А.Эрдэнэцогт: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нийгмийн эрэлт хэрэгцээнд тохирохгүй байна
Хуульч А.Эрдэнэцогттой ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж буй. Энэхүү өөрчлөлтүүд иргэдэд ямар үр ашигтай байна вэ?
-Өнөөдрийн хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнгөрсөн 27 жилийн хугацаанд тасралтгүй яригдсаар хуримтлагдаж ирсэн зүйл шүү дээ. 2000 оны Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөөс хойш анх удаа олон нийтийн маргаан шүүмжлэл хүлээлт болж гарч ирж байгаа. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл ард түмний санаа бодолд нийцсэн төдийгүй 27 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлуудыг шийдэх гарцыг бүрэн дүүрэн тодорхойлж чадсангүй гэж үзэж байгаа. Ард түмний санаа бодол, өнөөгийн нийгмийн шаардлага, цаашдын тэр үйл хэрэгт тохирсон нийгмийн захиалгад бүрэн нийцсэн төслийг барьж чадсангүй. Мэдээж манай улсын төрийн тогтолцоог боловсронгуй болгох, эрх мэдэл хоорондын тэнцвэрт харилцааг сайжруулах чиглэлээр нааштай өөрчлөлт тусгаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ард түмний эрэлт шаардлагад нийцэж байгаа зүйл алга. Нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг судлахад тодорхой хэмжээний эр зориг хэрэгтэй. Өмнөөс ирж байгаа улс төрийн үр дагаварт автагдахгүй, явцуу ойрын сонирхолд захирагдахгүй, асуудлыг дорвитой, бүрэн гүйцэд нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой байсан. Зарим нэгийг нь харахад шууд сонгууль руу чиглэчихэж байгаа мэт хардахаар заалтууд ч байна. Энэхүү өөрчлөлтийн 50-иас илүү хувь нь нийгмийн эрэлт хэрэгцээнд төдийлөн шаардлагагүй, тохирохгүй төсөл байна гэж хэлж болно. Парлемантынхаа засаглалыг боловсронгуй болгоё гэдэг дээр олон нийт болоод хуульчид санал нэгдэж байгаа.
Ямар байдлаар боловсронгуй болгох вэ гэдэг тал дээр бид хэд хуваагдаж байна. Нэг хэсэг нь эрх мэдлийн тэнцвэрийг сайн хангадаг тогтолцоо буюу сонгодог парламентын тогтолцоог авч хэрэгжүүлэх гэж байгаа бол нөгөө хэсэг нь хоёр танхимтай парламенттай болгох гэж байна. Харин гурав дахь хэсэг нь одоо байгаагаа сайжруулчихад болно гэх гурван хандлага байгаа юм. Сүүлийн олон жилийн хэлэлцүүлгийн явцад Монгол Улс сонгодог парламентын засаглалаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэдэг дээр судлаачдын байр суурь, олон нийтийн хандлага нэгдсэн.
-Хууль санаачлагдын зүгээс супер Засгийн газарт харин ч нийцсэн гэж үзээд байгаа. Японы засгийн газартай илүү дүйцэж байна гэж ярьж байна л даа?
