С.Зоригийн амь насны үнээр улс төр хийсэн он жилүүд байлаа
С. Зориггүй ардчилал хэнд ашигтай байв
Уржигдар өглөө ажилдаа ирж явах замдаа 08.20 цагийн орчимд С.Зоригийн хөшөөг автобусны цонхоор их л удаан ажигласан юм. Яагаад гэхээр түүний бусдад хорлогдсон өдөр байсан болохоор тэр. Эгэл даруухан төрхтэй тэр хөшөө ордны зүг хараа билчээсэн хэвээр, баруун гартаа тамхи, зүүн гартаа цүнхээ сугавчлаад С. Зориг алхаж байх шиг харагдахад “Энэ хүн ардчиллын төлөө итгэл үнэмшилтэй зүтгэж яваад цэл залуухан насандаа бусдад хэрцгийгээр алуулчихаад байхад Монголын төр өдий болтол алуурчдыг нь бүрэн тогтоож, захиалагчийг нь нэрлэж чадахгүй суутлаа ялзрах гэж” хэмээн өөрийн эрхгүй бодогдсон юм. Бодлын үзүүр хөвөрсөөр. Ер нь С.Зориггүй энэ 21 жилд улс төрийн амьдралд ямар үйл явдал өрнөв. С.Зориггүй ардчилал хэнд хэрэгтэй байв гэх мэтээр үргэлжилсээр. Автобус түгжрэлд нам зогсож, миний бодол гарцгүй гацаанд оров. Жирийн өдрийн л адил нам гүмхэн байх энэ хөшөөнд удахгүй цэцэг өргөхөөр, түүнийг дурсахаар хүмүүс ирнэ дээ гэх гунигтай ч юм шиг бодол орж ирнэ. Үүнээс улбаалаад энэ хэргийн эргэн тойронд үргэлжилсэн зүйлсээс, улс төрийн үйл амьдралаас, түүнтэй хамтран тэмцэж явсан нөхдийн тухай бодлоо.
С.Зоригийн хувьд 1992, 1996 онысонгуулиар УИХ-д сонгогдож, Ардчилсан Холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв. 1997 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин болох МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди ялав. 1998 оны зургаадугаар сард банкны хямралыг гэтлэхийн тулд улсын өмчийн Сэргээн Босголт Банкийг хувийн "Голомт банк"-тай нэгтгэх шийдвэр гаргасан хэмээн сөрөг хүчнийхэн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулж, Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорлоо. Дараагийн ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н. Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдыг томилж чадаагүй юм. Харин Ц. Элбэгдоржийн Засгийн газрын гишүүд “үүрэг гүйцэтгэгч” гэсэн тодотголтойгоор дөрвөн сар ажиллаж байсан тэр үед буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд С. Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн. Гурав хоногийн дараа түүнийг эцсийн замд нь үдэх үед салах ёс гүйцэтгэхээр 30 мянган хүн цугларч, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн “монгол хүний саруул ухаанд итгэдэг” хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудсан юм.
