А.Мөнгөнцэцэг: Золиос нь миний нөхөр байсан ч цаашид алба хаагчдыг бүх талаас нь дэмжээсэй
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эхнэр А.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.
- Сайн явж ирэв үү. Таны нөхөр Э.Үнэнбат хэзээнээс Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэсэн бэ?
- Манай нөхөр анх 18 настайгаасаа буюу 1998 оноос хойш онцгой байдлын албанд ажил үүргээ нэр төртэй, хариуцлагатай хашсаар ирсэн. Одоо бид дөрвөн сайхан хүүхдийн эцэг, эх болоод өнөр өтгөн амьдарч байна.
- Осол гарсан талаар хэзээ нь мэдсэн бэ. Одоо биеийн байдал нь хэр байна?
- Тухайн өдөр цаг орой болсон үед онцгой байдлын эмч над руу холбогдож Э.Үнэнбатыг түлэгдсэн талаар хэлсэн. Бид анхны тусламжаа үзүүлсэн. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна, Эмнэлэг хэвтэх бэлтгэлийг нь базаагаад хүрээд ир гэхэд нь очиход нилээн түлэгдсэн, шокын байдалтай бие нь муу байсан. Ийнхүү Орхон аймгийнхаа эмнэлэгт нэг хоноод дараа нь ГСҮТийг бараадсан. Орхон эмнэлгийн эмч нар долоо хоноод хоёр гарыг нь тайрна гэхэд нь ямартай ч хот руу явж арга хэмжээ авъя гэж шийдээд ирсэн. Арьс нөхөх хагалгаанд ороод биеийн байдал нь арай дээрдсэн. Гэхдээ биеийнх нь зарим хэсэгт арьс хүрээгүй. Зургадугаар сар хүртэл эмчилгээнд явсан ч хоёр гар нь хатингаршсан байдалтай л байна. Манай Улсад эмнэлгийн асуудал хүнд гэдгийг энэ удаа сайн мэдэрлээ. Эрүүл мэндийн салбар хөгжсөн олон оронд хандсан л даа. АНУ, Япон зэрэг улсууд өртөг өндөртэй. БНХАУын эмч нар анхнаасаа манайд эмчилгээнд орсон бол боломж байсан, Одоо ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс БНСУ-ын зургаан эмнэлэгт хандахад гурав нь ”Ийм хүнд гэмтэл хүлээж авахгүй” гэсэн хариу өгсөн. Харин нэг эмнэлэг нь нааштай хариу өгч долдугаар сарын 30нд ирээд наймдугаар сарын 5нд авч явахаар болсон ч санхүүгийн асуудал шийдэгдэхгүй байсан учир манай улсад ирэх БНСУ-ын эмч нарт үзүүлэхээр болоод байна. Мөнгө санхүү нь ч татуу байж магадгүй гэж найдаад л байна. Нэг хоногийн өмнө ч болтугай эмчилгээнд явах шаардлагтай байгаа. Учир нь цаг хугацаа алдах тусам эмчилгээний үр дүн багасна. Тиймээс хугацаа алдалгүй эмчлүүлж эрүүл саруул болохыг хүсч байна даа. Хань минь тангараг өргөж олон жил улс эх орон, хүн ардынхаа төлөө ажиллачихаад эрүүл мэндийн хурц асуудалтай, тахир дутуу болохыг хүсээгүй. Ямартай ч хоёр гарыг нь яаралтай эмчлүүлэхээр боломжтой бүх л аргыг хайж байна.
- Уучлаарай. Мэдээж хүний эрүүл мэндийг мөнгөтэй харьцуулашгүй. Засгийн газраас Э.Үнэнбатын эмчилгээнд 100 сая төгрөг олгохоор болсон. Та бүгдтэй холбогдож энэ талаар дуулгасан уу?