-Бид Үндсэн хуулиа боловсронгуй болгоё гэж байгаа бол эрх мэдэл хоорондын харилцааны тэнцвэрийг хангасан байх ёстой. Бусад улс орны жишгүүдийг судалж түүнийгээ сайн хангасан засаглалын тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлээр томоохон алхам хийх шаардлагатайг өнгөрсөн 27 жилийн турш харлаа шүү дээ. Энэ байдлыг бэхжүүлж чадах юм бол 20 гаруй жил Үндсэн хуульд гар хүрэх шаардлагагүй. Гэтэл Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа гэдэг далбаан дор их хурлын эрх мэдлийг багасгаж байгаа гэж ярьж байна. Их хурлын эрх мэдэл бол төрийн эрх мэдэл дотроос далай шиг их. Тэндээс хэдээр ч шанагадаж Засгийн газарт өгөөд дундрахгүй. Зарим нэг эрх мэдлийг Ерөнхий сайд, Засгийн газарт шилжүүлснийгээ их хурал эрх мэдлээ Засгийн газарт өгчихлөө, тэнцвэржчихлээ гэж ярьж байгаа нь өрөөсгөл ойлголт. Хамгийн түрүүнд бид энийг засах ёстой байхгүй юу. Жижиг сажиг засвар хийгээд өнгөрөх гэж байгаа нь өнөөдрийн 27 жилийн хүлээлтийг бүрэн гүйцэд тусгаж чадахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гэхдээ зарим нэг заалт нь хэрэгжихэд түвэгтэй, хэрэгжих боломжгүй ч заалтууд байна.
-Тэдгээр нь ямар заалтууд байна вэ?
-Орон нутагтай холбоотой зүйл дээр сумыг онцгойлж авч үзсэн. Сумын Засаг даргыг иргэдээс нь сонгоод ямар ч өөрчлөлт гарахгүй. Дэндүү популист маягийн заалтыг Үндсэн хууль руу оруулж байгаа юм. Хэрэгжих ямар ч боломжгүй. Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн. Суманд амьдарч байгаа 2000 хүрэхтэй, үгүйтэй хүнд татварын эрх, өмчийн эрх олгоод сум биеэ дааж хөгжих боломжгүй шүү дээ. Тэгээд л нэг юм уу, хоёр жил ажиллуулчихаад огцруулах асуудал тууштай явагдах нь. Дээрээс нь аймгийн Засаг дарга нь өөр хүн томилчих гээд байгаа юм. Тэгэхээр иргэд сонгосны хэрэг гарахгүй. Засаг даргыг огцруулахын төлөө эцэс төгсгөлгүй өрсөлдөөн Үндсэн хуулиар бий болох нь байна. Үндсэн хуулийн суурь зарчим гэж бий. Нутгийн өөрөө удирдах хэсэг төрийн удирдлагатай хослуулах зарчим. Энэ зарчмын гол агуулга нь Засаг даргыг нэр дэвшүүлж томилох. Хурлаас нэр дэвшүүлээд томилж, орон нутгийн ашиг сонирхол, төрийн ашиг сонирхол хоёрыг тэнцвэрийг хангаж өгч байгаа юм. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн суурь зарчмаа зөрчиж байна.
-Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдэх ч, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж байгаа гэж ойлгож байгаа?
-Ерөнхийлөгчийн эрх мэдэл дээр нэг зүйл хэлмээр байна. Сонгодог парламентын засаглал руу орж байгаа тохиолдолд ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдах нь зүйтэй. Шүүхийн асуудал Ерөнхийлөгчтэй холбоотой байдлаар томьёологдож ирсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүрдүүлэх асуудлыг Ерөнхийлөгчийн мэдлээс гаргаад их хурал руу шилжүүлсэн байгаа. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж болно. Хариуд нь ямар тогтолцоо механизмыг бий болгох гэж байгаа вэ гэдэг чухал. Харилцан бие биедээ эрх мэдлийн хяналттай парламентын засаглалыг боловсронгуй болгох хэрэгтэй шүү дээ. Энэ зүйлсийг хийж чадаагүй байж Ерөнхийлөгчөөс баахан эрх мэдлийг нь аваад хэнд ашигтай юм. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлт орлоо гэхэд Ерөнхий сайдын эрх мэдэлд дорвитой өөрчлөлт гарахгүй. Манай улсын хувьд нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал бол их хурлыг тараах байдаг. Парламент өөрөө тардаг байх ёстой. Манай Үндсэн хуулийн нэг согог нь парламентыг ерөөсөө тарахгүй байхаар хуульд заачихсан. Парламент өөрийнхөө саналаар тарвал тарна. Мөн эрх мэдлүүд нь тэнцвэртэй байх механизмуудыг яриад байгаа.
Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн төсвийг батлахгүй гацаагаад байвал Ерөнхий сайд их хурлыг тараах санал гаргах ёстой. Монголын төсвийг 76 тийш татаж чангааж байхаар манай улсын нэгдсэн бодлого, төлөвлөлт, хөгжил ухарна. Ийм байдалд манай улс 27 жил явлаа. Засгийн газраас УИХ-д хурал өргөн барьсан төсвийг дураараа өөрчилдөг. Ийм байдлыг таслан зогсоох ёстой. Улс орны хөгжил сайжрахгүй байгаагийн нэг шалтгаан энэ.
-Үндсэн хууль энэ чигээрээ батлагдвал дорвитой орж ирж байгаа өөрчлөлт юу байна вэ?
-Манайх мажоритар сонгуулийн тогтолцоотой оронд нэг нам дийлэнх суудлыг авах магадлал ихтэй. Мажоритар систем дээр том хоёр нам эрх авдаг. МАН, АН ээлжлээд парламентад олонх болоод явна. Манай нөхцөлд энэ тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлт үзүүлэх нөлөө бага. Засгийн газар, ерөнхий сайд хоёр аль нь эрх мэдэлтэй байх нь төдийлөн ач холбогдолтой биш. Хүчтэй өөрчлөлт мэдрэгдэхгүй гэсэн үг. Төсвийн зүйл анги хооронд янз бүрийн зүйл хийвэл хориглохоор заалт орсон байна лээ. Өмнөхөөсөө жалгаар нэг тараадаг төсвийг сааруулахад нөлөөтэй. Төсвийн зарлагын зүйл хооронд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөв дээр шинэ зарлагын зүйл анги нэмэхийг хориглоно гэсэн заалт байгаа юм. Эрх мэдэл хоорондын тэнцвэрийг боловсронгуй болгох нийгмийн эрэлт хангагдаагүй гэж харж байгаа.
-Эрх мэдлийн балансыг тэнцвэржүүлэхийн тулд ямар заалт оруулж өгөх ёстой юм бэ?
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийг хугацаанд нь батлахгүй бол их хурлыг тараах эрхийг Ерөнхий сайдад олгох ёстой. Японы жишиг шүү дээ. УИХ-ыг тараах асуудал Үндсэн хуульд суух хамгийн эхний зүйл. Эрх мэдлийнхээ тэнцвэрийг боловсронгуй болгож байж цаашид удаан хугацаанд тэнцвэртэй ажиллах боломжтой. Нийгмийн талаас, Үндсэн хуулийн эрх зүйн талаас Үндсэн хуулийг өөрчлөлтөд оруулах эхний шаардлага. Үүнийг оруулахгүй бол зарчмийн томоохон өөрчлөлт гарахгүй. Ийм өөрчлөлт оруулахаас их хурал эрх барьж байгаа МАН ухарч байна. Нийгмийнхээ шаардлагын өмнөөс эрсдэл хүлээхээс айж байна гэсэн үг. Ард түмнийхээ өмнө эрсдэл хүлээж улс орныхоо төлөө явахгүй. Харин ямар ч маргаангүй өөрт нь эрсдэл бий болгохгүй зүйл заалтаар оролдоод Үндсэн хуульд өнгөцхөн өөрчлөлт хийж байгаа юм. Үндсэн хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлнэ гэж байсан бол сүүлдээ ард нийтийн санал