“Ориг ба хулхи” олигархиудын тэмцэл

Д.Тулга / Эдийн засаг

Ерээд оны эхээр adidas-ын биеийн тамирын хослолоор гангарч явсан хүүхдүүдийн нэг нь би. Гэхдээ бид өөрсдөө л тэгж боддог байв. Учир нь Adidas гэж хальт мөлт сонссон л үе байсан юм. Тийм болохоор өмнөд хилийн цаахна хийгдэж, ганзаганыхан зөөж авчирдаг “adiads” гэсэн бичигтэй алаг канттай хослолыг “Аdidas” гэж сэтгээд формын хувцас шиг том жижиггүй өмсдөг байлаа.

Тэр үеэс хойш 30 жил өнгөрчээ. “Аdidas”, “adiads” хоёрын ялгааг мэддэг ч болов. Товчхон хэлэхэд, энэ бол “ориг, хулхи” буюу жинхэнэ, хуурамч хоёрыг монголчуудад мэдрүүлсэн олон жишээний нэг нь мөнөөс мөн билээ.

Х.Мандахбаяр: Тост тосон бумбын нурууны сав газарт нүүрс олборлож эхэлсэн

Тэгвэл XXI зуун гараад хориод жил өнгөрөхөд монголчуудыг төөрөгдүүлсэн “ориг, хулхи”-ууд байсаар л байна. Өөрөөр хэлбэл, нэг л нэрээр нэрлэгддэг, нэг л хэлбэртэй харагддаг, нэг л байр суурийг нийгэмд эзлэх гэдэг тийм хүмүүсийн тухай энд ярих гэсэн юм.

Олигархи гэдэг нэр томъёог харьцангуй цөөн иргэдийн гарт эрх мэдэл төвлөрүүлж, нийт иргэдийн биш, тэдний хувийн буюу бүлгийн ашиг сонирхолд үйлчилдэг улс төрийн дэглэм гэж тодорхойлдог. Аристотель үүнийг “баячуудын засаг” гэсэн утгаар язгууртны эсрэг байдлаар ойлгож ирсэн байдаг.

Харин 1911 онд социологич Роберт Михельс “олигархийн төмөр хууль” гэгчийг томъёолсон байгаа юм. Тэрээр ардчилал нь зарчмын хувьд том нийгэмд боломжгүй. Тиймээс ардчилсан дэглэм гарцаагүй олигархийг төрүүлж байдаг гэдгийг нотолсон байна. Манайд олигархи гэхээр олигтойгоор ойлгохоо больчихсон юм. Тэгж сурталдсаар ирсэн учраас тэр л дээ.

Олигархи бол нийгмийн бүх салбарт монополь тогтоодог. Том гэсэн үйлдвэр, банк санхүүгийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, уул уурхайн томоохон компаниудыг хуваан эзэмшдэг. Иймээс манай олигархиуд тоглолтын ил тод, шударга дүрмээр өрсөлдөж, төр бол бизнесийн өрсөлдөөний талбар биш, Монгол үндэстний хамтын амьдралыг хангах дээд хүчин гэдгийг ойлгох хэрэгтэй гэцгээдэг. Яадаг ч байсан олигархи гэж хэлэгддэг хүмүүс Монголд нэгэнт бий болсон. Ямар тодорхойлолтоор яаж дүгнэхээ харин ард түмэн мэддэг гэхэд болно.

Тэгвэл манай олигархиуд дотроо маш их ялгаатай болчихоод байгаа юм. Дээр хэлсэнчлэн олигархиудыг ориг, хулхи гэж ялгаж ойлгох ёстой. Тухайлбал, бидний далан жилийн турш түшиж тулж ирсэн Орост перестройка буюу өөрчлөн байгуулалт болж, түүний нөлөөгөөр 1980-аад оны сүүлчээр манай нийгэмд ч өөрчлөлт болсон. Зах зээлийн эдийн засагт шилжиж, чөлөөт худалдаа буюу ганзагын наймаа цэцэглэж, энэ нь хожмын үндэсний хэмжээний томоохон бизнесмэнүүдийг төрүүлсэн. Энэ бол манай л түүх.

Өнөөдөр харааж загнахаараа олигархи, хүндэтгэн өргөмжлөхөөрөө бизнесмэн хэмээх нэртэй болдог Монгол Улсын шилдэг татвар төлөгч хэдэн эрхэм буй. Итгэлт баяны “Тамирын голын мөсийг долоох шахам явж байж” гэдэг шиг Монголын хэдэн бизнесмэн өнгөрсөн 30-аад жилд сайн, муу юу эсийг үзэхэв. Төрд хэмлүүлж, түмэнд зэмлүүлж явсаар өнөөдрийг хүрсэн хүмүүс.

