Төв цэнгэлдэхэд бөхчүүд нь суулт зарлаж шившиг болох вий дээ
Допингтой холбоотой асуудлаар барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлээд байсан Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарыг баярлуулан гомдоосон үйл явдал болоод байна. Тэдний барилдах эрх 2020 оны хоёрдугаар сарын нэгнээс хууль ёсоор сэргэх ёстой байсан ч дээрх бөхчүүд баяр наадам дөхөж байгаа энэ үед өөрсдийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. Улмаар МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналаар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн гэдгээ олон нийтэд зарласан юм.
Гэтэл өнгөрсөн амралтын өдөр болсон наадмын сорилго барилдааны үеэр “допингтой” бөхчүүдтэй барилдахгүй хэмээн улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд эсэргүүцлийн “суулт” зарласнаар сорилго барилдаан эхлэхгүй нэлээд удаан үзэгчдийг чилээв. Эрхийг нь сэргээлээ хэмээн баярлаж наадмын бэлтгэлдээ гарчихсан байсан дээрх бөхчүүдийн хувьд энэ явдал хүнд цохилт болсон гэж хэлж болно. Бөхчүүд болон үзэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд аргагүйн эрхэнд мэхийн ёсолж үзэгчдээ хүндэтгээд гарч одов.
Өрөвдмөөр ч юм шиг. Яг үнэндээ эдгээр бөхчүүд Монголын үндэсний бөхийн холбоо гээч шийдвэргүй байгууллагын золиос болчихлоо. Үнэхээр хууль дүрмээ биелүүлдэг байгууллага сан бол хуулиараа барилдах эрхийг нь сэргээнэ гээд тас гүрийсэн бол өнөөдөр ийм байдалд орохгүй байлаа. Гэтэл эрхийг нь сэргээж байна гэж улс орон даяар зарлан тунхаглаж, бөхчүүдийн сэтгэл санааг үймүүлж, барилдах гээд ирэхэд нь өөрсдийн гаргасан шийдвэрээрээ өмгөөлж хамгаалж чадахгүй, шийдвэрээ эргэж харъя хэмээн өөрсдийн итгэл үнэмшлээсээ ухрав. Ч.Санжаадамба аваргаар зад загнуулаад л ухарчихаж байгаа юм. Ч.Санжаадамба аварга дэлхий нийтээрээ хүн төрөлхтөн допингийн эсрэг тэмцэж байхад МҮБХ тав зургаан хүний эрх ашгийн төлөө шийдвэр гаргасанд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Мөн манай холбоо допингийн асуудал дээр хатуу байр суурьтай байвал цаашдаа олон залуучуудад сургамж болно хэмээсэн. Түүний ч зөв.
МҮБХ итгэл үнэмшлээсээ нэг удаа ухарсан юм биш. Өмнө нь Увс нуур галын 20 жилийн ойн барилдааны үеэр Х.Баянмөнх аваргаар зад загнуулаад л допингтой гээд эрхээ хасуулсан улсын гарьд Ө.Бат-Оршихыг үг дуугүй барилдуулчихсан. Үзэгчид дургүйцлээ илэрхийлээд байгааг ч тоогоогүй. Шийдвэр бол шийдвэр, хассан л бол хассан байх ёстой.
Наадам дөхөж, монгол хүн бүрийн сэтгэл гэгэлзэж, хэний аавын хүү наадмын түрүү авах бол гэж таамаг дэвшүүлэн буй энэ цаг үед МҮБХ наадамчин олон болон өөрсдийгөө хоёр жил шахам “сойсон” таван бөхийг сэтгэл дотор нь уйлуулчихлаа. Одоо ямар шийдвэрт хүрэх гэж байгаа, горьдлого төрүүлчихсэн таван бөхийн асуудлыг хэрхэх гэж байгаа талаар нь мэдээлэл авах гэхэд “Ямар нэг шийдвэрт хүрээгүй байна” гээд хээв нэг хариулахаас татгалзаад сууж байна.
Монголын үндэсний бөхийн холбоо гээч энэ байгууллага “хоёр толгойтой”, хөл толгой нь мэдэгдэхгүй улстөржилт хийсээр удлаа. Эвлэрлээ ч гэнэ, саллаа л гэнэ. Энэ улстөрийн бохир тоглоомдоо бөхчүүдийг оролцуулж, талцуулдаг байдал хэрээс хэтэрлээ. Энэ хоёр холбооны эв санааны нэгдэлгүй, тамга тэмдгийн төлөөх тэмцлээс болж дэлхийн энх тайвны бэлэг тэмдэг болсон тамирчид, спортынхон, бөхчүүд нь хүртэл жагсаал цуглаан зохион байгуулж тэмцэлддэг болов. Монголд жагсаал хийж, суулт зарладаггүй салбар ч гэж байхаа больж байна. Улстөржилт гээч бохир заваан зүйл эцэстээ спортынхныг хүртэл хувааж чаддагийг эндээс харж болж байна.
