Түмний нэг МУСК-г үз, "Монгол хүн малаасаа тун бага ялгаатай юм, малын үс нь гадагшаа, Монголчуудын өмссөн хувцасны үс нь дотогшоо харсан юм" гэж гардаг.

Зочин [58.140.202.122] 2019-06-09 09:57:55

хужаа нар бүүр малнаас дор .мал хэвтэртээ шээдэггүй хужаа нар шавар тагзандаа шээгэээээд л зөөөгөөд л муухай гэдэг нь заваан ялаанууд шүү дээ

Зочин [66.181.178.204] 2019-06-09 08:56:35

тэгвэл чи дээр үёийн хятад япон орос ардын амьдрал харуулсан кино үз тэгээд монгол кино үз.

Зочин [202.126.89.27] 2019-06-09 07:35:42

Ийм сайхан мундаг хегжимийн зохиолчоос ГОМО терех ч гэждээ аавын нэр нvvрийг хеедсен Дамдинцэрэн гэж

Зочин [202.126.88.231] 2019-06-09 08:37:22

Бараг энэ хзр хүүхэд нь гомо болно. Нэгийгээ дүлий гээд байсан хүн удахгүй бүр дүлий болчисон байх жишээг олон харсан

Zochin [64.119.16.193] 2019-06-09 06:43:19

195.175.3.19 chi orchlongoos vhej dald or cham shig ergvv ADSAG SHIG ABIRTAI ARIS ENE HVNII UHAANIIG OILGOLOO YU. HUMHIIN TOOS OO HIICHEJ DALD OR ooo

Zochin [64.119.16.193] 2019-06-09 06:37:33

Saihan hugjimiin zohiolchdoo saihan bvhniig hvsie. Ta mingolchuudiin baharhal shvv.

Зочин [112.72.11.101] 2019-06-09 06:37:12

Хөгжмийн зохиолчид Жанцанноровыг хүүхэн шиг хов ярьдаг чавганц шиг чалчаа худлаа ярьдаг гэж сонссон

Зочин [43.250.126.90] 2019-06-09 06:15:03

Уншихгүйгээр гарчиг хардаг нөхөд нь л сэтгэгдэл бичих завтай байх юм даа гэж... Өрөвдөлтэй ч юм аа даа.

Зочин [66.181.180.59] 2019-06-09 05:39:12

ТЭНЭГТЭЭРЭЙ. ЗӨВ ЗӨНӨ:

зочин [66.181.179.104] 2019-06-09 04:13:16

Энэ согтуу архичин толгой бүр зөнжээ. МАНтайгаа удахгүй сөнөөрэй авсандаа ороорой гэж ерөөе

Зочин [103.10.23.111] 2019-06-09 13:50:20

Үнэн үг хэлсэн хүнд хүн өштэй Үхэр унсан хүнд нохой өштэй гэж Жансанноров угтаа бол үнэн үг хэлсэн буруу ойлгох хүмүүс байх юм

МАНДАХ [202.9.43.254] 2019-06-09 11:48:53

Архичин байтугай амсдагүй гэдгийг нь батлах хүмүүс захаас олдоно.Хүнийг муу хэлэх муухай болгоход амархан цаг юм даа.Энэ хүний хөгжмийг төрийн наадмаас эхлээд түмний дунд дуулагдахыг нь хүртэл цаг тутам сонсож оюуны цангаагаа тайлдаг баймаараа.Хүүгий нь гоомоо гэдэг болж.Удахгүй үнэн мөн нь тайлагдаж үхэрнүүдэд хариугий хэлэх байлгүй дээ.