Эрх баригч эвслийнхэн С.Зоригийг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр Ерөнхийлөгчтэй зөвшилцөх гэж байсан гэх яриа байдаг. Үнэн худлыг бүү мэд. Юутай ч, монгол зон энэ хэргийг улс төрийн аллага байсан гэдэгт эргэлзэлгүй итгэдэг. Түүндээ ч өнөөг хүртэл алуурчдыг олохыг хууль хяналтынхнаас, захиалагчийг нэрлэхийг улс төрийнхнөөс шаардсаар байгаа нь үнэн. Ингэхээс ч аргагүй. Энэ чинь амьд гэрчтэй аллагын хэрэг шүү дээ. Харин хэрэгт холбогдуулж Оюун, Батаа нэртэй хүмүүсээс эхлээд олон хүнийг сэжигтнээр татсан. Түүний эхнэр Б.Булган ч амьд үлдсэн гэрчийн хувьд сэжигтнээр татагдаж байлаа. “Ард” Батсүх, Д.Энхбат гээдзарим нэгнийг зөвхөн энэ хэрэгт холбогдуулан хилийн чинадаас барьж ирж байсан түүх бий. Харин эцсийн эцэст Орхон аймгийн харъяат гурван иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, 2016 оныарванхоёрдугаарсарын 27 -нд хорих 0461-р ангид анхан шатны шүүх хурлыг хаалттай явуулж, тэдэнд захиалгаар, хүний амь нас санаатай хөнөөсөн хэмээн 24-25 жилийн ял тулгасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шат шатны шүүх хэвээр баталж, хэрэгт холбогдогчид хоригдсоор өнөөг хүрээд байна. Харин энэ хэрэгт буруутгагдаж шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг “Буруугүй, хэргийн золиос болсон” гэж үзэж байгаа ар гэрийнхэн нь шат шатны шүүхийн шийдвэрийг огт хүлээн зөвшөөрөөгүйгээр барахгүй Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн, алах захиалга өгсөн этгээдүүдийг зарлана гэж мэдэгдээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрыг шалгахыг хүссэн хүсэлтийг хэвлэлийн бага хурлаар дамжуулж олон нийтэд түгээсэн. Тэгэхдээ тэднийг С.Зоригийг алах захиалга даалгавар өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаа хууль хяналтын байгууллагуудад итгэл алдарч байгаа гэж хэлсэн байдаг. Энэ бол шалгах ёстой нэг сэжүүр яах аргагүй мөн гэж харж байгаа олон хүн бий гэдэгт итгэдэг. Аллагын холбоотой асуудлыг түр хойш тавиад энэ хугацаанд улс төрд юу болж өнгөрөв гэдгийг эргээд санахыг хичээе.
Үнэндээ С.Зориг агсны амь насны үнээр улс төр хийсэн он жилүүд байлаа гэхэд хатуудахгүй, бас худал болохгүй. Тухайн үед ЦЕГ-ыг толгойлж явсан хүн нь хүртэл “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлнэ”хэмээн мэдэгдэж, олны сэтгэлийг хөдөлгөөд төрийн түшээ болж, УИХ-ын танхимд заларч л явсан цаг шүү дээ.С. Зоригийг хөнөөсөн алуурчдыг барина гэх юм бол хэнийг ч гаргаад ирэх сэтгэл байлаа, ард түмэнд. Даанч тэгсэнгүй. Итгэл алдав.
Энэ хооронд түүний хамтран тэмцэж явсан нөхдөөс Э.Бат-Үүл улсын баатар болов. Арван жилийн өмнөх энэ үйл явдалтай холбогдуулан тэр үед хүмүүсийн цахим ертөнцөд үлдээж байсан сэтгэгдлээс ишлэе. “Бат-Үүл тэгээд бусад нь мэдээж түүхэнд бичигдэх гавъяа байгуулсан. Бат-Үүл мэдээж нөгөө хэдээсээ цагын шалгуурыг арай дөмөг давж яваа нь үнэн /Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж нэг үг бий/ Уг нь жинхэнэ баатрууд бол энэ хэдийг дэмжиж явсан, бидэнд үлдсэн хар цагаан зурагнууд дээр зүрх сэтгэлтэйгээ, хүсэл мөрөөдөлтэйгөө, зурвасхан гарчхаад, өнөөдрийн энэ амьдралыг надад түүчээлэн өгчхөөд, он цагын урсгалд хаашаа ч юм одсон гавъяа шагнал шан харамж нэхэлгүй явсан эгэл жирийн залуус, ард түмэн юмаа. Би бол тайзан дээр байсан хэдэд нээх итгэддэггүй. 20 жилийн турш тэгж итгэж хамаг найдвараа өгөөгүй маань зөв болохыг эдгээр нөхдүүд ч харин ч нэг нотолсон доо. Ер нь та нар тэр тайзан дээр толгойлж байгаад дараа нь түүнийхээ хөлс шанг харамгүй /бүүр давуулж/ авсан өнөөдөр ардчиллын анхдагч цол хэргэмтнүүдийн удам судрыг хардаа. Ээ базарваань, нуль тэр үеийн нам засаг хийгээд бусад салбарын том албатан, мяндагтануудын үр сад. Ийм хүмүүст яаж итгэнэм. Хөөрхий миний ард түмэн. Тэртээ тэргүй эргэж буцалтгүй эргэсэн цагийн салхи баруунаас үлээж буйг мэдэрсэн эдгээр хувалзууд харин чиг үүнийг ашиглан үр хүүхдээ ийм зүйл хийвэл тэнгэрийн умдаг атгах нигууртайг зөвлөж зааварлаа бизээ. Харин буруудаж гэмээ нь тайзан дээрх хэд ор мөргүй алга болж миний түрүүнд дурссан жинхэнэ баатрууд гол буруутан болж хөшиг хаагдах байсан даа, аягүй бол” гэсэн байх жишээтэй. Үнэний ортой л үг хэлж.
