Ажилчин ангийг үгүйлэх шалтгаан
Хүн бүр ажилтай орлоготой бол энэ улс хөгжинө. Гэтэл манай улс дахь хөдөлмөрийн насны хүн амын тоо 2 сая 135 мянга байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 153592 гэсэн тоог Үндэсний статистикийн хороо 2019 он 06 сарын 12-ны өдөр нийтэлжээ. Гэтэл манай улсад хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо 90 мянгад хүрсэн гэх тооцоолол бий. Идэвхтэй ажил хайж бүртгүүлсэн 153592 ажилгүйчүүдийн цаана хаана бүртгүүлэхээ мэдэхгүй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, хөдөө орон нутгаас шилжин ирсэн гэх мэт ажилгүйчүүд хэд байгаа вэ гэсэн тооцоо судалгаа байхгүй байна. Монголчууд бид хөгжлийн тухай их ярьдаг, мөрөөддөг ч бид хөгждөггүй. Учир нь юу вэ хэмээн углуургаар нь авч үзэж, арга хэмжээ авах цаг болжээ. Гагцхүү төрийн оновчтой бодлогоор зохицуулах зохицуулалт нэн шаардлагатай.
Ажлын байр ба улс төржилт:
Өнөө цагт зарим ажлын байранд 21-35 настай, хэдэн метрээс өндөр нуруутай, их дээд сургууль төгссөн дипломтой хүнийг ажлын байранд авна гэсэн зар сонин хэвлэлд төдийгүй цахим орчинд их гардаг. Гэтэл жинхэнэ ажил амьдралд туршлагажиж, ид хийж бүтээх насны 35-аас дээш насныхан зарим ажлын байранд хэдийнээ тэнцэхгүй гэдэг тамга даруулаад буцдаг болж. Төрийн албанд ажиллах боловсон хүчний талаар энд ярих хэрэггүй. Учир нь тэд намын томилгоогоор ирж буцдаг. Ардын нам ялалт байгуулахад тус намын боловсон хүчин яам тамгын газрын хэлтсийн даргаас эхлээд цэвэрлэгч нь хүртэл намын харъяалалтай болсон цаг аж. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан статистикаар Монгол Улс нийт 192 475 төрийн албан хаагчтай гэсэн тоо байна. Тэдний 1,8 хувь буюу 3430 нь улс төрийн албан хаагчид бол 9,8 хувь буюу 18952 нь төрийн захиргаа, 19,5 хувь буюу 37433 нь төрийн тусгай, 68,9 хувь буюу 132660 нь төрийн үйлчилгээний албан хаагчид. Үндэсний статистикийн хорооны мэдээлэл ч мөн ийм байна. Тэгвэл төрийн албанд хамгийн их хувийг эзэлдэг төрийн үйлчилгээний албан хаагчид гэж хэн бэ, тэд яг хэнд үйлчилдэг вэ гэсэн асуултад одоо хариулъя. Төрийн үйлчилгээний албан хаагчдын 43,6 хувь буюу 57869 нь ерөнхий үйлчилгээний ажилтнууд, 43380 нь бага, дунд боловсрол, 20151 нь эрүүл мэндийн салбарт ажиллагсад аж. Ингэхээр бүртгэлгүй ажилгүйчүүд хувийн хэвшилд орох эсвэл улсын гэх томоохон үйлдвэргүй улсад тогтмол найдвартай ажлын байр байхгүйгээс ажилдаа мэргэших боломж ч алга. Адгийн залхуу ядуу амьдардаг гэдэг үг бий. Гэхдээ адгийн залхууг төрүүлэх нийгэм өөрөө адгийн зохион байгуулалтгүй болчхоод байна. Үйлдвэр барьж, эдийн засгийн Z онолоор урт хугацаанд тогтвортой ажиллах ажилтныхаа тоог нэмж, мэргэшсэн боловсон хүчнийг төрүүлэх асуудал мартагдсан гэхэд болно. Өнөөгийн Монголын бодит төрх бол хүн бүр улс төрч болчихсон, хүн бүр жагсагч болчихсон аж. Харамсалтай нь, гутал оёод гутлын үйлдвэрт амьдралын төлөө, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө хөлсөө урсган суугаа мэргэшсэн ажилтнууд тун цөөн болчихлоо. Бүгд диплом гардаж, их зан “өвөрлөөд”, мэдлэгийн хүрээ нимгэнтэй дээд боловсролтой арми жин дарж, жинхэнэ аж үйлдвэржиж хөгжсөн орны түүх өнөөдрийн Монголд өнгөц харсан ч алга, үнгэж тэмтэрсэн ч алга гэхэд болно.