Одоо ганц л зүйл бөхөө дээдэлдэг монголчуудын санааг зовоож байна. Монгол наадмын өдөр монгол бөхчүүд нь зүлэг ногоон дэвжээнээ суулт зарлаад, дэлхийд шившиг болох юм биш биз дээ гэх айдас. Тиймээс наадам дөхчихсөн энэ чухал үед бөхчүүдийн сэтгэл санааг үймүүлсэн шийдвэрээ хурдан нэг тийш болгож, маргаан будилаангүй, дэлхийд ганцхан монгол наадмаа сэтгэл өөдрөг, баяр цэнгэлээр дүүрэн өнгөрөөх боломжийг бүрдүүлэхийг МҮБХ-ноос хүсье.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.8] 2019-07-02 04:45:29
шиидвэрээ хурдан гаргах хэрэгтэй байна
Barilduulahiig demjij bna [59.153.112.102] 2019-06-26 12:41:55
Hun bn daa, bas uuchilj bolno, ted barildahiig husej bna, aldaa onoog ni tootsood 2jil shaham barilduulaagui odoo uuniig naashtaigaar shiideh heregtei
Зочин [66.181.161.25] 2019-06-29 16:01:47
Dopingchdiig bur musun has
Зочин [202.9.42.125] 2019-06-25 23:44:08
Санжаа чи хорчин найраа чинь Өсөхбаярын заавраар явах аа боль
Зочин [66.181.161.78] 2019-06-26 08:42:58
Санжаадамба 1дээш түрүүлсэн бол дийлдэхгүй зан гаргах байж цаанаасаа зохицуулсан юм байна одоо3 с дээш давахгүй зан гаргаж байна
Зочин [202.179.31.94] 2019-06-25 07:37:59
Цаг нартай шудрага ном журамтай спорт зөндөө л б.Нэг хэсэг огт үзэхээ больчихвол яадаг юм
Зочин [66.181.161.78] 2019-06-26 08:45:32
Сажаадамбыг барилдахгүй болтол би төв цэнгэлдэх бөхийн өргөөнд бөх үзэхгүй хурдан барилдахаа больж амраасай!!!!!!
Зочин [66.181.161.99] 2019-06-25 05:00:35
Энэ асуудал,хуваагдал,нутаг усаараа хуваагдах явдал 1960-д оноос 2 Мөнхөөс үүдэлтэй ард түмний дундах хуваагдалын үргэлжлэл одоог хүртэл арилахгүй үргэлжилж байгаагийн илрэл юм шүү???
үхэр халх [66.181.185.41] 2019-06-25 11:42:20
цэдэнбал мөнхбат аврагад аврага цолийг нь өгөхгүй байсанаас л хамаг болсон юм ш дээ.
Зочин [202.179.31.70] 2019-06-25 04:59:55
МБХолбоо гэгч хууль бус бас л нэг луйвар,шуналын сэдэлтэй Чинбат,Баянмөнх хоёроосоо салаач дээ.Өөрсдөө үүнийгээ Монголын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байхад ухамсарласны үндсэн дээр энэ албан тушаалаа бусдад өгчих.Бат-эрдэнэ ч үүнд оролцоод хэрэггүй,өөрөөч ингэж яриад байгаа биз дээ.Монголчуудын АВАРГА АА гээд хүндэлдэг хүндэтгэлийг та нар нэг үгүй хийж хор найруулж хов хутгаад дуусгаж байна шүү бөхөө бөхийн дэг жаягаар нь л авч явья.Бөхөд хоёрхон дүрэм байдаг биз дээ,гэтэл шийдвэр гээч нь сүүл рүүгээ юу болчихов мэдэхээ байсан.