[64.119.20.24] 2019-06-09 03:50:36

МОНГОЛ ХҮНИЙГ МАЛ НЬ ХҮМҮҮЖҮҮЛДЭГ ГЭЖ ГАДНЫХАН ХЭЛДЭГ Ш ДЭЭ.ЧААВААС ӨӨРӨӨ ХЭЛСЭН ХҮН БОЛОХ ГЭЖ БАЙГААД БУРУУДАВ АА ХӨӨРХИЙ..УГ САНАА НЬ ЗӨВ Л БАЙНА Ш ДЭЭ..(..БАГШ БИШ..ЭЭ..).ДЭЭР ҮЁИЙН Л ҮГ .ДЭЭ....ЦӨӨХӨН ХҮНТЭЙ ҮНДЭСТЭН ЯАГААД ОЛОН БӨХЧҮҮД..БААТАРУУДТАЙ БАЙНА ГЭЭД СУДЛААД ҮЗЭХЭД МОНГОЛ АХУЙД НЬ БАЙНАА ГЭЖ ГАДНЫ ЭРДЭМТЭД СУДАЛЖ ГАРГАСАН БАЙГАА ЮМ ДАА. 2 ТОМ МАНГАСЫН ХАЖУУД ТЭСЭЭД БАЙГАА ЮМ ДАА...(МАЛ Ч МУУ ХҮНЭЭС ДЭЭРЭЭ ГЭВЭЛ БАРИУЛАХ ЮМ БОЛОВ УУ ДАА)

Зочин [64.119.20.24] 2019-06-09 05:22:43

малчин хүн хилчин хүнээс ялгаагүй гэжийн үү.бас баялаг бүтээгч гэжийн даа.

Зочин [103.10.23.111] 2019-06-09 05:03:24

Хийж хэрэгжүүлэж байгаа хөдөлмөр нь хүнийг хүмүүжүүлдэг шинэ зүүлд сургаж ухааруулдаг Хүн хөдөлмөл хийсэний үр дүнд оюун ухаан биеэ баялдарын хувид өсөж оюун ухаант хүн болож төлөвшсөн биш бэлүү

Зочин [103.10.23.111] 2019-06-09 04:45:53

Хэл хил мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян Хэл хил мал гурвааса салбал хэн эмэгнэлтэй Монгол эмэгнэлтэй З ,Дорож

Зочин [202.9.43.44] 2019-06-09 03:22:37

Монголчуудын багш таван хошуу малд ижил хүйстэн гомо мал гэж байдаг юм уу? Тэгэхлээр таны хүү Ж.Дамдинцэрэн энэ "эрдмийг" хаанаас сурсан юм бол доо хөөрхий?

Зочин [103.26.193.105] 2019-06-09 03:07:33

Богс боорний харьцаанд ( гомо г. м) цагаандаа гарна , эрээ цээрээ алдана гэдэг бол адгуусны ( тухайлбал , мал ) араншин , " мал миний багш " гэж унэнээ хэлж байгаа хэрэг ... ! Эцэг нь шийр алаг бол хуу нь хээр алаг ... МАЛ жанцанноровын багш гэж жанцанноров оороо баталж байгаад , бид итгэхээс яахав ; харин " монголчуудын багш мал " гэж монголчуудыг доромжилж байгаа мал -жанцанноровыг ( мал учраас том усгээр эхлэсэнгуй ) экспотод илгээх эсбогоос заазлах нь зов ....

Зочин [103.10.23.111] 2019-06-09 04:47:48

хуцдаг хайлайч вэ чи ЖАНЦАНХОРОВ чамаас хавгүй илүү хүн чи хуц

hero [103.212.119.244] 2019-06-09 03:05:41

Jantsannorov, Anujin, Tangadiin Galsan, Bat-Otgon ... yanadaa yana.

Зочин [139.5.218.28] 2019-07-18 17:46:08

Чи ч мөн яана даа. Ядаж эд нар шиг нэрд гарч олны танил болчихооч!

Зочин [64.119.18.102] 2019-06-09 02:44:43

СОНГУУЛЬ БОЛОХООР АРД ТҮМНЭЭ ЯГ МАЛ ШИГ ЭРГҮҮТҮҮЛЖ ТАРХИЙГ НЬ УГААЖ БАЙГААД ХҮҮХДЭЭ НЭГ АЛБАН ТУШААЛТАЙ БОЛГОЖ БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ Л ГЭДЭГ ИЧИЖ ЗОВОХОО БАЙСАН ХҮН ДЭЭ .