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас:
Чухам улс орны хөгжил иргэн бүрийн оролцоотой. Иргэн баян бол улс баян гэх сүржин атлаа үнэн үгийг улс төрчид сонгуулиар ашигладаг ч энэ үг биелэлээ олохгүй 20 жил өнгөрчээ. Хөгжлийн ганц гарц бол хүнээ хөгжүүлэх. Бие хүний хөгжлийн тухай, хүн бүхэн ажилтай орлоготой байх талаар бид ярихаасаа илүүтэй улс төрчдийн хоосон амлалтыг ярьж, сүржин жагсаал хийхээс хэтрэхээ больжээ. Жинхэнэ хөдөлмөрч улсын иргэд улс төрждөггүй. Тэдэнд улс төрч хэн байх нь огт сонин биш. Учир нь тэд улс төрчидтэй улс төрчгүй амьдрах аргаа олсон байдаг тул зөвхөн өөрийн хийж буй ажилдаа бүхий л анхаарлаа хандуулдаг жишгийг америк, норвеги, швед гээд барууны орнуудын практикаас харж болно. Гэтэл бид хүний төлөвшил, тогтмол ажлын байрны талаар ярих биш харин сонгуулиас сонгууль гэсэн циклээр бидний цөөхөн монголчууд амьдарч байх нь эмгэнэлтэй. Шуудхан хэлэхэд, улс төрөөс үл хамаарч ажилтай орлоготой байдаг байнгын ажлын байрыг бүтээцгээе. Энэ бол үйлдвэр, үйлдвэр бас дахин үйлдвэр. Нийгмийг хөдөлгөх хүч бол сэхээтэн арми биш ажилчин анги байсан гэдгийг мартах учиргүй. Ажилчин анги үгүйлэгдэж байна. Ажилчин анги нь түүхийн бүхий л хугацаанд байсан байсаар ч байх хөдөлгөгч хүч. Марксын онолоор хувийн өмчгүй, үйлдвэрийн эзэнд хөлсөөр ажил хийдэг хүмүүсийн бүлэг бөгөөд хүн бол үйлдвэрлэгч юм. Марксын хэлснээр хүн үйлдвэрлэгч мөн. Тиймдээ ч Монголд үйлдвэрлэгч хүн хэрэгтэй байна. Шүүмжлэгч ажилгүйчүүд биш гагцхүү үйлдвэрлэгч хүн үгүйлэгдэж байна.
Үйлдвэрлэгч хүн ба үйлдвэр:
Хүнээ төлөвшүүлье, хөгжлөө хурдасгая гэвэл төр засагт дайх ганц захидал бол 10-20 үйлдвэр барих л асуудал. Өөр 76-аас хүсэх хүсэлт алга гэхэд болно. Үйлдвэрээ бариад ажлын байраа гаргая. Ард иргэд та нарыг мартана. Ажлаа хийдэг болно. Үйлдвэрийн дарга ажилтнуудаа удирдаад, ахуй хангамжийг ярилцана. 76-г шүүмжлэх шаардлагагүй болно. АН, МАН хосолсон он жилүүдэд үйлдвэр гэсэн асуудлыг үнэхээр “номер нэг асуудал” болгоод хөгжүүлээд өгөөч. Эцсийн үр дүнд ард түмэн аз жаргалтай, төр засаг тайван тогтох болно. Адаглаад үйлдвэр байгуулсан хувийн хэвшлүүдээ дэмжээд өгөх л шаардлага бий. Гаднаас авдаг импортын бүтээгдэхүүнээ татварыг нэмж, дотоодын үйлдвэрлэгчдэд хөнгөлөлт үзүүлэн, бид үйлдвэр, үйлдвэрлэгчдээ дэмжих бодит шаардлага байна. Эцсийн дүндээ энэ улс орон улс төрчдийн нуруун дээр биш, жинхэнэ бүтээгч монгол хүний нуруун дээр оршиж байдаг юм.
2019 онд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 6,9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 942.3 тэрбум төгрөгөөр өссөн гэжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнө оны мөн үеийнхээс 718.1 хувь, үүнээс нүүрс олборлолт 620.0 тэрбум, металлын хүдэр олборлолт 116.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нөлөөлсөн.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 5 сард урьдчилсан гүйцэтгэлээр 8.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ үзүүлэлтийг өсгөж, хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болох ажлыг алхам алхмаар урагшлуулах нь бидний хөгжлийн жинхэнэ гарц мөн.
