Орхон голд хоёр иргэн живж амиа алджээ

М.Амаржаргал / Орон нутаг

Дархан-Уул аймгийн Орхон сумын Орхон голд өчигдөр /2019.06.18/ хоёр иргэн живж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 20-21 насны эрэгтэй Э, О нар нь голын усанд орж байхдаа осолдож нас барсан тухай дуудлага тус аймгийн онцгой, цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу аврах багийнхан голын уснаас цогцсыг гарган авч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Уг хэргийг одоогоор тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Дашрамд, энэ сарын 17-ны байдлаар зургаан аймгийн найман сум, нийслэлийн нэг дүүрэгт нийт арван удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний ес нь том хүн, гурав нь хүүхэд байгаа юм. Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.24] 2019-06-18 22:10:35

Ummani


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.