зочин [202.9.43.204] 2019-06-09 02:12:24

энэ хүнээс мэдэх авах сонсох ,сурах юм их бий атаархах хэрэггүй

Зочин [66.181.185.13] 2019-06-09 01:45:22

Монголын хамаг том шагнал хуртсэн жанцанноров манай ойрдын урт богины ая дуунаас их л юм шаасан нь мэдрэгддэг юм. Даан ч агуу хун болохоор туунийгээ нэрэлхээд хэлдэггуй байсан юм. Харин одоо давраад оороосоо ахадсан сэдвээр гуцаад эхлэв ээ дээ

Зочин [103.10.23.111] 2019-06-09 05:07:18

Дөрвөд хүн бол Монгол хүн мөн Эзэн Чингэсийн дээд ухсгааны овог Хавууль хааны үр сад Бид бол цөм Монгол хүмүүс Хар муу санаатангууд биднийг хагралдуулан тэмцэлдүүлэж мөхөөх сонирхолтойг бүү март

Зочин [103.10.23.111] 2019-06-09 04:50:09

Урьдахаасаа сураж байж урагшаа явдаг юм Үүнийг чинь бүтээлчээр сурах хөнжүүлэх гэдэг юм Оргүй хоосоноос шинэ зүүл би болдогүй юмс тэнгээ

Зочин [202.179.31.55] 2019-06-09 04:28:11

Дөрвөдийн шээс угсаагүй хазгай хэлтэн миньшинжаан руугаа зайл

Зочин [202.70.34.130] 2019-06-09 01:37:51

Монгол хүн малаар багшлуулах уу

Зочин [103.10.23.111] 2019-06-09 13:43:52

Мал багаш болож хэчээл заадаг гэж хэнч хэлээгүй Монгол хүн малаа дагаж сураж хүмүүжэж ухаажаж байгал дэлхий ертөнцийн учир утагыг таньсан гэж хэлэж байна

Зочин [103.10.23.111] 2019-06-09 04:55:22

Малаа маллаж адгуулаж байж ертөнцийг таньсан хүмүүн бол Монгол хүн юм Бидний өвгөд глөө орой тэнгэр ажаад маргааш ямар өдөр болхыг шууд хэлдэг байсан гэх мэт олон зүүль би Монгол хэл бол асар баян хэл Орос бичэг үсэг авсанаар Монгол эгшэглэнт сайхан асар баян хэл мохож зогсонг байдалд хүрсэн

Зочин [150.129.140.143] 2019-06-09 01:31:03

Бурхангүй газар бумба галзуурна -гэдэг...Монголын хөгжмийн бурхад хорвоогийн жамаар орцгоождээ хөөрхийс..Тэхээр юу ч гэж ярьж болно..Жанцанноров гэдэг энэ хүн тэр хоёр киноны хөгжмийг бичсэн гэдэгийг Монгол хүн бүхэн мэднэ гэвэл худлаа. Ер нь тэр хоёр киноны хөгжмийг энэ хүн урдуудаас будаа идэж байж бичсэн байх.Тэр үёд урдууд Чингис хаан гэдэг том кино хийчихсэн байсан шүү.

Зочин [103.10.23.111] 2019-06-09 04:59:11

Будаа идэх Бүтээдчээр сурах хоёр өөр шүү Морин хуураар орчин цагын сонгодог дуу хөгжмийг Монгол аялуутай хослуулан найруулан тоглох зэрэг зүүл хийх хэрэгтэй байгаа юм

ИЖЫЭХ [66.181.165.246] 2019-06-09 01:06:46

ТИЙМ БАЙХ АА, ДААНЧ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛ НЭГ Л БОЛЖ ӨГӨХГҮЙ БАЙСАН ЮМ. ХЭДХЭН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАРТ ДАРЛУУЛААД, ХОНЬ ШИГ ХҮЛЦЭНГҮЙ ,ДЭЭШ НЬ ХАРУУЛЧИХААД ӨРИЙГ УХАЖ БАЙХАД ТЭНГЭР ХАРААД ХЭВТЭЖ БАЙДАГ.....