Сэтгэгдэл
Ажилчин ангий ба Үйлдвэрчний эвлэл [202.131.228.118] 2019-06-17 07:04:48
Монголд хөрөнгөтөн буюу капиталистууд бий юу? Байгаа. Тэдгээрт ажиллаж баялгийг нь бүтээж өгч байгаа ажилчид байгаа юу? Байгаа. Үйлдвэрчний эвлэл байгаа юу? БАЙХГҮЙ, учир нь ажилчид нь тус капиталистын нэг нутгийн, нэг садан төрлийн, эсхүл нэг ангийн хүмүүс байдаг юм. Иймд тэд өөрсөдөд нь БУЯН хийж байгаа хүнтэйгээ тэмцэлддэггүй, тэмцэлдэх гэж Үйлдвэрчний эвлэлд нэгдэх ХЭРЭГГҮЙ гэж боддог. Ингээд л монголын ажилчин ангийн сэтгэлгээ боллоо. Ер нь бол ажилчин анги Монголд үүсч болно, гэхдээ тэр нь ҮЭ-гүйгээр тэмцэгч болж чадах уу?
Зочин [202.70.33.242] 2019-06-17 01:09:58
санал 1 байнаа.Үнэхээр л бодогдуул бодогдохоор бичсэн байна.
Зочин1 [59.153.115.23] 2019-06-17 00:47:29
Олон чанаргүй их дээд сургуулийг хаах, УБ хотоос бүгдийг гаргах, сургуульд элсэх босго оноог хатуумтогтоох, оноонд хүрээгүй нөхдийг төрийн албанд авдаггүй байх, төрийн албан хаагчидыг 70% цомхотгох, төрийн жлыг цахимжуулах, уул уурхайгаас олсон илүү орлороо хуримтуулж жижиг дунд үйлдварийг олноор бий болгох, зэргийг яаралтай шийдэх шаардлагатай. Эдгээрийг нөхөх ажлын байр бэлдэхэд металлургийн, нефтийн, химийн знсийн зэрэг үйлдвэрийг хөгжүүлэхэд тэрнийг дагаад маш олон өижиг дунд үйлдвэр дагаад гараад ирнэ. Манай блс үйлдвэрлэгч $ халаасалдаг хуванцар дугуй зэрэг үйлдвэрлэлээр маших орлого олох боломжтой экспортлогч орон болно. Төр засаг урт дунд хугацааны өөдрөг төлөвлөгөө гаргаад зотиод яваасай.
Зочин [122.201.31.125] 2019-06-16 14:07:27
Ажилчин анги болон сэхээтнүүдээ устгачихсан улс шүү дээ!
Зочин [103.229.121.207] 2019-06-16 13:24:39
бүх юмаараа хараат улс мөхөх байх .
зочин [139.5.217.253] 2019-06-16 02:42:17
Зүгээр суугчид их олширсон ни манж үндэстэн устаж үгүй болсон шигээ, монгол үндэстэн нэг мэдэхэд устаж үгүй болохын үндэс мөн болой,аж ахуй,үйлдвэргүй улс сөнөх тавилантай
зочин [202.126.89.246] 2019-06-16 02:39:07
анхнаасаа үйлдвэр заводыг зогсоохгүйгээр тоног тѳхѳѳрѳмжыг шинэчилээд энэ олон гадаад дотоодод мэргэжил эзэмшсэн ажилчин ангийг ажилдгаар нь ажилуулсан бол монгол босох байлаа монгол бол аж үйлдвэрийн орон байсан дотооддоо эргэлтээ хийдэг жишээ нь малаас гарах арьс шир сүү мах ноос ноолуур гээд бүгд дотооддоо эргэлдээд юун хятадад арьс шир ноос ноолуур тушаах монголд бүх зүйл болж л байсан харин зах зээлийн нийгэмд шилжээд харин улам бүр экспортонд бараа бүтээгдхүүнээ борлуулаад болох л байсан үүнийг хятадуудын хармаанд орсон хэдэн нѳхдүүд дан ганц бүгдийг ѳѳрсѳндѳѳ ашигтайгаар хятадын бодлогоор ѳдий хүрсэн одоо нэгэнт хугцаа алдсан
Зочин [59.153.113.125] 2019-06-15 16:14:06
Ajilchin angi bhgui bolson baahan novshiin ulsturchid
Зочин [66.181.161.52] 2019-06-15 11:00:15
ajil hiih hun mash heregtei bna.hun oldohgui hetsuu bnaa....uildver.....
