НААДМЫН ӨНГӨ: Хар захын бараа худалдахгүй, харийн гийчдийг хүндэтгэн наадъя

Б.БУРМАА / Боловсрол

Наадмын өглөө. Энгийн өглөө биш. Энэ өглөө монгол түмэн дэнж хотойтол наадах баярын өглөө. Төв цэнгэлдэхийн хаалгаар орох тэрхүү агшинд “эрээний бараа” худалдан авахаар биш, харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, өөрийн гэсэн өнгө төрхтэй “МОНГОЛ НААДАМ” байхыг хүснэм.

Гадны зочид гийчид монгол наадмыг үзэх гэж эх нутагт минь ирдэг. Гэтэл жилээс жилд “хар захын бараа” худалдаж, эмх замбараагүй байдал газар авч буй нь харамсалтай. Энэ жилийн наадмын өнгө өөр байг гэж ерөөе.

image

Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

Жил жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоог худагт хар зах дээр байгаа шиг бужигнаан болж, хүнсний зүйлс, гутал хувцас, тоглоом наадгай цаашлаад дотуур хувцас гээд зарж болох юу л байна дэлгээстэй. Хөл гишгэх зайгүй шахам замбараагүй байдал нэгэнт дасал болчихож. Уг нь жилдээ ганц болдог Монгол наадмаа эмх цэгцтэй, соёлтой, нэр нүүрээ бодож зохион байгуулж, жуулчдаа үргээчхэлгүй хийдэг болохыг жилийн жилд ярьдаг ч байдал огт өөрчлөгдөхгүй өнөөдрийг хүрлээ.

image

Энэ жилийн баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур болон хоол хүнсний 300, худалдааны 100 орчим, Хүй долоо худагт хуушуурын 210, худалдааны мөн тооны зөвшөөрөл олгохоор тоо гарсан бөгөөд дүүргүүдийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэст хуваарилжээ. Одоогоор хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн иргэдийн материалыг хүлээн авч байгаа гэнэ.

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн албаны эх сурвалжийн хэлж байгаагаар наадмын үеэр зайлшгүй шаардлагатай ус, ундаа, айраг, зайрмаг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, гэрэл зургийн үйлчилгээнд л зориулж цөөхөн худалдааны зөвшөөрөл олгодог юм байна. Гэтэл яг наадмын өдөр талбай дээр хүний нүднээс бусад зарж болох юу байна бүгд зарагддаг гэхэд хилсдэхгүй. Тэд бүгд хууль бус худалдаачид.

image

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Жилээс жилд ил задгай, ямар нэгэн хяналтгүй худалдаа, үйлчилгээ явуулдаг. Энэ жилийн хувьд энэ бүгдийг цэгцэлж, иргэдэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээ зэргийг хүргэхээр зохион байгуулж ажиллаж байна. Зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэргийг хураан авч зохих арга хэмжээг авна” мэдэгдэв.

Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгаа хүмүүст арга хэмжээ авч, торгууль шийтгэл оногдуулна гээд мэргэжлийн байгууллагынхан нь шаардлага тавьдаг. Тэдний өмнөөс амьдрах гэж ядаж явна даа гэж хэгжүүрхэн хэрэлдэх монголчууд. Алхаад л Монгол нь Монголтойгоо “тулалдсан” ийм л дүр зураг төв цэнгэлдэхэд харагддаг нь Монгол наадмын нэр хүндийг улам унагааж байна.

Үндэсний хэв шинжээ хадгалсан бараа бүтээгдэхүүн зарах нь Монгол наадмыг зорин ирсэн жуулчдад таатай байх нь дамжиггүй ч худалдаа наймааны ажлаа хэт хавтгайруулж Төв цэнгэлдэх хүрээлэнгээ бид хар зах болгочихдог нь харамсалтай. Тиймээс энэ жилийн наадмаар хар захын бараагаа түр орхиод хайртай хүмүүсээ дагуулаад дэлхийд ганцхан наадмаараа дэнж хотойтол наадацгаая.