Зочин [64.119.17.113] 2019-06-25 04:55:12
Шийдвэр бол шийдвэр л байх естой наана нь ингэж алиалаж байхаа больсоор юм Энэ бохийн холбоо гэх газар. Ядаж сургамжтай шдээ шийдвэрээ яс барьлдаа
Зочин [202.179.25.226] 2019-06-25 04:54:02
олон түмний нэр хүндээр олсон мөнгөөр их мөрийтэй тоглодог гэл үү санжаа
Хүн [202.126.88.185] 2019-06-25 04:51:15
Угаасаа л шившигнүүдшдээ
Зочин [202.126.89.14] 2019-06-25 04:44:52
Санжаадамба аваргыг харж л байя тууштай байж чадах нь уу Өсөхбаяр гэж даруухан царайлсан жинхэнэ хорчин байгаа юм да найрааг найруулж сурсан хүн дээ энэ наадмаас өөр үед барилддаггүй бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй байх хэрэгтэй
[59.153.114.76] 2019-06-25 04:43:49
Ta nar bolidoo novshnuudaa
Зочин [64.119.21.111] 2019-06-25 04:27:44
энэ хэдэн гүзээгээ унжуулсан яравгар ихэмсэг үзэгчдээ үл хүндэтгэсэн бүдүүлэг танхай юмнуудын хоорондоо ноцолдоод зодолдоод байгаа эсэх нь мэдэгдэхгүй барилдааныг үзэж хэрэггүй
Zocj [202.126.88.232] 2019-06-25 04:23:39
Doping n ilreh. Hulgai n ilreh 2 agaar neg boloi
Abir [202.126.88.232] 2019-06-25 04:18:25
Sanjaa abargiin tumen zuv naad heden buhchuud ch gesen bitgii urubduuleh geed bai zoriud hereglechiheed bitgii ulger yariud bai purevsaihan ugaasaa dopingiin buh sh dee
Зочин [64.119.21.140] 2019-06-25 04:08:53
Хуулиа баримтал! Нэг их ёс жаяг гэж бохироо хаацаалаад байх хэрэггүй Баянаа, Бат-Эрдэнэ мэтэс Энэ жил Увсаас бөх түрүүлэх гэж мөн ч эртнээс хор хийж байна. Одоо барилдах бүх бөхчүүдээс допингийн шинжилгээ авах хэрэгтэй . Наадмаар нэг шинжилгээ хийсэн болоод л замхардаг. Бат-Эрдэнэ допингоор мөнгө олдог гээ биз дээ. Допингчингоос мөнгийг нь авчихаад эрхийг нь хугацаанаас өмнө сэргээгээд шударга үнэнтэй тулгарч чацга царайлж байна.даа.
Зочин [103.57.94.91] 2019-06-25 03:11:36
Допингтой бөхчүүдийг барилуудах нь буруу шүү дэ, яагаад 1000 гарам залчуудын эрхийг энэ 5 допингчид зөрчих ёстой гэж. Дэлхий нийтээрээ энэ балиар допинг эсэргүүцэж байхад, Монголд өмгөөлөөд байгааг ойлгохгүй байгаа. Баянмөнх аварга явсан газар бүртээ хор хутгаж явхымаа. Настай хүн болисооо одоо.
Иргэн [66.181.176.20] 2019-06-25 03:06:22
БАЯНМЕНХ ЭНЭ ХЭДЭН БЕХЧVVДИЙГ ХООРОНД НЬ АЛАЛЦУУЛААД ДУУСАХ ЮМ БАЙНА.
Зочин [64.119.21.111] 2019-06-25 02:53:24
Тэнэг бөхийн барилдаанаа болимоор юм
зочин [103.10.22.80] 2019-06-25 02:45:30
монгол хүн мөнгө цагаан нүд улаан гэдэгийг юм бүхэн дээр үзүүлж байгаа нь энэ юм даа. алдаа дутагдал хийсэн бол шийтгэлээ үг дуугүй бүрэн дүүрэн эдэлэх соёл бүх зүйлд алга .