“Таван Богд”-ын Ц.Баатарсайхан гэж бизнесмэн бий. Өнөөдөр түүний байгуулсан “Таван Богд” групп нь 16 охин компани, гадаадын хөрөнгө оруулалттай гурван компани, дөрвөн бизнес нэгж, нийт 12 мянга гаруй ажиллагсадтайгаар бизнесийн салбар бүртээ манлайлан ажиллаж байна.

“Таван Богд” группийн компаниуд нь Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулдаг Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулдаг “ТОП-100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтад байнга шалгардаг.

Ц.Баатарсайхан бол “Хаан банк”, “Говь”, “Гоёо”, “Улаанбаатар гурил”, “Toyota”, “Volkswagen” брэнд, “Кемпински палас” зочид буудал, “Pizza hut”, “Little Sheep Hot Pot” сүлжээ, “Улаанбаатар принт” гээд тоолох гэвэл гарын арван хуруу багадахаар олон бизнесийг үүсгэн байгуулсан хүн юм.

Мөн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп нь 1995 оноос ОХУ-ын автомашины дугуйн худалдаагаар бизнесийн гараагаа эхэлж одоогоор худалдаа, авто тээвэр, ложистик, ашигт малтмалын хайгуул судалгаа, барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. “Хурд юнайтед финанс”, “Хурд-Энержи”, “Нэшнлмайнинг групп”, “Хурдкапитал”, “Хурдстандарт”, “Хурдмайнинг”, “Хурдресурс”, “Хурдцентр”, “Хурд Транс”, “Хурдпропертийз”, “Сауд гоби блейк гоулд”, “Хурд Хүнс”, “Хурд Авто”, “Хурд групп”, “Сауд гоби петро ойл транс” зэрэг компаниудыг үүсгэн байгуулсан. Түүний компаниуд бизнесийн орчинд шударга, ил тод зарчмыг баримтлан ажиллаж, бүтээн байгуулалт, татвар төлөлтийн үзүүлэлтээрээ улсдаа тогтмол тэргүүлж ирснийг нийтээрээ мэднэ.

Бас Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын “Гацуурт” ХХК байна. “Гацуурт” ХХК барилга, гадаад худалдаа, хүнсний үйлдвэрлэл худалдаа, газар тариалан, уул уурхай, авто тэвээр, техникийн үйлчилгээ, мал аж ахуй, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 1999 онд "Найдвартай татвар төлөгч байгууллага" гэрчилгээ, 2005-2011, 2013, 2015, 2016 "ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ" цом, 2007 онд "Үр тариан нэгж га талбайд ургацаараа тэргүүлсэн аж ахуйн нэгж", 2009 онд "Дотоодын хөрөнгө оруулагч шилдэг аж ахуйн нэгж", ХХААЯам "Шилдэг тариаланч хамт олон, 2010 онд Уул уурхайн салбарт "Шилдэг техник технологи" нэвтрүүлсэн хамт олон, "Тариалангийн салбарт хамгийн их ажлын байр бий болгосон аж ахуйн нэгж", "Намрын ногоон өдрүүд-2010" арга хэмжээний "Шилмэл мал-2010" үзэсгэлэн худалдаагаар "Шилдэг аж ахуйн нэгж", 2011 онд "Намрын ногоон өдрүүд-2011" арга хэмжээний "Шилмэл мал-2011" үзэсгэлэн худалдаагаар "Шилдэг аж ахуйн нэгж", "Хамгийн их ургац хураан авсан аж ахуйн нэгж байгууллага", 2012 онд "Улсын тэргүүний тариаланч хамт олон", 2014 онд "Намрын ногоон өдрүүд-2014" арга хэмжээний "Шилмэл мал-2014" үзэсгэлэн худалдаагаар "ХАА-н хүндэт өргөмжлөл", "Шилдэг аж ахуйн нэгж", "Хамгийн хүнд жинтэй махны үүлдрийн бух" алтан медаль, "Гойд ашиг шимтэй сайн үүлдрийн үнээ" мөнгөн медаль, 2015 онд Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал "Төрийн Гэрэгэ", 2016 онд
Нийслэлийн татварын газрын "Хүндэт Өргөмжлөл" зэрэг үнэлгээ, дүгнэлтийг төрөөс авч иржээ.

Ер нь бол энэ гурван компани гэхэд л Засгийн газар, Татварын ерөнхий газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг “ТОП-50”, “ТОП-100” аж ахуйн нэгжийн цээжинд явдаг.

Энэ утгаараа Ц.Баатарсайхан, Б.Чойжилсүрэн, Л.Чинбат нар яадаг ч байсан мөрөө үлдээж, түүхээ бүтээж байгаа Монголын том бизнесмэнүүд юм.