Сэтгэгдэл

зочин [64.119.20.219] 2019-06-23 05:30:26

Жил бүр ийм болчихдог гээд халаглаж байхын оронд шийдвэртэй алхам хийгээч ээ Урлаг соёлын гоё тоглолт, үндэсний зан заншилаа сурталчилсан сайхан зүйлсийг үзэхийн оронд барааны зах хэсэж яваа юм шиг ямар ч гоё зүйлээс таашаал авч чадахгүй тийм л хүмүүс олширч дээ

Авахаа л байчих [202.55.188.37] 2019-06-23 02:24:10

Авахаа л байчих, өөрсдөө мөнгөө төлж аваад байхаар зарж л таарна. Хянаад, хаагаад, торгоод, хураагаад нэмэргүй

Уншигч [103.57.92.235] 2019-06-27 10:48:20

Зүгээр жишээ авахад мансууруулах бодис, зэвсэг, эрүүл мэндэд хортой зүйлийг хатуу хориглохгүй, авахаа болчих гээд хэлэхэд л болчихдог билүү? Тэр дундаа монголчууд хорьж хаахгүй л бол мөн ч авахаа , зарахаа болих байхдаа. Чи ганцаараа авахаа болих байхдаа

зочин [66.181.180.109] 2019-06-22 08:21:24

наадмын нээлтийг болон бөхийг хүй долоон худагт хийхэд болохгүй нь юу бх вэ наадмын нээлт хаалтын таслбар арай өндөр үнэтэй жирийн иргэд юун хүчирч авах цэнгэлдэхийн гадуур жаахан эргэлдээд л болоо үнэгүй үзүүлж болдоггүй юм уу

munherdene [210.166.119.78] 2019-06-22 02:11:29

yer ni ert deer uyeesee mongol naadam ymar baisan be gedgiig sain sudlaj tuunii hev shinjiig hadgalsan undesnii ontslogoo tododgon haruulj tsever saihan naadah heregtei. odooniih shig il zadgai hudaldaa naimaa hiij haa hamaagvi ed zuil zarj naadmiin talbaigaa hugluruulj naadah ni buruu l daa. mash nariin zohion baiguulalttai hudaldaa uilchilgee yvuulah huseltei humuus ni umnu udur ni uilchilgee yvuulah gazraa standart shaardlagiin daguu tohijuulj naad zahiin hog haygdlaa ylgaj hayhad hylbar baidlaar zohion baiguulah heregtei shvv dee.

БЯМБАА [59.153.115.151] 2019-06-20 12:20:57

ЗѲВ ШҮҮ ЯМАР ЭРЭЭНИЙ ҮЗЭХ ГЭЖ ОЧИЛТОЙ БИШ ЭНЭ ШИЙДВЭРЭЭ Л ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ

zochin [192.82.65.131] 2019-06-24 02:48:13

demjij baina ereenii baraag zarahgvi baivel deer baina Mongold vildverlesen zvilee arai haymd ortogtei borluulah hergetei baina shvv

Зочин [202.126.89.183] 2019-06-20 10:51:11

Тэр олон мянган хүн амьжиргаагаа залгуулдаг газрыг яасан ч өнгө зүсээр нь дуудна вэ. Дотоодын үйлдвэрийн бараа л биш бол дэлгүүрүүдээр зарагдаж бгаа бүх браа тэр зах дээр чинь хямдхан байж байдаг юм шүү дээ. Амьдрал мэдэж байж ярьж бичиж бай л даа.

zochin [192.82.65.131] 2019-06-24 02:49:59

ene zovoldoo gehdee arai zah zambraatai bah heregtei shvvdee talaar neg hoglorson hvn yawh zaigvi shawsan baidag bizdee

Зочин [74.82.60.91] 2019-06-21 02:35:17

yumaa oilgoj unsh. Zah naadam 2oo yalga gj bn. zah dr zardag yumaa bitgii zaraarai undesniihee buteegdhuunig zaray gsn bgn bishu

