Амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх уралдаан зарлажээ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвөөс санаачлан НЗДТГ, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ий хоёрдугаар шатны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Налайх дүүргийн ЕБС-иудын 9-12 насны сурагчдын дунд анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээний нэгдүгээр шатанд нийт есөн сургуулийн 184 хүүхэд 40 багт хуваарилагдан өрсөлдсөн бол, хоёрдугаар шатны тэмцээнд эхний шатанд шалгарсан 40 хүүхэд нийт таван баг болон өрсөлдсөн байна.
Энэхүү тэмцээний шилдэг багаар 109 дүгээр сургуулийн “Танан цагаан”, Налайх хотын шүдээ хамгийн сайн угаадаг хүүхдээр мөн тус багийн гишүүн Ц.Наранцэцэг, 119-р сургуулийн Шүдний дагинас” багийн Э.Амина нар шалгарчээ. Тэмцээний хоёрдугаар шатанд түрүүлсэн баг ирэх намар Тайвань улсад болох "Шүд угаалтын аварга" шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.
Сэтгэгдэл
Шүдний эмч [124.158.110.117] 2019-06-18 02:07:40
Энэ пост бичсэн хүн харин өөрийн ухаантай байна уу? Монголын хүүхдүүд, таны хүүхдийг эрүүл байлгах үндсийн үндэс нь шүд эрүүл байх юм. Эрүүл шүдтэй байж хоолойн, ходоодны, үе мөчний бас бөөрний үрэвслээр урдьчилан сэргийлэх маш олон ач холбогдолтой юм. Та өөрөө нийгмийн төлөө, үр хүүхдийнхөө төлөө, ядаж бусдын төлөө хийж бүтээсэн зүйл байна уу? Битгий хүмүүсийн хийсэн зүйлийг харлуулах гэж бай!!! Зүгээр л чимээгүй амьдарч сур!!!
Зочин [64.119.21.247] 2019-06-15 19:26:50
Энэ төр засагт маань ухаантайгаа байг гэхэд хэвийн хүн байна уу, хамаг муу муухай өвчин зовлон манайд байна гэж дэлхийгээр нэг зарлалаа. Одоо цуглаад шүдээ угаагаад сууж байх юмуу.