Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев бараалхлаа

Б.БУРМАА / Улстөр

Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлалынх нь хүрээнд өнөөдөр тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар айлчлал амжилттай болсон хэмээн дүгнэв.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз дэх айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор ирэх намар тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазие Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлахаар төлөвлөж байгаа гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Дэлхийн нүүдэлчдийн 5-р наадмыг Монгол Улсад зохион байгуулах саналыг талархан хүлээн авч, өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Тус улс жилд 5 сая орчим жуулчин хүлээн авдаг тул энэ талын туршлагаа харилцан солилцох, Монгол Улсаас халал мах импортлох, Монгол Улсад жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.


Сэтгэгдэл

Зочин [83.25.219.228] 2019-06-14 06:51:42

Hulgaich gedgiin mededeg b

kkk [112.72.11.115] 2019-06-14 03:50:32

erunhiilugch bdaggui yumuu? eswel manai hunuug toodoggui yum boluu


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.