Ардчиллын 20 жилийн ойгоор Э.Бат-Үүл ийм хүндэт цолыг өөрийн анд, тэр үеийн Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн гараас хүртэж, баатрын алтан соёмбоор энгэрээ мялаасан. Чухам тэр үедээ ардчиллыг тогтоох гэж дарцаглаж яваад бусдын гарт амь үрэгдэж, бул чулуун дор хэвтэж буй андаа дурссан эсэхийг мэдэхгүй. Яагаад ингэж хэлэв гэхээр улсын баатар маань андынхаа амь насны хэрэгт холбогдсон бас нэг сэжигтний нэг болохоор тэр.Олон түмэн мэднэ дээ, Э.Бат-Үүлийн малгайны асуудлыг. Аллагын хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн ч Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрыг шалгах ёстой гэж хэвлэлийн бага хурал зарлаж байсан. Энэ тухай тодруулах гэхээр “20 жил намайг гүтгэж гүжирдэж байгаа хуулийнхнаас наад асуултаа асуу” гээд ямар нэг тайлбар өгөхийг хүсэхгүй бухимддаг улсын баатар маань харин өнөөдөр “Ардчилсан Нам нурвал Монголын ардчилал устана. Талаар нэг тарсан жижиг намууд юу ч болохгүй. Хүрэлсүхээс айгаад тарж алга болно. Тэсэх ч үгүй” гээд сууж байна. С.Зориг байсан бол үүнийг юу гэж ойлгох байсан бол. Тэрямар нэг намын төлөө ардчилал гэж дарцаглаагүй байх, хэн нэгнээс айх байсан бол түүний амийг нь авахгүй байсан биз.
Энэ 21 жилийн хугацаанд Ц.Элбэгдорж АН-ын даргаар, Ерөнхий сайдаар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус бүр хоёр удаа сонгогдсон. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эхний дөрвөн жилд түүний удирдаж байсан АН тухайн үед олонхи байсан МАН-тай нэгдэж, МАНАН-гийн Засгийн газрыг байгуулсанаар улс төрийн амьдралыг жинхэнэ утгаар нь манантуулж эхэлсэн нь маргашгүй үнэн. Дараачийн дөрвөн жилд нь түүний хоёр дахь удаагаа нэр дэвшсэн АН олонхи болж, Засгийн газрын эрхийг барьсан. Энд юуг хэлэх гээд байна гэхээр түүнд бүхий л боломж бололцоо байсан. Гэтэл тэр найман жил зөвхөн ярьсан уу, хэлээд л байсан уу. “Хэлэх бол хийхийн хагас” гэж Ц.Элбэгдорж номлодог. Тийм болохоор Монголын төлөө юм хийсэн гэж боддог байж магад. Харин түүнийг амнаас цаашгүй байсан гэдгийг хэлж араас нь чулуу шидэх хүний тоо л өдрөөс өдөрт нэмэгдэж байна даа. Өдгөө 30 нас шүргэж яваа ардчилал нь ч мухардалд ороод байгааг ардчилагчид захаасаа хүлээн зөвшөөрч эхлээд байна.
