Цэцэрлэг, асрамжийн төвийн хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцинаар үнэ төлбөргүй хийнэ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан томуугийн эхний ээлжийн 159.500 хүн тун вакциныг өнөөдөр /2019.10.3/ хүлээн авлаа.

image

Тус вакциныг Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийх ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. Хэрэв иргэн улирлын томуугаас сэргийлж, сайн дурын дархлаажуулалтад хамрагдахыг хүсвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэргийлэх тарилгын кабинетаар 8.30-14.30 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой юм байна.

Сонирхуулахад, томуугийн эсрэг вакциныг 15 мянган төгрөгөөр хийх ажээ. Мөн тус вакциныг БНСУ-ын "Грийн кросс" үйлдвэрт үйлдвэрлэсэн байна. Томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн ам болох бага насны хүүхдүүд, ахмад настан, жирэмсэн эхчүүд томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө хийлгэх шаардлагатай аж.


Сэтгэгдэл

Зочин [43.242.241.154] 2019-10-03 09:26:17

Цэцэрлэгт явдаггүй болон хувийн цэцэрлэгт явдаг хүүхдүүд нь яах болж байна,

зочин [202.126.89.231] 2019-10-03 09:21:08

Өрхөөр дамжуулан хүүхэд болон бие султай өндөр настнуудад хийдэг болмоор байна.Өндөр настнуудад сайн дурын базцин талбөртэй хийж болно шүү дээ.Халдварт өвчин судлал явмааргүй байна.Нэмээд халдвар авчихмааргүй байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.