Нидерланд улс Голланд нэрийг хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа

Ц.Анударь / Гадаад мэдээ

Нидерландын засгийн газар тус улсыг Голланд гэж нэрлэх явдлыг бүр мөсөн зогсоож, Нидерланд нэрийг дангаар хэрэглэх шийдвэр гаргажээ.

Шийдвэрийг энэ оны сүүлээс эхлэн бүх салбарт хэрэгжүүлж эхлэх бөгөөд ирэх оны тавдугаар сард Роттердам хотод болох Евро Вижн хөгжмийн наадам, 2020 оны Токиогийн зуны олимп зэрэг олон улсын арга хэмжээнүүдийн үеэр Нидерланд нэрийг албан ёсны нэрээ болгож хэрэглэх гэнэ.

Тухайлбал олон улсад Голландын баг гэж алдаршсан тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг цаашдаа Нидерландын баг гэж албан ёсоор нэрлэгдэх ажээ.

Голланд нэрнээс салснаар улс орон нь илүү нээлттэй, орчин үеийн гэсэн брэнд имижтэй болно гэж тооцоолж байгаагаа тус улсын гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Нидерланд улсын баруун эрэгт Умард ба Өмнөд Голланд гэсэн хоёр муж байдаг. 10-аас 16 дугаар зууны үед Голланд нь хүчирхэг, нэгдмэл вант улс болж байжээ.

Уг газар нутаг 17 дугаар зуунд оршиж байсан бүгд найрамдах улсын ихэнх хэсгийг бүрдүүлж байв. Харин 1815 онд Наполеон Уатерлогийн тулаанд ялагдсаны дараа Нидерландын вант улс шинээр бий болжээ.

image

Нидерланд нь Neder-landen буюу нам дор газар нутаг гэсэн утгатай үг.

Энэ оны эхээр Нидерландын аялал жуулчлалын зөвлөл улсынхаа зөвхөн нэг хэсэг болдог Голландыг гадаад ертөнцөд сурталчлахын оронд Нидерланд улсыг бүхэлд нь таниулах зорилт тавьснаа зарлаж байв.

Тус байгууллагын вэбсайт holland.com гэсэн хаягтай.

Өнөөдөр энэ улсад жил бүр 18 сая жуулчин ирдэг бол 2030 онд 42 сая жуулчин хүлээж авдаг болох зорилт тавьсан байна. Энэ зорилгын хүрээнд ийнхүү улс орныхоо брэндийг шинэчлэх ажил эхлүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл

НМ [90.204.55.171] 2019-10-06 09:55:00

Уг нь Holland нэрээр нь дуудхад илүү аятайхан, хүмүүс нь ч дуртай байх шиг санагдсан. Нэгэнт ийм түүхтэй юм бол одоо яая гэхэв. Би лав үхэн үхтлээ Холландаар нь дуудна.

Дондог [213.87.157.208] 2019-10-06 09:32:18

Амстердам,Ротердам хотуудаар хэд хэдэн удаа аялж байсан.Дэндуу юмнь унэтэй гудамжинд хоол идээд гарахадл 30евро мулт усэрдэг газардаа

Zochin [172.58.46.146] 2019-10-05 16:54:59

Manaih Ikh mongol uls neree sergeeh heregtei tegvel yorool bat orshij ulmaar zungguo zadarch manaih tom guren bolno

Зочин [66.181.180.142] 2019-10-06 07:53:12

Тийм шүү. Гадаадаас Монголыг маань Их Монгол улс гэж байнга ярьж нэрлэж байгаа хүн Далай лам л байх юм. Бодвол үгийн хүч, амны билэгдлийг бодож хэлдэг байхаа

Зочин [64.119.24.62] 2019-10-05 13:57:02

Маш зөв,дэмжиж байна.Манайх ч гэсэн одоо Хүннү гүрэн,Монголын эзэнт гүрэн гэж өнгөрсөн баларсан юмаа дурсах хэрэггүй.Хүн төрөлхтөнд өчнөөн гамшиг авчирсан ш дээ.Харин цаашид жинхэнэ ардчиллыг улам хөгжүүлж,хүний эрхийг улам дээдэлсэн АНУ шиг орон болохыг эрмэлзэх хэрэгтэй.

Зочин [202.131.228.20] 2019-10-07 02:59:09

Yamar mal n passport deer halh gej baihiig harsan yum bol. Tiim yum baihaa boliod 30 jil ungursun.

Зочин [202.179.31.122] 2019-10-06 00:07:39

Ene Ulsyn jishigeer bol halh gedeg neriig burmoson passportaas hayah ni zov. Tegeed zovhon Mongol gej buhel undesteny ner heregleh uym bn


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.