Ийм он жилүүдийг туулж өнөөдөртэй золгов. Тэгэхээр С.Зориггүй ардчилал хэнд ашигтай байв. Авсан хүн баригдах вий гэдэг ганцхан тамтай байдаг бол, алдсан хүн хэн юм бол гэдэг арван тарчлаантай байдаг хойно С.Зориг агсны төрөл төрөгсдийн гомдол тасарна гэж үгүй. Ямартаа түүний төрсөн ах С.Баяр “Бид энэ хэргийг захиалагч, зохион байгуулагчид олдохоос нааш санаа амрахгүй. Гомдол тайлагдахгүй. Хэрэг илэрч байж Монгоын ард түмний хүндэтгэдэг хүүгийн харамсалтай тавилангийн эцсийн хариуг сонсоно гэж бодож байна” гэж хэлэхэв.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:08
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:08
Зочин [66.181.161.83] 2019-10-08 03:05:09
Монголчуудыг элгээр нь хэвтүүлсэн хүний нэг. Тэрний хувьсгалтай хувьсгалгүй болох л байсан.
Зочин [66.181.161.83] 2019-10-08 02:39:00
Зориг ардчилал нэрээр капитализмын үндсийг тавилцаж монголд баян, ядуугийн ялгааг анх гаргаж тэрийгээ ч харсан. Амьд байсан бол бусад хэдээсээ ялгарах байсан уу бүү мэд. Үлдсэн ардчилагч хэд нь яаж үхэхийг харах үлдлээ.
Зочин [64.119.23.249] 2019-10-07 15:37:36
Элбэгдорж, Бат-Үүлд ашигтай байсан. Гончигоо ч мэдэж байгаа даа. Ашгаа ч өнгөрсөн он жилүүдэд хүртэж офишор болцгоолоо. Би хараагүй ч гэсэн ингэж л бодож явдаг
Зочин [202.9.44.236] 2019-10-06 11:13:44
Элбэгдорж биш л юм бол жинэхэн алуурчинг олох хугацаа,эрх мэдэл хангалттай б.сан.Даанч дэндүү тэнэг жүжиг тавьж энгийн ардуудыг хэлмэгдүүлж түүндээ улайрч эх орондоо асар олон хүнд гэмт хэргүүд тавьсан нь илэрч б.на.Хайран 8-н жил....бидний нас 60-70 шүү дээ бод доо...
Ү [202.126.89.130] 2019-10-06 10:58:06
АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧИЙН САЙТ Б/А.ЗАХИАЛАГЧ ОДОО АМЬД,МАН ШИГ БАЯН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА НЬ МЭДЭГДЭЖ Б/А.
zochin [73.51.245.247] 2019-10-05 11:52:23
elbegdorjoos gartsaagyi dee uilee edlenee
Bulgan l bugdiig medej baigaa [66.181.164.56] 2019-10-04 08:05:43
Bulgang unenee heltel ni hugatsaagui horij hatuu eruuden shuuvel ih yum garna daa. 21 jil Zorigtoi amidarch baisnaas havi iluu tansaglalaa odoo muur hulgana bolj toglohoo zogsooyo!!!
Olood helchlee [202.21.124.132] 2019-10-08 07:59:05
Er ni olonh humuus tegj bodoj yavdag shuu. Gem zemgui jiriin emegtei baisan bol ali hezeenii shorond bish yumaa gehed ene ih daramt shahaltiig diilehgui amia horlood uhsen baigaa. Hamjiltsagch bolohooroo l amid uldeed bur nasaaraa tansaglah huvia hurteed uu
Yag tiim shuu [202.131.246.42] 2019-10-05 06:45:52
Ter avgai ajil hiidgui baij end tend tansaglaad showdaad yavj baidag gangan avgai. Hamjiltsaad nasaaraa tansaglah huvia hangalttai hurtee biz
Zochin [172.58.45.79] 2019-10-04 06:00:38
Muu yoriin uheltei psda daa olon mongol humuusiig nuh ruugee chirch oruulj bui huurdee .segii n uhaj shataahgui bol .tsagaanii tsegmid guan heldgeer ali gazraas irsen bug chotgor ve ? Gedeg chine unendee hujaa osmonii uldegdeluudiin ur udam
Зочин [117.111.26.168] 2019-10-04 05:46:04
MAH-iin zahialgat niitleluu .. esvel songuuliin surgaar Nyamdorj Bagabandi metiin jinhen zahialagch nar unuuhl sursan argaaraa AH-iin lideruudiig gutgej ard irgediin tarhiig ugaah ajildaa orj bgaa ymuu !?