- Тийм ээ. Эмчилгээний зардалд 100 сая төгрөг олгох шийдвэр гарсан гэж сонссон. Гэхдээ хэзээ, ямар байдлаар олгох нь одоогоор тодорхойгүй л байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах нь надтай холбогдож шийдвэр гарсан талаар дуулгасан. Өнөөдөр шийдвэр гараад маргааш олгодог асуудал биш шүү гэж тайлбарласан л даа. Мэдээж Засгийн газраас олгох мөнгө нөхрийн маань хоёр гарыг эмчилхэд тус дөхөм болох нь гарцаагүй. Энэ дашрамд МУын Засгийн газар, “Босоо хөх Монгол”-ын тэргүүн н.Хуягаа ах, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа н.Алимаа эгчдээ болон тусалж дэмжсэн бүх хүмүүст монголынхаа сайхан сэтгэлт ард түмэн, хэвлэл мэдээллийнхдээ баярлаж, талархаснаа илэрхийлье. Хэвлэл мэдээлэл гэдэг зовж зүдэрсэн хүмүүст туслахад үнэхээр дэм болдог юм байна. Маш их баярлалаа. Онцгой байдлын алба хаагчдын эрүүл мэнд, амь насанд нь холбоотой хуульд өөрчлөлт орж байвал өөр хүсэх зүйл алга.
- Онцгой байдлын алба хаагчийн гэр бүл байна гэдэг амаргүй. Үүргээ гүйцэтгээд явж байхад нь сэтгэл зовних тохиолдол цөөнгүй байх?
- Тэгэлгүй яахав. Гэхдээ миний хань бид хоёр 19 жил энэ салбарт ажиллахад 17 жилд нь жаргал, зовлонгоо хуваалцаж амьдарлаа. Харьцангуй гайгүй дасан зохьцдог бололтой. Тангараг өргөж, үүргээ гүйцэтгэдэг тэд маань цаг наргүй, хүнд нөхцөлд ажилладаг. Золиос нь миний нөхөр байлаа гэж бодоход цаашид онцгой байдлын алба хаагчдыг бүх талаас нь дэмжээсэй хэмээн хүсэж байна.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:47
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:47
Zochin [112.72.11.111] 2019-08-18 03:07:58
Ymar mundag busgui we hani n iim baidaltai bolchood bhad hurtel..... albiig ner turtei haana gedeg ene de odoo harin tsag aldalgui turgen arga hemjee awaad ter huniig bosgoh heregtei tur zasag n odoo shuurhai arga hemjee awch hunee awch uldeh heregtei...
zochin [64.119.18.143] 2019-08-15 10:55:21
Ta nar ch araatnaas dor yomaa /zarim humuus/ taliigaach huugiin ysig yasn ih ondolzuulj bnaa oorsdoo handiviin 1000 tog ogson ch yom shig hunii ogsn 20n togrognd tootsoo hiiheese icheech Amerkid emnelgiin tolbor ymar uneteig medehgui bj iluu dutuu yom bichih hereg bna uu turgen duudhad 500-1000$
Zozog [84.132.155.57] 2019-08-14 21:34:52
Hurdan tuslaasai hun ardiin uls eh oroniihoo tuluu ysvj baigaad iim bolson hund hurdan tuslmaar ter 2huugee hoid estegt zoduulj bsan huuhduudee asarch medehgui huuhebd aimar hurdan bair avaad ugchihsin humuus ymiig jaahan bodoltoi ul suuritai hund tuslaj baimaar ym yg iim hund l sain tuslah estoi ym baigaan 1 ymand tulshirhaaraa arai denduu ymaa manai mglchuud ter dulguund bur arai denduu tuslaj bsan bolio gemeer tegehdee bi tusalj bgaa ni buruu geegui arai denduu tuilshiraad bsang ni helsen shuu
