Б.Марал Азийн аврга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ

М.Амаржаргал / Спорт

Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нур-Султан хотод эхэллээ. Эхний өдөр охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болов.

Энэхүү тэмцээний 61 кг-ын жингийн шигшээ барилдаанд 2017 оны Саори Ёшидагийн нэрэмжит ОУТ-ий аварга, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын хошой мөнгөн медальт, энэ жилийн өсвөр үеийн улсын аварга “Женко” клубын тамирчин Батцоожийн Марал Узбекистаны Лайло Собироваг 8:0-ээр ялан алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр Монголын охидоос өсвөр үеийн Азийн АШТ-д түрүүлсэн долоо дахь тамирчин болж байна.

Манай бусад бөхчүүдээс 53 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөхөд ялагджээ. Өнөөдөр хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жингийн барилдаан болно. байх болно


Сэтгэгдэл

Зочин [117.111.15.36] 2019-07-06 14:08:10

Amjilt husie . Olimp drlhiin avarga bolooroi !


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.