зочин [202.179.25.157] 2019-10-04 05:38:01
Энд нэг даюхцал сонирхол татна. Ц.Элбэгдоржийн ЕС байсан үед С.Зоригийн амийг захиалгатай хөнөөж, Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байсан үед хэргийг хаах гэж улайран 2 хүнд ялын дээд хэмжээ өгсөн. Нэг хүний нэр давхцаад байгаа биз. Харин Э.Бат-үүл гол туслагч нь.
Зочин [182.160.36.228] 2019-10-04 04:13:11
аллагын дараа малгайгүй батүүл сандарч малгайгаа авах гэж очсон
Зочин [202.179.27.74] 2019-10-04 03:39:52
За тэр малгай ч яахав. Малгай хүнийг алуурчин болгодоггүй л байхгүй юу. Батүүл Элбэгээ алсан гэдэг чинь зүгээр нөгөө захиалагчдын талаас тарааж байгаа зүйл. Өнөөх хуучирсан улстөрөө л хийж байгаа юм. Гэлээ гээд тэр хоёр алуурчин болчихгүй. Нийгэмд цуурхал тараагаад тэр нь үнэн болохгүй л дээ. Яахав иргэд өөр хоорондоо шивэр авир хийнэ л биз. Гэхдээ л үнэн өөрчлөгдөхгүй. Содномдаржаа, Чимгээ хоёрын ар гэрийнхэн ардаа том дэмжлэгтэй байгааг анзаар. Содномдаржаагийн ээжийн ярианаас Нямдоржийн санаа цухалзаж байдаг. Хэвлэлийн бага хурал зарлах, шүүхийн гадна жагсаал зохион байгуулах, хэвлэлд байн байн ярилцлага өгөх гээд хувь хүнд баймгүй их идэвх бас мөнгө байна. Нямдорж, Болд, Батзандан нар Зоригийн үхлээр өнөөг хүртэл улстөр хийгээд байгаа нь алган дээр байгаа мэт ил харагдаж байна. Эмнэлэгт хэвтүүлж байгаад суллана гэсэн хаана байна? 476 хоног эрүүдэн шүүсэн гэсэн боловч 7 хоногийн бичлэг болж таарсан. 23 ширхэг CD-ээс 19 нь хоосон байсан байна. "Үүнээс ч аймшигтай бичлэгүүд бий. Энэ бол хамгийн гайгүй нь." гэсэн боловч тэр үзүүлсэн бичлэгээс өөр бичлэг байгаагүй байна. Хэргийг илрүүлэхэд ажилласан, төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр нойр хоолоо хасан зүтгэсэн тусгай ажилтнуудыг яллах, болж өгвөл бүр хэлмэгдүүлэх гэж зүтгэж байгаа нь албан тушаал эрх мэдэлтэй хүмүүсийн хийж чадах ажил. АТГ, прокурор, цагдаагийн удирдлагууд өнөөдөр улстөрийн захиалга биелүүлэх гээд байна л даа. Гэхдээ бүрэн зуун хувь биш. Харин шүүх засаглал бол өөр, хичнээн улстөрөөс хараат болсон ч хэмжээ хязгаар гэж бий. Прокурор яах вэ, Нямдоржийн хүссэнээр найруулсан нэг хэрэг боогоод шүүх рүү шидэж болж байна. Харин шүүх хүний хувь заяаг шийдэхдээ болгоомжтой хандана шүү дээ. Гэр бүлтэй үр хүүхэдтэй монгол хүмүүс юм байгаа биз дээ. За энэ бүхэн ном ёсоороо шийдэгдээд явна гэдэгт эргэлзэх юм алга. Цаг хугацааны л асуудал. Зарим юмыг ухамсарлахад заримдаа хугацаа хэрэгтэй байдаг юм. Гүйцэтгэгчид ингээд шийтгэлээ авдаг юм байж. Харин захиалагчийн гээд эмзэг сэдэв хөвөрч байна. Сэтгэлийн хөөрлөөр ханддаг зүйл биш. Ялангуяа сэтгүүлч хүн нэг өглөө орж ирсэн бодлоо олон нийтэд цацдаггүй л байхгүй юу, нууц нэртэй фэйсбүүкчин биш бол. Ёс суртахуун ч дүүрч гэж бодъё, гол нь мэргэжлийн бус (unprofessional) харагдана биз дээ. Мэргэжлийн бус байж болохгүй ажил. 4 дэхь засаглал гэдэг биз дээ. Хууль тогтоох (1), Гүйцэтгэх (2), Шүүх (3), Хэвлэл мэдээлэл (4 (албан бусаар)). Үнэхээр л засагладаг юм байна лээ. Тийм учраас салхи дагаж өнхрөх биш зарчмаа бариад сөрөх ёстой. Цуурхал дагаж биш үнэнийг хайх ёстой. Үнэн, үнэн бас дахин үнэн. Тэгвэл үнэн гэж юу вэ.. Баримт. Факт л байхгүй юу.
