ФОТО: Дарьганга мөнгөн урлалын “Нандин өв” үзэсгэлэнгээс
Дарьганга мөнгөн урлалын “Нандин өв” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн түүхт 70 жилийн ойн хүрээнд тус музей Дарьганга мөнгөн урлалын сор болсон чамин нарийн ур хийц бүхий мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдэд хадгалагдаж буй 10 гаруй үзмэрээс бүрдсэн “Нандин өв” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейтэй хамтран олон нийтэд толилуулж байна.
XIX зуунаас эдүгээ хүртэл Дарьганга нутгаас хэдэн арван алдартай уран дархчууд төрөн гарчээ. Эдгээрээс Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт Ласран, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, М.Зундуй, Н.Содов, Н.Амартайван, Ш.Даваадорж, Б.Хүрэлбаатар нарын шилдэг бүтээлүүд хадгалагддаг байна. Дарьгангын алдарт дархан Ш.Дондовын урласан Дарьганга эхнэрийн толгойн гоёл ба Хотолбаярын урласан үзэмчин эхнэрийн толгойн гоёл Монгол Улсын “Хосгүй үнэт” өвөөр бүртгэгдэн үзэгч олны мэлмийг мялааж байгаа нь энэ юм.
Дарьганга дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж гаргасан гойд урыг тодхон харж болно. Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ чимгийн зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор, чадал чансаагаараа Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг.
Тухайлбал, Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн үнэт бүтээлийн нэг XIX зууны эхэн үед бүтсэн их гарын мөнгөн аяга. Ёроолд нь металлаар пааланг суулгаж өнгө ялгаруулан хангарьд шувууг дүрсэлсэн нэг литрийн багтаамжтай хос мөнгөн аягыг Дарьганга дархадуудын томоохон төлөөлөл М.Балдан-Осор дархан гар аргаар урлажээ. Мөн Дарьгангын алдарт дархан Моломын урласан туургандаа найман тахил, ёроолд нь лууг хөдөлгөөнтэйгөөр урласнаас гадна лууны цаадах дэвсгэрийг түмэн наст хээгээр дүрсэлснээрээ онцлог.
Молом дарханаас өөр ямар ч хүн, хаана ч аяганы ёроолын цаадах дэвсгэрийг ийм нарийн урлаж байгаагүй аж. Эдгээр нь үзэсгэлэнгийн онцлох үзмэрүүдийн нэгээхэн хэсэг аж.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:39:46
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:39:46
рр [202.55.191.205] 2019-08-09 00:38:02
туушуу гэнүү
jj [202.55.191.205] 2019-08-09 00:37:13
зодог шуудуу гэж ямар юм байдаг вэ
зочин [202.55.191.205] 2019-08-02 03:51:09
энэ сайхан үзэсгэлэн хэдэн хүртэл байх бол?
иргэн [183.177.97.14] 2019-07-25 11:26:55
үнэхээр агуу юм аа
Зочин [64.119.20.68] 2019-07-20 12:37:35
sd
durtai [182.160.37.165] 2019-07-20 07:53:16
edlel bna da tiimee
etr [182.160.37.165] 2019-07-20 07:53:16
edlel bna da tiimee
chamd [182.160.37.165] 2019-07-20 07:53:16
edlel bna da tiimee
bi [182.160.37.165] 2019-07-20 07:53:16
edlel bna da tiimee
Saihan [182.160.37.165] 2019-07-20 07:53:16
edlel bna da tiimee
Setr [182.160.37.165] 2019-07-20 07:52:44
edlel bna da tiimee
Sdurtai [182.160.37.165] 2019-07-20 07:52:44
edlel bna da tiimee
Schamd [182.160.37.165] 2019-07-20 07:52:44
edlel bna da tiimee
Sbi [182.160.37.165] 2019-07-20 07:52:44
edlel bna da tiimee
Saihan [182.160.37.165] 2019-07-20 07:52:44
edlel bna da tiimee
Sweeeee [182.160.37.165] 2019-07-20 07:51:43
edlel bna da tiimee
Sqqqqqqqqqqqq [182.160.37.165] 2019-07-20 07:51:43
edlel bna da tiimee
Swqeqwe [182.160.37.165] 2019-07-20 07:51:43
edlel bna da tiimee
Saihan [182.160.37.165] 2019-07-20 07:51:43
edlel bna da tiimee
Saihan [182.160.37.165] 2019-07-20 07:51:20
edlel bna da tiimee