асуулга болж хувирсан. Энэ хоёр зарчмын ялгаатай. Ноднин Үндсэн хуульд байхгүй зөвлөлдөх санал асуулга гэж саналыг нь авчихсанаа хэлэлцүүлчихсэн гэж тооцоод байна. Өргөн барьсан төслөө их хурлын дэг дээр хэлэлцээд эхэлчихэж байна. Тэгэхээр ард түмэн биш 76 хэлэлцээд батлах зүйл болчихоод байгаа юм. Нэг намын олонх давамгайлсан ямар ч шүүлтүүр байхгүй ард түмнээр хэлэлцүүлсэн зүйлгүй батлагдах вий. Цэцийн асуудал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэн тэргүүний асуудал биш. Эрх мэдлийнхээ суурь асуудлыг хөндөөгүй байж ийм зүйл рүү гүйж орж жижигхэн өөрчлөлтүүд хийх нь хортой. Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гэхэд хэдхэн жилийн дараа суурь асуудал хөндөгдөөд л гараад ирнэ. Парламентын тэнцвэрийг хангах чиглэлээр гүйцэд дорвитой алхам хийсэн өөрчлөлтийг өнөөдөр хийхгүй юм бол хожимдоно. Таван жилийн дараа үүнээс ч өөр зүйл яригдана. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө буцааж татаж дахиж боловсруулах хэрэгтэй. Суурь асуудлаас нь шийдэх эхлэх ёстой. Өнгөцхөн үл ялиг өөрчлөлт оруулчихсан. Магадгүй дараагийн удаа Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх асуудал яригдана. Нэг, хоёрхон жилийн явцуу эрх ашигт Үндсэн хуулиа захируулж болохгүй. Цаад гүнд нь олон асуудал хуримтлагдаад байж байна. Энийг хэн, хэзээ шийдэх юм.
ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:42
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:07:41
БОЛООЧЭЭ ХЭДХЭН ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХЭЭ ЭРХ АШИГТ НҮҮЦҮҮЛЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА [202.179.31.110] 2019-06-24 00:31:00
Буруу Цомон [103.10.23.111] 2019-06-23 06:20:45
Хэдэн томилгооны заалт өөрчөлсөнөөр Үндсэн хууль сайхан болохгүй Үндсэн хуулийг гууль болгож байгаа Хулгайч нар төрийн эрхэнд гарч байгаа гол зүүль бол Нам төвтэй улс төрийн тогтолцоо юм Үүнийг өөрчлөхгүйгээр юуч өөрчөлөөд нэмэргүй Нөгөө нам гэдэг зүүль сонголт ба томилгоонд ороод л ирнэ
nud chix [103.57.95.50] 2019-06-23 05:40:51
Undsen xuuliig ene xural batlax ni buruu.Undsen xuulid ach xolbogdol uguxgui, Uursduu ymar erx medel olj abax be gedeg ni edend chuxal ach xolbogdoltoi ni xaragdaj bna.Dordson 7 oo buren uurchluxgui, uursduduu xeregteigee abch uldeed, sum bagiin udirdlagiig songox xelber ni mun uursdud ni ashigtai dna. Ingej uurchlolt xiigeed xereguildee.