зочин [66.181.188.236] 2019-06-20 08:24:44

Жил ирэх тусам хөлгүй баячуудын баяр наадамын өнгө аяс илэрхий харагдаж байдагийн монголчууд та нар мэдэхгүй бна гэж үү,юун ард түмний наадам бэ?ард түмэн баярлаж наадаж бгаан үнэхээр харагдахгүй дээ,ард түмнийхээ цуглуулсан төсөв мөнгөөр мөн ард иргэдийн халаас руу гараа дүрж шулж мөлжиж бгаан ард түмэн баярлаж наадаж бна гэж харагдахгүй л бна шүү.

зочин [202.9.43.24] 2019-06-20 06:49:43

нэг номерт жорлонгоо шийдээсэй. арай л аймаар шүү. хоёрт. нээлт болон бөхөө стадионд биш хүй 7 худагтаа хийсэн нь дээр шүү. стадион бол цөөхөн үсрээд л 15.0 хүн үзнэ. монгол түмний баяр болохоос хэдхэн хүний хашаатай баяр биш шүү.

Зочин [103.26.194.58] 2019-06-20 06:25:39

Улсын наадам, гэдэг чинь бүх нийтийн баяр гэсэн үг! Гэтэл дугуй хашаан дотор хэдэн хүн оруулаад цагдаагаар мануулчихдаг, гадна талд нь иргэд хэдэн хуушуур авч идэх гэж өдөржин хөлсөө гоожуулан зогсож байдаг, ер нь хар зах дээр очоод л ирж байгаа юм. Ингэж наадах хэрэг байна уу!

Зочин [61.134.100.126] 2019-06-20 06:42:11

Солиор чи..дут за

Zochin [172.58.46.152] 2019-06-20 06:03:08

Yadarsan ard zoos olj ami zuuh l gee biz chadarsan deelendee orootsoldson hulgaichuudad zoriulj naadam hiihiimuu? Gadnii sex aylal hiij yavaa manai yankanuudiig sugaduultsan shar sheesnuuded zoriulj naadam hiihiimuu? Naana chine mongol tsusaa udamaa uldeeh gej ovog deedsees uldeesen altanhan gazar shoroon deeree shorootoi hushuuraa hiij zarna uu, avch idne uu, halh4 shavi5 aimgiin mongol ugsagaatnuud oorsdoo mednee!!!!

Зочин [202.21.126.30] 2019-06-20 08:47:20

Юун халх 4, шавь 5 аймаг..? 19-р зуунаасаа сэрээч. 21-р зуун мэдээллийн эрин үед амьдарч байж. Хар захын наймааг төв цэнгэлдэх дээр хийлгэхгүй гэж байна. Зөв ш дээ. Ардчилал гэдэг бол хүн бүр дураараа дургихын нэр биш, бас хариуцлагын тогтолцоо шүү. Төртэй засагтай улс байна, нийтийн эрх ашгийн төлөө гаргасан ийм зөв зүйтэй шийдвэрийг иргэд биелүүлэх ёстой.

Ganaa [182.160.34.53] 2019-06-20 05:31:02

Aslg bish naadam shuu hotiin darga tushsaal ogoosei tegeed hariursgaga tootsoospoi.

Зочин [202.9.42.138] 2019-06-23 10:01:03

хар захынхан ядаж баяраар наймаа хийхээ больчихмоор юм .баяр ѳнгѳрѳѳгѳѳдѳл хийж болно шүү

