“Торгоны зам-2019” авто раллигийн тамирчид Алтанбулагийн боомтоор орж иржээ

Б.БУРМАА / Орон нутаг

Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам-2019” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдаж байна. Эр зориг шаардсан "Торгоны зам-2019" тэмцээнд оролцогч тамирчид энэ сарын 6-ны өдөр Эрхүү хотоос гараанаас гарсан.

Харин өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын нутагт орж ирсэн байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Б.Нарантуяатай холбогдож мэдээлэл авлаа.

Тэрбээр “Өнөөдөр өглөө Францын иргэн, бэлтгэл хангагч нь өглөөний 7:05 минутад хилээр орж ирсэн. Одоо 12 цагийн байдлаар нийт тамирчдын 60 хувь нь хилээр орж ирсэн байна. Бусад тамирчдыг хүлээж байна. Орж ирсэн тамирчид яг одоо Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоныг чиглээд явж байна. Номгон тосгоноос мотоциклийн, жип, ачааны машины ангилалаар уралдаан эхэлнэ.

Мөн торгоны зам 2019 авто раллигийн уралдааныг хянаж байгаа “Bell-401” дөрвөн онгоц 10:05 минутад амжилттай газардаад эргээд хөөрсөн. Энэхүү тэмцээний үйл явцад хяналт тавьж буй багийнхнийг Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, Ерөнхийлөгчийн тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан бригадын генерал Ч.Сайнтөр ахлан ажиллаж байна. Мөн төрийн холбогдох байгууллагууд, ЭМЯ, ИНЕГ, Хилийн мэргэжлийн хяналтын холбогдох газрын албан тушаалтнууд, Хилийн цэргийн 101 –р анги гараа барианд хяналт тавин ажиллаж байна. “ гэв.

Тамирчид улмаар Сэлэнгэ, Дархан, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад маршрутаар уралдаж энэ сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлэх юм.

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.