Харин сүүлийн үед “Хурд”-ын Б.Чойжилсүрэнтэй “Зиндаа.мн”-ийн Х.Мандахбаяр гэх залуугийн хэрхэн шөргөөцөлдөж байгааг анзаарлаа.

Яахав, улс төр яривал хоёулаа МАН-ын улс байна лээ. Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн, Х.Мандахбаяр Өмнөговийн МАН-ын дэд даргын албанаасаа түдгэлзээд, МСНЭ-ийн ерөнхийлөгч болсон. Түүнээсээ бас түдгэлзсэн гэсэн мэдээлэл түгж байна.

Энэ хоёр хүний сөргөлдөөн, тэмцэлдээнийг харахул Өмнөговийн уурхай зүгээр л шалтаг болоод байх шиг байгаа юм. Цаана нь өөр зүйл байгаа бололтой. Гэхдээ энэ хоёрын хэн бэ гэдгийг өмнө хэлснээрээ олигархи буюу бизнесмэний түвшинд харж дүгнэх ёстой юм.

Ингэхийн учир нь хувьдаа олон компанитай гэж гоочлуулаад байдаг Б.Чойжилсүрэнгээс мань сэтгүүлч дутах юм алга.

Өмнөговийн МАН-ын дэд дарга асан, МСНЭ-ийн ерөнхийлөгч /асан/ Х.Мандахбаярын нэр дээр:

image

  • “Бест компьютерс” ХХК /РД:2790912/,
  • “Эй Эм Эм Жи” ХХК /РД: 5054281/,
  • “Цэнхэр од” ХХК /РД: 5219507/,
  • “Чон голын сайтын холбоо” ТББ /РД: 8012695/
  • “Хос цалиг” ХХК /РД: 5399475/,
  • “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” ТББ /РД: 1015672/,
  • “Өглөөний сонин” ХХК /РД: 9169814/,
  • “Өмнөговийн оюуны хөгжлийн сан” /РД: 8154902/
  • “Хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжих шинэ алхам төв” ТББ /РД: 8183899
  • “Жамух интернейшнл” ХХК /РД: 6024327/
  • “Ихэр говь” ХХК /РД: 5958873/
  • “Нэйшнл сошл медиа” ХХК /РД: 6034039/
  • “ТВ-8” ХХК /РД: 6427634/
  • “Эрхэт монгол” ХХК /РД: 2743833/

Мөн үүсгэн байгуулаад хэсэг хугацааны дараа үйл ажиллагааг нь зогсоож татан буулгасан хэдэн компани Х.Мандахбаярт байна.

  • “Зиндаа медиа” ХХК /РД: 5469864/
  • “Монголын ургийн бичгийг хөгжүүлэх нийгэмлэг” ТББ /РД: 8036217/
  • “Шарклтс” ХХК /РД: 5116058/
  • “Ай ТИ Эм Жи ЭЛ” ХХК /РД: 5068134/
  • “Зиндаа тур” ХХК /РД: 5054982/
  • “Бэст гэйм цэнтэр” ХХК /РД: 5048281/
  • “Их цэц” ХХК /РД: 5051444/
  • “Төгрөг сүлжээ” ХХК /РД: 5048273/

Ажиллаж байгаа 14, татан буулгасан 8 аж ахуйн нэгтэй аж. Энд нэг сонин зүйл байгаа нь Ерөнхийлөгчийнх нь албан тушаалаас түр түдгэлзээд байгаа МСНЭ ТББ чинь Х.Мандахбаярын нэр дээр байдаг хувийн байгууллага юм байна.

Нөгөөтэйгүүр Х.Мандахбаярын аж ахуйн нэгжүүд голдуу хэвлэл мэдээлэл, уул уурхайтай холбоотой, эсвэл ТББ-ууд анхаарал татаж байна. Мөн энэ олон компаниас нь нэг ч “Шилдэг татвар төлөгч” алга. Маш ноцтой нь хаанаас ийм их мөнгө босгож авсан нь тодорхойгүй, хууль хүчний байгууллагынхан анхаарал тавьж тодруулах шаардлагатай аж ахуйн нэгжийн нэр эдэн дунд нь цөөн биш харагдаж байна.

Гэсэн атал “Гацуурт”-ын Л.Чинбат, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн, “Таван Богд”-ын Ц.Баатарсайхан нартай зиндаархаж, олигархи болж тоглоод байгаагийн учир юундаа байгааг ойлгоход бэрх.