БуРУУ ЦОЛМОН [103.10.23.111] 2019-06-20 05:15:58

БҮХ НИЙТЭЭРЭЭ НААДАЖ БАЯРЛАЖ БАЙГАА ЮМ БОЛ НААДМАА ЯМАРЧ ҮНГҮЙ ҮЗҮҮЛДЭГ БОЛГО ТУУРАГ ТУСГАЙР УЛС БОЛСОНОО ТЭМДЭГЛЭСЭН БҮХ НИЙТИЙН БАЯР ЦЭНГЭЛТ НААДАМ ЮМ ШҮҮ ДЭЭ, ИРГЭН БҮР БАЯРЛАХ ЦЭНГЭХ ЭРХТЭЙ ӨДӨР ИРГЭН БАЙЖ УЛС БАЙНА УЛСЫН ЭЗЭН БОЛ АРД ИРГЭД МӨНГӨТЭЙ НЬ БАЯРЛАЖ МӨНГҮЙ НЬ ТОВ ЦЭНГЭЛДХИЙН ХАЯАГ НЬ БАРААДАЖ ИРГЭЛДЭХ ЁСГҮЙ ӨДӨР БИШ СЭН БЭЛҮҮ

gutsdag [219.142.99.23] 2019-06-20 05:38:08

chinii amruu unegui geed yum chiheed baival chi bagtaah uu. negd bagtaamjgui hoyort unegui yum horvood baidaggui yum

Zochin [202.126.88.190] 2019-06-20 05:09:05

Mash zov.Yamarch emx zambaraa barixgui,toos bujignasan, zax shig l bdag.End tendgui xuushuur utaa xinshuu tavisan emx zambaraagui bdal.Tsegtslex xeregtei nen turuun

Зочин [202.126.89.183] 2019-06-20 10:54:45

Наадмын хуушуургүй тэгээд яаж Монгол наадам болох юм. Тэгээд чинийхээр цагааг будаа савхдаад наадах болж бна уу. Хоёрт тоосгүй ертөнцдөө очиж амьдар. Энэ дэлхийд тийм газар байхгүй. Амьдралаас тасарсан харь элэгтэн бэ чи

Зочин [202.179.26.223] 2019-06-20 04:47:02

зан харилцаа, худалдаа үйлчилгээний соёлтой байж л жуулчдыг татна ш дээ. Ямар ч худалдааны соёл мэддэггүй малнууд ёстой нэг нүүр улайлгадаг шүү. Юмаа зарж байж уурладаг оркуудад хэлэх муу үг олдохгүй юм. хоосон толгойтой нь л тэр байхгүй юү

Зочин [202.126.89.183] 2019-06-20 10:55:32

Ёстой үнэн үг хэллээ. Хаа хаанаа бодох асуудал шүү

Yobob [66.181.191.34] 2019-06-20 04:39:33

Наадмын хуваарь гарах болоогүй юу?

ок [103.212.117.63] 2019-06-20 04:31:39

эрээн, улаан үүдийн хог заруулахгүй гэвэл , эхлээд хилээ хаа , тэгэж байж, наад хүмүүсийн чинь толгой арай өөрөөр ажилладаг болно, уул уурхайн бүтээгдэхүүн түүхийгээр нь зарж байсанаас, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүд байгуулаач, жаахан байгальд ээлтэй, би л лав одоо өвөг дээдсийнхээ амьдралын хэв маягт орцон өөрөөсөө хэрэгжүүлээд явж байгаа , өвөлдөө мах идэж, зундаа айраг таргаа идэж, ганц мөнгөн аягааа насаараа хэрэглэж, олон хувцас хунар авахаа болисон, эдийн засагт ч хэмнэлттэй, эрүүл мэндэд ч хэмнэлттэй,

Б Ц [103.10.23.111] 2019-06-20 05:03:47

МОНГОЛЧУУДИЙГ ОДОО УРД ХОЙД ХӨРШӨӨС ХОГ ЗӨӨЖ ОРУУЛАЖ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭН ХҮНИЙХ БОЛГОЖ ҮНДСЭНИЙ ҮЙЛДВЭРЛЛЭЭ БООМЖОЛДГИЙГ ЗОГСООХ ЦАГ БОЛЖЭЭ ЗАХ ЗЭЭЛЭЭН ХҮНИЙГ БОЛГОЧХООД ҮНДСЭНИЙ ҮҮЛДВЭР ХӨНЖӨХГҮЙ

