"Торгоны зам" раллигийн тамирчид Төв аймагт барианд орно

Д.Тулга / Орон нутаг

Эрхүүгээс гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид өнөөдөр Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомт бэлтгэлээ сайтар хангасан тул хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн тухай албаны эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар уралдааны замд гарсан бүх тамирчид бариандаа орсон бөгөөд цагдаагийн хамгаалалттай аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Мотоцикл, автомашинууд ийнхүү Сэлэнгэ аймгаас гарснаар өнөөдөр Төв аймгийн нутагт бариандаа орох юм.

image

Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1,400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч явж байгаа юм. Тэд Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ

.image

“Торгоны зам 2019” уралдааны зохион байгуулалтад Монгол Улс энэ жил анх удаа оролцож байгаа бөгөөд манай улсын нутаг дэвсгэрээр уралдах үеэр авто спорт сонирхогч иргэд тэмцээнийг үнэ төлбөргүй үзэх боломжтой.

“ТОРГОНЫ ЗАМ” РАЛЛИГ ӨНӨӨДӨР ҮЗЭХ БОЛОМЖТОЙ 6 ЦЭГ:

  • Сэлэнгэ аймаг Сайхан сумын 3 дугаар баг Цахир /1 дүгээр гараа/
  • Сэлэнгэ аймаг Сайхан сумын /Хөтөл тосгон/
  • Сэлэнгэ аймаг Орхон туул /Төмөр замын 42 дугаар зөрлөг/
  • Төв аймаг Жаргалант сумын төв
  • Төв аймаг Баянцогт сум
  • Төв аймаг Баянцогт сум /жирмийн цагаан нуур 1 дүгээр бариа/

image

МАРГААШ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ 6 ЦЭГ:

  • Төв аймаг Сэргэлэн сумын /Хөшигийн хөндий 2 дугаар гараа, бариа/
  • Төв аймаг /Бүрэн сум/
  • Төв аймаг /Сэргэлэн сум/
  • Өмнөговь аймаг /Даланзадгад/
  • Дундговь аймаг /Цагаан дэлгэр сум/
  • Өмнөговь аймаг /Цогтцэций сум/

Тэмцээнтэй холбоотойгоор уралдаан явагдаж буй замын орчимд аль болох хөдөлгөөн үйлдэхгүй байх, замын ойролцоо малаа хариулахгүй, гэр, майхан барихгүй байх, уралдааны аюулгүй байдлыг хангаж буй алба хаагчдын шаардлагыг биелүүлэхийг Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд анхааруулж байгаа юм.

Ташрамд дурдахад, энэ жилийн уралдааны нийт урт 5,007.96 км бөгөөд тусгай үе шатуудын нийт зай 2,593.15 км байх юм. Мөн энэ оны тэмцээний хамгийн урт зам нь Монгол Улсын нутагт үргэлжилж байгаа ажээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:56:14

5VElJY http://pills2sale.com/ levitra nizagara

ddd [49.0.137.181] 2019-07-09 10:14:39

ene yamar balai uraldaan be. saya aimar osol garlaashde. umnu ni Bathu gishun eneni hurald suuj garaad ungursun bizde

Зочин [64.119.20.130] 2019-07-09 09:09:57

Naad balai rally-s chini bolj tom osol garchihaad bn...shuud zogsoo

Зочин [150.129.140.238] 2019-07-09 11:04:04

битгий ийм мэдрэл юм бичиж байгаач. Монголд анх удаа 3 улсын нутаг дэвсгэрийг хамарсан том ралли болж байна. Хэн ч ийм осол гаргая гэж зохиодоггүй юм.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.