ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN сайтын уншигч танд

Д.Тулга / Хууль

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN САЙТ 2019.07.08-НЫ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА

Наадмын өдрүүдэд түр зуурын аадар бороо орох нь

Баян ходоод болсон дааганы цол

Монгол наадмаар баян ходоод болсон даагыг өхөөрдөн энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай хэмээн цоллодог. Уянгалуулан өгүүлдэг энэ цолд чухам юу гэж бичсэнийг сонирхуулъя.

image

Барианы газарт шогшиж ирээд

Баян ходоодын цол дуудуулчихаад,

Бай шагнал эзэндээ гардуулчихаад,

Баярласан юм шиг ээж рүүгээ тэмүүлдэг

Даага гэдэг хөөрхөн амьтан...

Зээ, энэ хүлгийн эзэн нь

Эндүүрч ташаарч бодсоноос

Уясан уяа багадаад

Унасан хүүхэд нь балчирдаад

Барьсан ташуур нь богиндоод

Үлий манхан тааралдаад

Үргэлж саатал тохиолдоод

Үсэрч гарсан боловч

Үхэр тэрэг шиг хоцорч

Энэ жилийн баян ходоод

Ирэх жилийн баярын магнай

Бат түмэн эх ээ

Хүүхдээ гар утас, таблетаас хол байлгах аргууд

Орчин үеийн хүүхэд өлгийтэй байхаасаа л компьютер, ухаалаг гар утас, таблет ашиглах нь холгүй байна. Энэ нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, эмч нарыг болгоомжлолд оруулах ажээ. Хүүхдүүдээ хэрхэн аюулгүй тайван өсгөх вэ?

image

1.Зурагт, компьютер дэлгэцийн өмнө өнгөрөөх цаг нь хүүхдийн наснаас хамаарна. Америкийн хүүхдийн эмч нарын академи дараах зөвлөмжийг өгчээ: Төрснөөс хойш 18 сар хүртэл: ямар ч дэлгэц, үүнд зурагт ч хамаарна. Гэхдээ хайртай өвөө эмээ, өөр бусад хамаатан садантайгаа скайпаар харьцаж болно. 2-5 нас хүртэл: дэлгэцийн өмнө өнгөрөөх цаг 1-ээс хэтэрч болохгүй. Дэлгэц гэдэгт: ухаалаг утас, зурагт, таблет, компьютер орно. 6 наснаас дээш хүүхдүүд тодорхой хугацаанд л дэлгэц харна (мэргэжилтнүүд өдөрт 2 цагаас хэтрэхгүй гэж үзэж байна). Гажет хэрэглэх цаг нь хүүхдийн эрүүл өсөлтөнд нэн шаардлагатай нойр, идэвхтэй хөдөлгөөн хийх үеийн цагаас авахгүй байх ёстой.

2.“Өөр юм хий” гээд шууд гар утас, таблетийг нь хураах нь хүүхдийг мухардалд оруулна. Өөр хувилбар буюу хүүхдэд сонирхолтой зүйл санал болгоорой: спорт, аялах, зурах, унших, загасанд явах – хүүхдийн насанд тохирсон ажил байна.

3. Хүүхдүүд эцэг эхийнхээ үйлдлийг хуулбарладаг. Ээж номтой бол хүүхэд ч гэсэн ном унших сонирхол төрнө, гар утастай ч мөн адил дүр зураг харагдана. Та гажет хэрхэн хэрэглэж байгаагаа дүгнээрэй. Их цаг зарцуулж байна уу? Цахилгаан шуудан, мэдээ зэргийг байнга шалгаж байна уу? Та өөрөө интернет, тоон төхөөрөмжөөс аль хэр чөлөөтэй байна вэ?

Наадмын хуушуураа гэртээ хийгээрэй

image

Монгол түмний их баяр наадам эхэлнэ. Нар хур тэгширсэн дэлгэр зуны өдрүүдэд тохиодог Монгол наадмыг наадмын хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн бүрийн амтархан идэх дуртай наадмын хуушуурыг энэ жил гэртээ хийж идэцгээвэл ямар вэ? Хэрхэн хийхийг нийтлэлийн дэлгэрэнгүйд тодорхой бичсэн байгаа учир анхааралтай уншиж судлаад өөрсдөө хийгээд үзээрэй.

Гэр бүлийнхэн, найз нөхдийгөө өөрийн гараар хийсэн наадмын хуушуураар дайлвал үнэхээр онцгой зоог байх нь гарцаагүй.

Хуушуурныхаа гурилыг дор хаяж 4 цагийн өмнө зуурах хэрэгтэй. Бүлээн усанд 1 ширхэг өндөг, бага зэрэг ургамлын тос, давс хийгээд нилээд нялцгай зуурна. Маш шингэн зуурч, олон цагаар амраах тусмаа сайн. Мах, сонгино сармисны хамт машиндсан байвал илүү тохиромжтой. Махаа амтлахдаа ус хийхгүй, харин бага зэрэг хуурай гурил хийж сайтар базна. Элдүүр болон гамбанз модоо ургамлын тосоор сайтар тосолно. Гурилаа тохиромжтой хэмжээгээр тасалж аваад гараараа бага зэрэг хавтгайлан махаа хийж, мантуун бууз шиг чимхээд тостой гамбанз дээрээ гараараа дарж хавтгайлах юм уу тосолсон элдүүрээр элдэнэ. Элдэхдээ голоос нь тал тал руу нь зөөлөн элдэх хэрэгтэй. Эс тэгвэл нэг талаараа мах нь бүлтрэн гарч ирэх магадлалтай. Хайруулын тавганд хуушуур далд орох хэмжээний ахиухан тос хийж халаагаад шарна. Гаргаад сеткэн тавиур дээр тавьж тосыг нь шүүнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.