Зочин [202.9.44.236] 2019-10-06 11:09:00
чи тэгээд алуурчинг С,Ч -2 гээд б.гаа малуу???ха ха ха жинэхэн дуранк.
Зочин [66.181.185.101] 2019-10-04 03:24:32
АМИА АЛДДАГ ӨДӨР НЬ С БАЯР ЗОРИГООС ЧИ ЕРӨНХИЙ САЙД БОЛВОЛ ЭРДНЭТИЙН ТАЛААР БИДЭНТЭЙ ХАМТРАХ УУ ? ГЭЖ АСУУХАД НЬ ЗОРИГ НЭГЭНТ ГАЛТ ТЭРЭГ ХӨДӨЛСӨН ГЭЖ ХЭЛЖЭЭ !
Зочин [182.160.36.228] 2019-10-04 03:23:14
Зориг амьд байсан бол элбэгдорж БОЛОР ЦОМ-ын шагналт байранд орсон болоод хар хоринд шүлгээ тэрлэж нэг үүдний жижүүр батүүл нэг 10 жилийн сургуулийн хичээл анги дорлигжав сумандаа малын эмч баабар мал эмнэлэгт зохиомол хээлтүүлгийн хээлтүүлэгч хийж байгаад тэтгэвэртээ гарцгаах байсан даа.
Зочин [66.181.161.83] 2019-10-08 02:43:56
Шал тэнэг наасан. Нөгөө Ленин багш Сталиныг даргыг өөрийн залгамжлагчаар тавиагүй бол Ком сайн сайхан байх байсан гэдэгтэй агаар нэгэн.
Иргэн [66.181.179.36] 2019-10-04 02:38:41
Элбэгээгийн захиалаг с зоригийн үхэлд маш их хамхатай Батүүл ч хамсаатан хурц бүгдийг хийсэн АЛУУРЧИН
Зочин [103.10.23.113] 2019-10-05 09:10:16
МАНАН ЗОРИГЫН АМЬ НАСАНД ХҮРСЭН ЮМ БИШ ҮҮ С БАЯР ЦЭЛБЭГДОРОЖ М ЭНХБОЛД ГЭЭД МАНАН БОЛОЖ ХАМТАРСАН ХУЛГАЙЧ НАР ХОРООСОН БАЙХ ГЭЭД БАЙНА АТГийн дарга агсан Дагаасүрэг мөн МАНАН бүлэглэл алсан
ДАЛАН ХУДАЛЧ ЭЛБЭГДОРЖИЙГ БАРИВЧЛАХ ЁСТОЙ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! [66.181.179.36] 2019-10-04 02:36:37
ЯГ ҮНЭН ХЭЛХЭД ЭЛБЭГДОРЖ НӨХӨР Л УЛС ТӨР ХИЙЖ АРД ТҮМНИЙГ ХУУРЧ ХҮЧ ХЭРЭГЛЭН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАНД СУУСАН ХУДЛАА БИШ ҮНЭН ЭЛБЭГДОРЖИЙГ ХУРДАН БАРИВЧЛАХ ЁСТОЙ ШҮҮ МАШ НОТОЙ ХУДАЛЧ ХҮН !!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин [192.82.65.154] 2019-10-04 02:35:37
Зоригийн аллагаар хэн их хожив. Бүгд мэдэж баймаар юм. МАН л их хожоо хийсэн дээ. Бид ялвал энэ хэрэг илэрнэ гэж олон удаа сонгогдсон Тэгээд илрүүлээчээ ямар олон жил улс төр хийдэг юм. Яасан олон жил хүмүүсийн тархи угаадаг юм яасан ч угаалгаж ухаардаггүй юм
Зочин [103.57.94.88] 2019-10-04 02:15:38