Зочин [80.214.23.21] 2019-06-15 06:57:24
Hot geltgui aimgiin tuvuuded uildver geh yum alga ajil alga bna
зояин [139.5.217.253] 2019-06-15 06:13:39
Ажилгүй хүмүүсийн тоонд лангууныхан,бүх ченж нэртэй хүмүүс,архины хамааралтай эр,эм хүмүүс хөдөө орон нутагаас ирсэн таkсийний жолооч нар,гээд хүмүүс чини хөдөлмөрийн насны тоонд орно,бүртгэлтэй 153,0 дээрээ дээрхи хүмүүсийг нэмэхэд ихэнхи хүмүүс ажилгүй зүгээр суугчид өдөр хоногийг өнгөрөөгчид их бна,үүнээс болж хийж бүтээж бгаан цөөн,өдөр хоног өнгөрөөж хөдөлмөр эрхлэхгүй бгаагаас болж монгол улс хөгжихгүй бгаа юмаа,иймд энэ зүгээр суугчид буюу хөдөлмөр эрхлэхгүй бгаа хүмүүс рүү тодорхой чиглэсэн бодлого явуулах цаг болсоон,алийн болгон ажил хөдөлмөр эрхлэхгүй өдөр хоног өнгөрөөсөн арчаагүй царайлж суух вэ,
Зочин [202.179.31.40] 2019-06-15 05:27:48
20 жил биш 30 жил шүү дээ,үүнийг бичсэн эрхэм ээ? АНамын цээжээ дэлдсэн романтик сэтгэлгээтэй,цагаан гартнууд дандаа сайд,дарга нарын ажил,амьдрал гэдгийг мэддэггүй нөхдүүд энэ нийгмийг ийм болгосон.Ардчлалыг Анархизм болгосон,зах зээлийн эдийн засгийг зөвхөн хөрөнгөтөн орны туршлагаар хөгжиж болно гэж муйхарлан ойлгож сармагчин шиг дуурайсанаас бүх зүйл болсон. Одоо тэр магтаад байсан Капитализм нь бас л мухардалд орсоныг АНУ-ын болоод томоохон эрдэмтэд нотлоод байгаа билээ.Нөгөө талд нь Изм гэж ярилгүй иргэний хөгжингүй нийгэм байгуулж болдогийг Скандиновын орнууд харуулаад байгаа.Социализмын замаар зөв замнавал хөгжиж болдогийг Хятад,Вьетнам,хойд Сологос улсууд баталж өглөө. Энэ бол маш зөв санал,бид нэг үедээ арьс ширээ,ноос,ноолуураа хоцрогдсон ч технологитойч гэсэн боловсруулаал Монголынхоо иргэдийг хангаж чадаж байсан,Ажилчин ангитай,армитай байсан түүнийгээ дээрхи нөхдийн балгаар үнсэн товрог болгож тоног төхөөрөмжийг нь Хятад руу төмрийн хаягдлаар ачаад дуусгасан,үр дүн өнөөдр
Зочин [122.201.22.38] 2019-06-16 01:35:59
Санал нэг байна ажилчин анги устаж үгүй болсон одоо зөвхөн хямд өртөгтэй боолууд л байна тэдний хүч цус сорж газар нутагаа зарсан луйварчид байна.
Зочин [66.181.161.99] 2019-06-15 10:45:55
Тэр үнээн
hun bish togtoltsoo l buruitai. hahaha komnistuudiin suuliin uyiin brend ug . [182.251.111.44] 2019-06-15 06:42:16
mon yaribaa ardchial iim bolson ni komnist setgelgeetei, komnist humuujiltei , komnist bolobsroltoi ta nariin har gai bolhoos niigmiin togtoltsoo yamar ch badlii baihgui . ardchilaar yavaad hun ardaa sain saikhan amidruulj baigaa ni muu zamruu orsnoosoo hed dahin olon bna. kapitlizam muhardald orson genee kkk ter ulsuud chini ulsaa hogjuuleed, huchirheg bolgood hun ardaa sain saikhan bolobsroltoi medlegtee bolgochihood ardichlalaa ulam saijruualh arga zamaa haij baigaa bolhoos komnistuudiin uldegdledluud shig utaanaasaa ch ulaan baatraa salgaj zadahgui hebdej bj ter ulsuudiig jishee bolgoj yarihaasaa ichdeg baigaa daa .
Зочин [202.126.88.226] 2019-06-15 04:16:09
Zuv shuu uildver
Зочин [64.119.17.113] 2019-06-15 03:49:42
Элбэгдорж Батуул гэсэн гайнууд л Монголыг ийм ядуу тарчиг бологсон.
Зочин [122.201.22.38] 2019-06-15 04:14:19
100% санал нэг.