Хамгийн гол нь Х.Мандахбаяр энэ олон компаниа байгуулах гэж “Гацуурт”-ын Л.Чинбат шиг, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн шиг, “Таван Богд”-ын Ц.Баатарсайхан шиг хөлс дуслуулж, хүч гаргаагүй. Гэхдээ л дээр хэлж байснаар хэлбэр талаасаа Х.Мандахбаяр энэ гурван бизнесмэнтэй ижил тэнцүү харагдаад байгаа нь нэн эмгэнэлтэй юм.

Шуудхан хэлэхэд, “Гацуурт”-ын Л.Чинбат, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн, “Таван Богд”-ын Ц.Баатарсайхан нар бол Монголын цуутай бизнесмэнүүд, Х.Мандахбаяр бол ...

Холбоотой Зураг

Эцэст нь, яг одоохондоо Б.Чойжилсүрэнг барьж аваад ноцоод байгаа Х.Мандахбаярын “тэмцэл”-ийг “ориг ба хулхи” олигархиудын тэмцэл гэж хэлэхэд болохоор байна. Хэрхэн өрнөхийг харж байя.


Сэтгэгдэл

hiZ [5.188.210.52] 2020-05-18 21:25:10

http://reyna.userbet.xyz Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://kazan.podarki-market.ru/catalog/product-133791/?MID=3164&result=reply#message3164 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://habarovsk.podarki-market.ru/catalog/product-419871/?MID=3043&result=reply#message3043 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://ekb.podarki-market.ru/catalog/product-469685/?MID=2411&result=reply#message2411 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах f9db314

Зочин [66.181.161.8] 2019-06-24 15:44:00

Ха ха танайх яагаад mcs ийг жишээ болгож бичэхгүй байгаан. shame shame shame.

Өмнөговь иргэн [103.212.117.133] 2019-06-24 12:09:38

Х.Мандахбаяраа чи тийм л эх орондоо төрсөн нутагдаа хайртай юм бол өөрийнхөө уурхайн ажлыг зогсоолдоо олон жилийн өмнө л үйл ажиллагаагаа явуулж байна одоо хүртэл явсаар л байна.Хариуцлагатай уул уурхайн гэсэн мөртлөө 1 компани руу тэгэж их дайрч чичрэх шалтгааны ард яаг юу байгаа юм бэ? Х.Мандахбаяраа ? Хувийн ашиг сонирхол хөөхөө болиоч ээ бусад олон уурхайнуудаар яагаад явахгүй байгаа юм бэ?

зочин [103.194.176.117] 2019-06-25 01:22:50

Мандахбаяр болон өмнөговьчууд амжихгүй өмнөговийн гурвантэс ёум Эрхэм Чойжилсүрэнгийн хувийн өмч хувийн эдлэн аль хэдийнээ болчихсон нөхдүүд хувийн өмчид халдах эрхгүй

Зочин [182.160.34.193] 2019-06-24 11:12:17

Мандахбаяр бол хулхи хүн турк элчин сайд тай нийлсэн чи бол турк ын хѳлсѳний булчйрхай

Zochin [103.9.90.53] 2019-06-24 10:27:16

Xooson yrihaas tsaashgvi gar bhoo ene Mandakhbayar

үхэр халх [66.181.185.41] 2019-06-24 09:26:07

англи испани францад хаандаа улсдаа газар нутаг нээж олж булааж өгсөн хүмүүнийг олигархи гэдэг байжээ.ккк

үхэр монгол [66.181.185.41] 2019-06-24 09:20:24

аль аль нь өөрсдийнхөө төлөө л амьдарч яваа юм байна одоо тэгээд юугаа булаалдаад байгаа нь сонин байнадаа.чоижилсүрэн мандахбаяр нар.булаалдаад байгаа юмаа л шууд хэлээд байлдаачдээ ичээд байгаа байх л даа.ккк.олгирах гэдэг нэр томдоноо эд нарт.ккк

zochin [202.9.42.26] 2019-06-24 07:30:33

yamarch b.san Ouerdene Batzandan terguutei zaluuchuud mash tom uurchlultiig khiij chadaj b.gaa .Ard bid demjij b.gaa. Kharin ta nar khooson yarij b.khaar iu khiidgee kharuul...

Зочин [202.179.31.37] 2019-06-24 07:25:10

Энэ нэг шудрага царайлсан нөхөр нөгөө экс Алтанхуягийн арга барилаар өөрийгөө өрөвдүүлэх гэж их л ийш,тийш ноцож байна даа,даанч санаа чинь байвч сачий чинь хүрэхгүйл дээ.Өөрийн чинь өчүүхэн луйврууд чинь бүгд ил болсон шүү дээ.Худлаа ярьж бүү жүжиглэ,бусдын амжилтанд бүү атаарх,атгаг санаа нэг их хол явахгүй шүү.Үүнийг өөрөө ойлгооч дээ.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.