БАГАБАНДИ ОТГОНБИЛЭГ 2 АЛСАН ШҮҮ ДЭЭ ОДОО АЛСАН ГЭЭД ХҮМҮҮС ЗҮГЭЭР ТОГЛООМ
Зочин [119.40.98.162] 2019-10-04 02:02:49
Элбэгдорж Бат-Үүлийг хэдхээн жилийн дараа цэдэнпилийг одоо өргөмжилж байгаа шиг өргөмжлөх нь тодорхой ард түмэн гэдэг харанхуй масс угаасаа тийм. Захиалагчийг 5 удаагийн сайд төрийн хутгуур исмээлийн хавиас хайх нь зөв багабанди нарийн нөхдүүд исмээлийн ард нуугдаад олны тархийг угаагаад сайхан л байх шиг байна гэхдээ үнэнд гүйцэгдэнэ ээ
Зочин [202.179.24.119] 2019-10-04 01:41:56
Тэр эруудэн шуусэн бичлэгийг хэн хийсэн ямар зорилгоор хийсэн гэдгийг олж тогтоовол захиалагчдыг нямкатай нь хамт ходлошгуй баримтаар нотолчих боломжтой болоод явчих шиг боллоо доо одоо захиалагчид маш их сандарч байгаа энэ дээр нь сайн цочоож байгаад хэргийг илруулчих боломжтой байх юм
Зочин [202.9.43.217] 2019-10-04 01:39:11
Захиалгаар алуулсан хүн амьд байгаа учраас хэрэг нь илрэхгүй байгаа юм
ЗОРИГИЙН ХЭРЭГ [202.179.27.20] 2019-10-04 01:30:38
ЭРДЭНЭТЭД ХАДЛАН ХАДАЖ БАЙСАН НӨХӨР, ХАЖУУ ХАШААНЫХАА 3-Н НЯЛХ НОЙТОН, ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ СУВИЛАГЧ ХҮҮХНИЙГ ДУУДААД ХОЁУЛАА ХОТ ОРЖ С. ЗОРИГИЙГ АЛЪЯА. ЗАХИАЛГА ИРЧИХЛЭЭ. УРЬДЧИЛГААГАА Ч АВЧИХЛАА. ЧИ НЭГ УЯА АВЧИХ . БИ МУЖААНЫ ЖИЖИГ СҮХЭЭ АВЧИХЛАА. ХҮН АЛЖ БАЙСАН ТУРШТАЙГААР НЬ АМГАА ДҮҮГЭЭ АВЧИХЪЯ. 16 - Ч ХҮРЭЭГҮЙ / 15 НАСТАЙ / БАЙГААМ . АШТАЙ ЮҮ ДАА. ГЭЭД НАЙЗЫНХАА ТАКСИНД СУУГААД ХОТОД ИРЖЭЭ...ГУРАВ ХОНОГ ХОТОД, БУУДАЛД АРХИДААД ХҮН АМЬТАНААС ЗОРИГ ГУАЙН ГЭР ХААНА ВЭЭ, ГЭСЭЭР ЯВЖ ОЛЖ ОЧСОН. ЭХНЭРЭЭР НЬ ТАРГАН МАХ ЧАНУУЛЖ САЙХАН ТАМХИЛАНГАА ХЭРЭГ ЗОРИГОО ЯРИЛЦАЖ ДЭЭ. ӨДРЖИНГИЙН НАЙР ШАХУУ ЮМ БОЛЖ, ҮДЭШ БОЛЖ ЗОРИГ ГУАЙ ОРЖ ИРЖ ,ЭХНЭРИЙГ НЬ ӨНӨӨХ УЯАГААРАА 2 ГАРЫН ЭРХИЙ ХУРУУГ НЬ ХОЛБОЖ БООГООД УГААЛГЫН ӨРӨӨНД НЬ ОРУУЛЖ ТҮЖСЭН. ИНГЭЭД ҮНДСЭН АЖИЛДАА ОРЖ. ДУУСГААД ЭХНЭР ДЭЭР НЬ ИРЖ ХЭД ХЭД СЭЭКС ХИЙЧИХЭЭД, ЭЗЭН, ЭХНЭРИЙГ НЬ АМЬД ҮЛДЭЭ ГЭЛЭЭ . ЗА БАЯРТАЙ БИД ХЭД ДАРААГИЙНХ РУУГАА ЯВЛАА БАЯРТАЙ ГЭЭД ГАРЧ ОДЖЭЭ...30 ЖИЛИЙН ДАРАА ЭНЭ ХЭРЭГ ИНГЭЖ ИЛЭРСИЙМ....
