Орхон аймаг гэр хорооллын айлуудаа шилэн кабельд холбохоор судалж байна гэв

М.Амаржаргал / Орон нутаг

Орхон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох, камержуулах, мэдээллийн технологиор хангах зорилтын хүрээнд 5000 өрхийг шилэн кабельд холбох ажлыг судалж байгаа аж.

Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг “Юнивишн” компанийн Орхон аймаг дахь салбарын төлөөлөлтэй уулзаж санал солилцох үед тус компани зэргэлдээ орших 11 багийн 5000 айлыг хамруулсан шилэн кабелийг өөрийн хөрөнгөөр татах тухайгаа мэдээлжээ. Ингэснээр гэр хорооллын иргэд тус компаниас орон сууцны хороололд үзүүлдэг гурвалсан үйлчилгээг авах боломжтой аж. Одоогоор судалгааны ажил хийхээр төлөвлөж байна гэж “Юнивишн” компанийн төлөөлөл хэллээ.

Дээрх компани гэр хороололд шилэн кабель татах 5 тэрбум төгрөгийг өөрсдөө гаргах бөгөөд энэ боломжийг тулгуурлан гэр хороололд 24 цагийн ажиллагаатай дүрсний камер суурилуулах боломжтой ажээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.209] 2019-06-21 07:42:34

Энэ ч мөнгө идэх бас нэг ажил сэдэж дээ...

Зочин [176.179.173.3] 2019-06-21 06:29:19

Mongol afrikaas dor hogiin uls

Зочин [64.119.21.111] 2019-06-21 04:46:15

зуун жил модон жорлонгоосоо бүрэн салж чадаагүй улс хэзээ ч хөгжихгүй ээ.

Зочин [66.181.169.162] 2019-06-21 04:36:00

Ene Erdenetiin zurag bish bna

Зочин [202.9.43.209] 2019-06-21 03:39:22

Наад хашаандаа мод тариач зулэгжуулээч нээх л их интернетэд холбогдсон хумуус

Зочин [202.9.43.209] 2019-06-21 03:38:37

Наад угаадастай гудамж нухэн жорлонгоо янзлаач эхлээд нэг л их интэрнэтэд золбогдсон хумуус


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.