Зочин [202.126.89.239] 2019-06-23 05:05:58
man nam dangaaraa undsen huulid uurchlult uruulna gej hudlaa
зочин [59.153.115.197] 2019-06-23 04:21:50
Энэ хуулийг өөрчилдөг хүмүүс ни 64 биш,цаг хугацаан ч биш,толгойгоороо хөл хийж хөлөөрөө толгой хийх л гэж бгаан энэ дээ,эцэст ни ард түмэн хохирч үлдэнэ,өөр хэнд ч хохирол болохгүй,
зочин [66.181.161.17] 2019-06-23 02:58:37
ард түмэндээ ямар ч нэр хүндгүй болчихсон жаран тэрбум жидүү шаачихсан юмнууд огцрох хэрэгтэй
555 [202.70.46.18] 2019-06-23 02:07:57
Ү. ХУУЛИЙГ ЭНЭ ИХ ХУРАЛ ЗААВАЛ БАТЛАХ ШААРДЛАГАТАЙ...УЧИР НЬ ТЭД МАНАНГ НУРААЖ ШУДАРГА ЁСНЫ СУУРИЙГ ТАВЬСАН...АРД ТҮМНИЙ ОЮУНЫ СЭРГЭН МАНДАЛТЫГ ӨДӨӨЖ ШИНЭЧЛЭЛИЙН ЭХ ТАВЬЖ ЧАДСАН...20-ОНД МУНДАГУУД ГАРНА ТЭД БАТЛАНА ГЭДЭГТ ХЭН Ч БАТАЛГАА ӨГЧ ЧАДАХГҮЙ...ХӨГЖИЛ АХИАД ХЭДЭН АРВАН ЖИЛЭЭР УХРАНА..ЭНЭ ЗӨВХӨН БИДНИЙ ГАДААД БОЛОН ДОТООДЫНТ ДАЙСНУУДАД АШИГТАЙ...ТӨГС ХУУЛЬ ХЭНЧ БОЛОВСРУУЛЖ ЧАДАХГҮЙ...20-ИОД ЖИЛ ҮХ-Г ӨӨРЧЛӨХ ТАЛААР ЯРЬСАН ТЭНДЭЭСЭЭ ГАЙГҮЙ САНААНУУДАА АВААД ӨӨРЧИЛ..БОЛОХГҮЙ БОЛ ДАРААГИЙН 20 ЖИЛ ЯРЬЖ БГААД АХИАД ӨӨРЧИХ ШААРДЛАГА ГАРНА..АЛИВАА ЮМ БАЙРАН ДЭЭРЭЭ ЗОГСДОГГҮЙ...
Зочин [122.201.22.230] 2019-06-23 01:34:53
Эруугийн элементуудээр ундсэн хуулиа оорчлуулчихээд ( УХ - ээрээ тоглуулчихаад !) ур хуухэд - хойч уеийнхээ аз жаргал - сайн сайхны тухай юу бодож сууцгаах вэ , АРД ИРГЭД ЭЭ - сонгогчид оо ... ?? !!! АЗ ХИЙМОРЬТ МУУ - АЛС ИРЭЭДУЙД ЦОВТЭЙ ...
Зочин [122.201.22.230] 2019-06-23 01:27:20
ТИЙМ , НИЙЦЭХГУЙ БАЙНА ... !!! 1)- д , одоогийн энэ МАН - ын парламентаар ( эруугийн элементууд 50 % - иас илуу ! ) УХ - н оорчлолтийг баталгаажуулж болох уу ? ; 2)- д , торийн тогтолцоо ( сонгодог , хоер танхимтай , еронхийлогчийн г. м ) ямар байвал зохимжтой вэ ? гэсэн асуултуудаар АРД НИЙтИЙН санал асуулга явуулсны дараа УХ - н оорчлолтийн талаар ярих естой ... !!!
Зочин [202.126.89.171] 2019-06-23 01:25:02
Хий л шүүмжлэх гэж, мундаг хүн болж харагдах гэж ядаж дээ. Өөрт нь ямар ч санал гэх юм юу ч алга чааваас. Нэг иймэрхүү хөндий гарууд байдаг даа зайлуул.
Зочин [103.229.122.181] 2019-06-23 00:41:55
Хийх юм нь олдохоо байсан дурын нэг гар vндсэн хуулийн тухай гуцалдаж улилдаж байх болж дээ!!! Энэ гар бол зvгээр л гар хангалагаа хийгээд бусдад гай болку хэвтэж байвал таарна!! Хуульч нэртэй энэ тэнэгvvдийн vгээр явсаар манай улс мухар нvхэнд гацсан нь vнэн биздээ!!
зочин [202.55.191.194] 2019-06-24 08:23:43
Гоё хэллээ....
Ха ха [66.181.161.27] 2019-06-23 00:31:09
Юу ч яриад хэрэггүй ээ. Бид өнгөрсөн улс болсон. Улс төрчдийг удам юутай хийтэй нь хараал идэг.