Зочин [202.9.43.230] 2019-10-04 05:43:53
Ineedtei ch gesen. Iim l gargalaa uil ywdlaas haragdaad ingej l unemshuuleh geed bh shig kkk
Зочин [66.181.189.35] 2019-10-04 00:44:11
Улам бур тодорхой болсоон . Ядуу цэрэгийн сэтгуулч Элбэгдоржд л ашигаа огсон шуу дээ. Яав ч Монголын ард тумэнд нэмэр тус болоогуй. Хэрэв Зориг амь насаа алдаагуй байсан бол бидний дундаас Элбэгдорж Батуул мэтийн олигарк булэглэл хэзээ ч гаргахгуй байлаа тун харамсалтай. Бид жигд сайхан амьдрал ай байх байлаа . Ядуу хоосонний ялгаа ийм аймаар ондор тувшинд хэзээ ч гаргахгуй байлаа. Хэн Зоригийг алав хэнд ашигтай байсан нь тодорхой бна. Элбэгдорж бол маш муу хун энэ бухэл бутэн ард тумэний хараал идэж яваа этгээд . Муу ерийн хун дээ
Оожоо [202.9.42.209] 2019-10-04 00:40:49
Монголын хууль шүүхийхэн гэж авах юм алга. Зариадагчийг мэдэх хүн байгаа гэж боддог. Ер нь энэ 21 жилийн хугацаанд Ц.Нямдорж хэдэн удаа хууль зүйн яамны сайд болж хичнээ хугцаагаар суудалд нь сууж энэ аллагыг илнрүүлэхийнтөлөө юу хийсэн хүн бэ? Илэрүүлэхийн төлөө хөлөө хөдлөгвүү удаашируулахын төлөө хэлээ хөдлөгвүү. Мөрөн шиг худлаа шоовуудсангүй, Хурц шиг хүн эрүүдсэнгүй. Зай завсарыг нь олоод нэг тийм хэнд ч топорхой зүйлийг хэнч тоохгүйгээр ярьчихаад амиа арагцааж суудлаа хамгаалаад явдаг хүн юм бишүү. Ингэхээр энэ хүн монголын төрд хэрэгтэй хүнүү? УИХ-ын дарга хийгээд чадсангүй. ХЗдх сайд олон жил хийгээд үр дүн гарсангүй....
Зочин [182.160.37.94] 2019-10-04 00:20:07
лалар батүүл тарвага элбэгдорж хожуул шаабар гахай эрдэнэ хужаа баярцогт гомо сайханбилэг рекет дорлигжав нарт ашигтай байжээ.
ard [66.181.190.30] 2019-10-04 00:13:25
bvgdiig elbegdorjoos asuu
Зочин [66.181.161.22] 2019-10-04 00:28:41
Үнэн
Зочин [202.9.43.217] 2019-10-04 00:12:47
Нэгэнт өнгөрсөн хүнийг тайван байлгавал яасан юм.