39 хүний цогцос илэрсэн ачааны машины жолооч М.Робинсоныг хорино

Ц.Анударь / Гадаад мэдээ

Өнгөрсөн долоо хоногт Их Британий цагдаагийн албаныхан Эссекс орчимд явсан ачааны машины чингэлгээс 39 хүний цогцос илрүүлсэн. Тэгвэл уг ачааны машиныг жолоодож явсан 25 настай М.Робинсоныг баривчлах шийдвэрийг шүүх гаргалаа.

Түүний хэрэгтэй холбогдох дараагийн шатны шүүх хурлыг арван хоёрдугаар сард товлосон бөгөөд хүн амины хэрэг, хүний наймаа, хууль бус цагаачлалын ажиллагаанд тусалсан, мөнгө угаасан хэрэгт буруутгаад байна. Одоогоор цагдаагийнхан хохирогчдыг таниулахаар ажиллаж байгаа бөгөөд задлан шинжилгээ хийж эхлээд байгаа.

Мөн цагдаагийнхан амиа алдсан хүмүүсийг таних ДНХ-ийн шинжилгээ хийхийн тулд хохирогчдын дунд өөрсдийн гэр бүлийн гишүүд байж магадгүй гэж үзсэн Вьетнам дахь төрөл төрөгсдөөс нь хумс болон үсний дээжүүдийг цуглуулж эхэлжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Их Британийн Ерөнхий Сайд Борис Жонсон буруутай хүмүүсийг олж хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: bloombergtv.mn


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:23

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:23

хх [66.181.169.3] 2019-11-01 13:42:10

Энэ жил болноо. Уднаа.

зочин [150.129.143.19] 2019-11-01 09:18:14

Хуулийнхан ийм шуурха,шудрага байх бус уу. Манайд 10 жил таг чиг болчихдог,юу горьдоод байгаа юм. Үүнээс болж саарал жагсаалтанд орсон. Одоо зөвхөн хар жагсаалт хүлээж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.