Сараа [119.40.103.6] 2019-06-20 03:32:40

Үг үйлдэл нь нийлээсэй Монгол наадмаа хүндлэе

Бямбаа [202.126.89.227] 2019-06-20 03:20:46

Нэг л их хар мараар нь дуудаад муулсан улсууд! Хүн авдаг болоол борчууд тэнд очдог тэр хэмжээний жирийн иргэд авдаг байлгүй! Чадахгүй байж худлаа тасарцан гөлөгнүүд

Зочин [103.229.122.254] 2019-06-20 02:42:48

Eruusuu naad bgaa orchintoigoo l holbootoi asuudal...manai tuv tsengeldeh gej neg zavaan orchin bh yum bn sh te..uneheer hotsrogdson bn, zai talbai gej yu ch ugui bolson bn...orchinoo dagaad zavaan handlaga davamgailaad bn

Зочин [202.179.25.230] 2019-06-20 03:00:18

Харин тийм ээ. Аятайхан шинэ цэнгэлдэхтэй болмоор байна. Хүртээмжтэй

Зочин [202.21.118.30] 2019-06-20 02:38:13

ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ БАЙГАА ХҮМҮҮС Л БУРУУТАЙ Ш ДЭЭ. ТЭНД ЧИНЬ МОНГОЛ СУВИНЕР, ТОГЛООМ НААДГАЙ ҮНДЭСНИЙ ХУВЦАС ХИЙДЭГ ТОМ БРЭНДҮҮД, ХУВЬ ХҮМҮҮС, УРЛАГИЙН БЭСРЭГ ТОГЛОЛТ /ТӨЛБӨРТЭЙ/ , МОНГОЛ ДУУЧДЫН ЦОМОГ, УРАН ЗУРАГ, ЭРТНИЙ ЭДЛЭЛ, ДАРХНЫ ЭДЛЭЛ ХЭРЭГСЭЛ . НОМ СОНИН СЭТГҮҮЛ, МОНГОЛ ГЭРҮҮДИЙГ БАРИАД ДОТОР НЬ ЭДГЭЭР ЮМНУУДАА ЗАРАХ , ГАДААДЫНХАНД ТАНИУЛАХ СУРТАЛЧИЛЖ БОЛНО Ш ДЭЭ. БИ ЛАВ ЭРЭЭНИЙ ХОГ БАЙДАГ БОЛХООР ОЧДОГ Ч ҮГҮЙ

болимоор юм [202.55.191.194] 2019-06-20 02:25:44

цагаан сараар ч эрээний хог наадмаар ч эрээний хог хятадын эдийн засгийг их дэмжих монголчууд яана даа

Зочин [202.126.89.183] 2019-06-20 10:57:58

Чи copy өмсдөгөө юу гээд бодцон нөхөр вэ. Адилхан л хуулбар хог өмчихөөд мэдэхгүй сээхэлзээд байдаг хэдэн орк байдаг . Нэг нь чи биз.

zochin [66.181.161.66] 2019-06-20 02:25:33

choijilsuren gj amisgaa hurd horoolliig bariad l er n tow tsengeldeh utgaa aldsan shde ternees utgaraa delger blsg bailaa

Зочин [66.181.190.34] 2019-06-20 02:23:21

Наадмын тухай хуулинд бараа шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн зарахыг хориглосон нэмэлт өөрчлөлт яаралттай оруулж энэ баяр наадмаас эхлэн мөрдүүлэр.Эсвэл наадмыг өдрүүдэд НАРАН ТУУЛ захыг ажидлуул наймаачид бараагаа тэнд зарна биз бараа хэрэгтэй нь очиод авна биз.