иргэн [103.10.23.111] 2019-06-09 13:48:07

Тийм шүү хулгайч нарт төрөө өгчхөөд ядуурч доромжлуулаж явдаг ард түмэнтэй МОНГОЛ улс болжээ Монголчууд үндэсний мал ажахуйгаа голож Хотод шигдэсэн тэнгүүдийг орон болжээ

Зочин [66.181.185.13] 2019-06-08 22:03:17

Нэг залуу батболдын араас........ байгаа видео байдаг гэсэн тэд нарыг мал гэсэн байх аа.

Түй түй [103.10.21.28] 2019-06-08 16:39:16

Уянгаагийн шүлгэнд гардаг "Нэртэй хүний зүстэй хүү" энэ юм байна л даа.

Зочин [66.181.186.212] 2019-06-08 15:44:31

Овоо овоо гээд байсан онгироод байгаа юмуу тэнгтээд байгаа юмуу

чамд [66.181.161.127] 2019-06-08 15:04:43

чи эргүүт

Зочин [66.181.161.87] 2019-06-08 13:54:09

Юу ч гэсэн vг юм. Ийм багштай болохоор л бид дээдсийн емне хонь шиг хvлцэнгvй, доодосд болохоор ямаан омогтой, vхэр монгол юм бх да

Зочин [103.10.23.111] 2019-06-09 05:09:53

Чи муу тэнэг Монгол биш луухааны шээс үү

Зочин [66.181.161.117] 2019-06-09 04:18:35

Hahaha

1212 [202.21.118.174] 2019-06-09 03:11:17

хэхэ ЯГ үнэн. Тэмээ шиг хэнэггүй, адуу шиг омголон

Zochin [66.181.161.101] 2019-06-08 23:10:13

Yag helee xexe

Зочин [64.119.27.50] 2019-06-08 17:57:27

Зочин [203.91.115.45] 2019-06-08 13:44:59

юун сонин юм ярьчихаваа

Зочин [119.90.82.94] 2019-06-08 13:27:50

iim hun olon.turduggui ni tuilaas haramsaltai

Оюун [64.119.27.106] 2019-06-08 12:46:28

Ийм аугаа хүий үгийг ойлгохгүй энэ "хүмүүс" хүүхэд хүмүүжүүлж байгаа гэж бодохоос дотор муухай оргиж байна, Яанаа... Монгол эмэгтэй хүн болсон болохоор заавал үнээ сааж сурна гэж бодож байгаа

Зочин [103.10.23.111] 2019-06-09 05:11:48

Энэ тэнгүүд үгийн утаг санааг ойлгохгүй шүү дээ Мухар үхэрт худаг бүү үзүүл Муу хүнд үг бүү хэл Тэд дураараа тэнэгтэж хуцэж л байх чайшаа

Зочин [31.220.40.54] 2019-06-08 12:13:12

Хүн төрлөгтний гүтамшиг битгий болоод бай. Хол очиж хуцаа.

чамд [66.181.161.127] 2019-06-08 15:03:29

Битгий хуц

зочин [66.181.161.16] 2019-06-08 12:03:24

үхэр

чамд [66.181.161.127] 2019-06-08 15:03:43

Чи илжиг

Зочин [195.176.3.19] 2019-06-08 11:54:44

Хотын дарга байсан Сундуйн Батболдтой б ө г с_ х о ш н о г о о р о о холбогдсон г о м о Ж.Дамдинцэрэн хүүгийн эцэг олны хайр даалгүй мал шиг эргүүтэж хандгүй хог вээ.

чамд [66.181.161.127] 2019-06-08 15:04:20

чамд үүнийг ойлгох ухаан ооооооогт алга

Зочин [202.9.42.68] 2019-06-08 11:36:50

Багшийн эрдэм шавьд гэдэг, тэгээд л мал шиг байдаг юм бншдээ.

135 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
135 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.