Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ

М.Амаржаргал / Орон нутаг

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2019.07.24/ хуваарь ёсоор болж байна. Тус хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 208.5 км төмөр замын барилгын ажлыг ирэх сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулах шийдвэр гаргалаа. Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байхаар шийдвэрлэжээ.

Мөн инженерийн байгууламж, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, бусад барилга байгууламж барихад шаардагдах зөвшөөрлийг тухай бүр нь шуурхай олгож байхыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгов. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. Олон жил яригдсан дээрх чиглэлийн төмөр замыг тогтоосон хугацаанд нь барьж ашиглалтад оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлаг, компанийн удирдлагуудад онцгойлон анхааруулав.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой. 2013-2015 онд замын доод бүтцийн ажлын 51.8 хувь, газар шорооны ажлын 86.6 хувь, гүүр, хоолойн ажлын 52 хувийг хийж гүйцэтгэсэн. Гэсэн ч санхүүжилтгүйн улмаас 2015-2018 онд ажил нь зогсоод байсан юм. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам доллар байдаг. Төмөр замтай болсноор үнэ хоёр дахин буюу 14.9 ам.доллар болж буурах аж.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.11] 2019-07-26 22:37:08

Овоодоо Аштай юу даа. Ер нь ажаад байхад Хүрэлсүх маань зөв л хөдлөөд байна даа. Монголчуудад нэг чиглүүлэх хүн л хэрэгтэй байгаа юм. Дураараа дургих гэсэн хүмүүс л ардчилал ,нам хэрэгтэй гээд л хашгираад байгаа юм . Тэр ардчилалын гол зарчим чинь нийгмийнхээ баялгаа тэгш хувиарлах явдал юм шүү дээ

zochin [192.82.65.29] 2019-07-24 10:15:51

аль хэдийн хийгээд дуусгах ажлыг намсаж дуусгаагүй орхисон дараа нь ерөнхийлөгчөөс мөнгийг нь нэхээд сенсацлаад бсан тэгэхийн оронд үргэлжлүүлээд хийчихсэн бол энэ олон машины дугуйгаар газар орноо далхуулалгүй, олон хүн ч амьд байх бсан байх..

Зочин [43.228.131.45] 2019-07-25 00:30:57

Яг тэгж бодлоо, МАНАН-д тэдний эрх ашиг л гэж байхаас улсын эрх ашиг гэж байхгүй нь эндээс харагдаж б байна уу

Зочин [66.181.178.239] 2019-07-24 08:42:22

Tsagiin yum tsagtaa gej...humuus zunduu l helsen sh te...hujaa mujaagaar ni duudad l , huurhii amitadyg...odoo naadhaar chini yadgiin...orosuudyn buuny nohod l bayarlaj bgaa bhdaa

Зочин [202.21.108.220] 2019-07-24 07:20:24

jencogiin daraagiin songuuliin beltgeliig xurelsux xiij bgaa yim biz dee. 2013 ond ovoolson shoroond mongolchuud sar bur 3 orchim terbum tugrugiin xuu tulj bgaa da


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.