Иргэн [103.229.122.207] 2019-06-20 02:12:44

Заруулахгүй гэж ярих нэг хэрэг, хяналтаа сайн тавина гэдэг чухап шүү дээ. Мэргэжлийн хяналтын наадмаар амрах бус харин сайн ажиллах хэрэгтэй, тэгж байж л цэгцэрнэ дээ

Зочин [202.55.188.37] 2019-06-23 02:21:45

Хяналт бүгдийг шийддэггүй юмаа. Чамайг хуушуур зарж таван төгрөг олох гээд зогсож байхад хяналт ирээд хаа, хураа гээд байвал чамд сайхан уу, хуушуураа зараад сайхан байж байтал хяналт ирэхээр чи яах вэ?

Зочин [202.179.25.105] 2019-06-20 01:59:46

Наадам наадмаар хар зах шиг л байдаг энэ жил өөр байх юм бна гэж ойлгож дэмжиж байна.

иргэн [103.9.90.130] 2019-06-20 01:55:26

бэлэг дурсгал, монгол цамц. дээл, хуушуур, хорхог тэгээд л болно ш дээ тэр эрээний бараа бүү оруул

zochin [202.9.43.242] 2019-06-20 01:23:47

Naimaa ariljaa deer amidral yavj b.khad khar zakh gene uu...erguutchikhsen amitan uu ...

Зочин [203.91.116.118] 2019-06-20 01:22:27

Наадмаар арай х худалада байдаг шүү. Нээрэээ заримдаа Нарантуул дээр явж байгаа мэт сэтгэгдэл төрдөг шүү. Энийгээ болимоор байна. Тэртэй тэргүй Нарантуул зах 7 хоног бүр л ажилладаг. Наадмаар хүртэл сайхан баярламаар байна.

Зочин [202.126.89.85] 2019-06-20 01:47:23

zov

Зочин [202.179.4.166] 2019-06-20 01:17:17

ereenii baraag tas xori

би [202.126.89.238] 2019-06-20 01:11:43

Дээр үеийн наадмын хуушуур санагдаж байна шүү. Одооны хуушуур ч гурил нь гамбир. мах нь "хоргол "

зочин [124.158.111.11] 2019-06-20 01:06:30

наадмын үеэр төв цэнгэлдэх, морь барианы газарт бараа худалдаалахыг хориглож хатуу журам гаргаж зөрчвөл хүлээлгэх хуулийн хуулийн хариуцлага өндөр, торгууль өндөр байх хэрэгтэй. Наадмын үед шууд баримчилсанч болно. Амьдрах гэж байна гэж ялархах хэрэггүй бусдыгаа хүндэлж, нийтийн эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Улс орныхоо нэр хүндийг бодох хэрэгтэй. Ер нь хариуцлага, торгууль өндөр хэрэгжүүлэх шаардлага , зарчим өндөр байж л хууль журмыг мөрдүүлнэ шүү. хамгийн эмх замбраагүй байдал үүсгэдэг зүйл бол худалдаа. Одооноос журмаа сайн сурталчилж тэдээлэл сайн өг. Зөрчвөл ашиг олох бус хохирох болно гэдгийг сайн ойгуулсан байх хэлэгтэй. Өмнө нь хууль , журмаа хэрэгжүүлэхэд сул ханддаг учраас тэгж л байдаг юм болно л гэж ойлголттой байдгийг болиулах хэрэгтэй.

зочин [66.181.183.95] 2019-06-20 00:56:45

Эртхэн бараа заруулахгүй зарсан тохиолдолд хураана гэсэн суртачилгаа таниулга сайн хий ингээд зарсан тохиолдолд хураа наадмын дараа буцааж өг

Өол [103.229.120.190] 2019-06-20 00:45:01

Ноднин хуушуур зарах цэг дэндүү цөөхөн байсан шүү Энэ жил нэг дахин нэмж байж очёр багасна Бухимдал багасна

Зочин [103.26.193.186] 2019-06-20 00:23:27

Цэвэрхэн сайхан наадах юмсан ! Цэнгэлдэхэд орж үзээд идэж уугаад явбал сайхан л байна . Даан ч замбараагүй эрээ ний зах дотор нь гэж ....

Зочин [103.229.176.130] 2019-06-20 00:04:52

наадам биш нарантуул болоод удаж бна дөөөөөө


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.