deed [182.160.35.114] 2019-08-13 12:00:39
yu ve tangarag urugsun alban haagch biz dee,yun zolios bolood yavchihvaa.hel zuidee anhaarmaar yum.baliar ug hellegtei avgai be
Зочин [66.181.161.92] 2019-08-13 13:37:25
Дахин 2 унш
Зочин [103.10.23.113] 2019-08-13 07:04:27
ХЭР ЧАДЛААРААН ХҮН ХҮНДЭЭН ТУСЛААД ХҮНЛЭГ АМЬДАРИ Й ИРГЭДЭЭ БИД ЦӨӨХҮҮЛЭЭ ШҮҮ ДЭЭ
Хужаа [103.26.193.168] 2019-08-13 06:22:22
Ядархаараа хятад ард улс. Бусад үед хужаа
Зочин [203.91.115.45] 2019-08-19 08:37:06
зайл хужаа та нар хэзээд хужаагаараа л байх болно
Зочин [202.21.108.99] 2019-08-13 04:50:55
Хүмүүсээ үгээ бодож бичээч. Хөөрхий бурханы оронд очсон хүүгийн ясыг бүү өндөлзүүл. Энэ бичиж байгаа хүмүүс жаахан ч гэсэн нинжин сэтгэл гаргаач. Энэ зовлон өөрт чинь тохиолдсон бол яах вэ? Аав, ээж нь хэцүү байгаа шүү дээ. Бид өөрсдөө л хандив өгсөн шүү дээ. Сөрөг зүйл бичихээ болъё. Хэзээ нэгэн цагт энэ сөрөг зүйл бичиж байгаа нөхдүүдэд адилхан л зовлон ирнэ шүү дээ. Бурхан хэнийг ч ялгахгүй тул амьддаа бие биенээ хайрлая.
Зочин [202.179.27.249] 2019-08-13 03:44:50
ЭВИЙ ДЭЭ. ГАРТАЙГАА Л ҮЛДЭЭСЭЙ...
Dulguunchuud 1,5 terbumaasaa ug [64.119.16.236] 2019-08-13 03:05:08
Dulguunchuud 1,5 terbumiin handivaasaa uvchtei humuust uguuchee, ichmeer yumaa. Uuriin huuhed bolohoor ar tumniig yaruulj shavduulj tsugluulchaad, hunii humuust bolohoor tuslahgui yamar ariltsan dotortoi humuus ve. Iiim bolood nugel ni nudeer ni garch huu ni yavlaa. Odoo nugelee tsairuulaad tsag aldalgui uvchtei humuust ter 1,5 terbumiin handivaasaa uguh heregtei. Amidral minut sekunteer hemjigdej baina shuu!!!
Tuslaasai [202.131.242.50] 2019-08-22 08:16:07
Ter ih handiv tsugluulsan humuus tuslaasai daa, tegvel huu bayarlah bolno.
Busdad tuslaasai [103.229.122.217] 2019-08-18 13:34:01
Dulguunchuud neeree avahdaa sain uguhduu muu yumaa. Uuj idehdee uurgiin mori shig, uragshaa gishgehdee urgaa had shig.
Zochin [84.132.155.57] 2019-08-14 21:30:16
1 talaasaa tiim shuu ene zsluud hurdan tuslachihmaar ym alban uuregee guitsetgej yavaad iim bolson ter huu bol zugeer yavsan gedeg l yalgaatai aav eej ter uldsen mungunuus ni ene zaluud 6gchihmuur ym
Harin tiimee [122.201.21.82] 2019-08-14 11:30:13
Ter etseg eh ni ter ih handivaa odoo busad uvchtei humuust ugj buyan hiivel huugiinh ni setgel amrah bolno.
Hurlee [103.229.120.77] 2019-08-13 03:39:24
Huuy humuusiin setgel gargaj ogson handiw tanid yamar hamaa bnaa ochigdorhon huugee nutagluulsan humuusd naadhiig chini bodoh sohoo bhgui ur huuhdee aldsan hun ene hund bas humuus chadlaarai hanidwaa ogool ywj bgaa
Зочин [66.181.183.207] 2019-08-13 03:25:24
Дулгуунчууд, увчтэй хумууст угуучээ, уурийн хуухэд... гэж чи бичив. Чиний латин бичиг монгол хүнд бол тамын тогоо юм даа.