dorj [202.55.188.46] 2019-06-25 02:42:16
Эрхэм Баянмөнх гуай одоо болио. Хүүдээ арслан өгөөгүй гэж ярьдаг юм байна лэ. Гантогтох сайн бөх хэн ч маргахгүй. Гэхдээ яг үнэндээ 1 үзүүрлэсэн шүү дээ Яагаад 3 биш гэж үү. 1 т нь Батэрдэнэ элэг бүсээ тайлсан 2 т нь Сүхбат бууж өгсөн шүү дээ. Яг үнэн бол энэ л байна Тэгээд шударга ёс ярих утгаггүй ээ. Үнэхээр шударга овогтон бол үүнээсээ эхлээд засаад яваач
Зочин [66.181.161.53] 2019-06-25 03:53:53
3 үзүүрлэсэнүү үнэн тухайн үеийнхээ дүрэм журмаар арслан цол олгох ёстой байсануу байсан ,бөхийн холбоо 2 нүүр гаргаад л явсан шдээ
Цанжид [64.119.22.38] 2019-06-25 02:22:44
Допинг хэрэглэсэн л бол хугацааг дуусгах хэрэгтэй. Монгол бөх чинь бараг дүрэмгүй жудгийн спорт ш дээ.Барилдах эрхийг нь насаар нь хассан ч болохгүй гэх газар байхгүй
зочин [122.201.22.51] 2019-06-25 02:08:37
Монголын үндэсний бөх гэж ёстой нэг хөгөө тарьсан новшууд байх юм.Нэг л их гэдсээрээ гайхуулсан амьтад хүний үг ч тоохгүй унаа даваагаа ч мэдэхгүй хоорондоо хэрэлдээдэсвэл зодолдоод ийм үндэсний спорт байгаагүй нь ч бараг дээр.Нэгнээ хүндлэр ёс жудаг гэж юм энэ махан,өөхөн бөмбийнүүдэд ёстой байхгүй ичмээр
Зочин [202.9.42.89] 2019-06-25 02:04:40
Энэ жилийн наадмын одор боон сенсааци хачин юм болноо сэтгуулчид бугд бох узээрэй
Зочин [202.126.89.35] 2019-06-25 02:03:54
Мүбхолбоо туйлбаргүй бн нэгэнт шийдвэр гаргасан л бол хүчинтэй байх ёстой эргэж буцсан шийдвэр гаргаад хэрэг алга
нано [66.181.161.79] 2019-06-25 02:03:01
хууль байгаа
Ganaa [49.0.137.181] 2019-06-25 01:58:03
Buduun usan guzeenuudee Dulguund mungu handivla. ta nar ard tumni buyang hagartlaa hurtsen. yavj yavj ta nar bish bagiin sport mongoliig delhiid taniulna.
Zochin [66.181.176.21] 2019-06-25 01:50:10
Chi yugaa medej hunru dairdag yum. Bayanaa avargiin ugend orohgui Baterdene terguutei humuusiin hj bga ajil shu, bi chadana gd l dairaad bna gesen haana bna chadaj bga n.
найраагүй бөх. [103.229.120.204] 2019-06-25 01:48:43
Санжаа зөв зүйл ярьж байна дэмжиж байна.
Зочин [202.180.216.19] 2019-06-25 01:37:35
Баянаа аварга монгол бөхчүүдийг үргэлж л хагалж, бутаргаж ирсэн. Өөрийнхөө замыг засахын тулд Аварга Хадбаатарыг хүртэл шоронд хийх ажиллагааг зохион байгуулж байсан. Допинг хэрэглсэн нь бол хугацаагаа дуустал шийтгэлээ хүлээх нь хууль, ядаж л монгол бөхийн жудагт нийцнэ.
Зочин [202.180.216.19] 2019-06-25 04:07:08
Чиний тэр үхэн хатан хамгаалаад байгаа бага ястан Баянаа ямар шийдвэр гаргасныг харж байгаа биз дээ ?!?!?! Шийтгэлийнхээ 70 %-ийг биеээр эдэлсэн гэнэ үү ??? Хэнийг хуураад байгаа юм ! Бага ястан Монголын бөхийн жудагийг, бусад бөхчүүдийн олон жил, сарын хөлс, хөдөлмөрийг үгүй хийх гэж Допинг хэрэглэсэн бөхчүүдийг допинг хэрэглээгүй бөхчүүдтэй барилдуулах гээд зүтгэж байна цаана чинь !!!!
Зочин [66.181.161.53] 2019-06-25 03:47:14
Хуц чи үзсиймүү,Хад аваргын аманд Баянаа аврага архи бариагүй хүүхэн шуухан сугадуулаагүй шоронд аваачиж хийгээгүй л юм байх ч билээ,хад аваргын тэмдэглэлийг олж унш чи тэгээд ойлго ,яахаараа та нар тэгж бага ястангуудаа ад үзэж баримтгүй цуурч байдаг юм,Баянаа аварга чам мэтийн дэргэд дэлхийд данстай хүн шүү
Зочин [202.126.88.155] 2019-06-25 01:32:26
үндэсний бөх хурдан морь 2-т улс төрчидийн оролцоо бохир мөнгөнийх нь нөлөө байгаа цагт хэрүүл тэмцэл тасрахгүй ээ нутгаасаа цолтон гаргаж ард иргэдийн санал авдаг байдлыг өөрчлөх ёстой
Зочин [202.9.42.89] 2019-06-25 01:32:22
Юун суулт ус гэзгээ зулгаалцаж маажилцаад шившигийн хондийгоо батлаад огно биз хун аминий ч хэрэг гарч мэдэхээр байгаа
Зочин [59.153.114.76] 2019-06-25 04:42:44
Y