Зохиолч Дашийн Оюунчимэг: Монголоос өөр ямар ч оронд комик ном санхүүжүүлдэг Ерөнхий сайд, Боловсролын сайд байхгүй

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Зохиолч, яруу найрагч, орчуулагч Дашийн Оюунчимэгтэй уулзаж ярилцлаа.Тэрээр “Харанхуйн дуулал”, “Гэсгээгдэгсэд”, “Очирт уулын бичиглэл”, “Тэнгэрийн цаг болоогүй” зэрэг яруу найргийн болон тууж, өгүүллэгийн түүврүүд хэвлүүлж, “Ноён солиот” кино зохиол, “Агай” жүжгийн зохиолууд бичсэн. Утга зохиолын хорхойтнууд түүний орчуулгаар Исаак Зингерийн “Шоша”, Хорхе Луис Борхесийн “Зүүдний ном”, Милорад Павичийн “Салхины дотоод тал”, Хулио Кортасарын “Тоглоом дууслаа”, Венедикт Ерофеевийн “Москва-Петушки” зэрэг олон бүтээлтэй уншиж танилцсан. Мөн “Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис” цувралыг эрхлэн хэвлүүлж, роман, туужийн хэмжээний томоохон 36 зохиол, хүүхдийн үлгэр өгүүллэгийн 300 орчим бүтээл орчуулсан нь Монголын хүүхэд багачуудад оюуны том хөрөнгө оруулалт болсон юм.

-Та энэ онд гурван ч романаа хэвлүүлчих вүү?

-“Тунгалаг хөх асар”, “Норгой” хоёр романаа хэвлүүлсээн. “Тунгалаг хөх асар” бол 2016 онд анх гарсан “Оройн ганц мод” романы хоёрдугаар дэвтэр юм. Хэдийгээр хоёрдугаар дэвтэр гэж нэрлэсэн ч зохиолын шууд холбоос бараг байхгүй. Хязгаар нутгийн ард түмэн өнгөрсөн зууны эхэн үед ардын хувьсгалыг хэрхэн хүлээж авсан юм, хувьсгалаас зугтаад хил даваад нүүцгээсэн, эргэж буцаж орж ирсэн тэр амьдралыг үзүүлэх гэсэн санаатай зохиол л доо. Норгайн тухайд нэлээд эртнээс бодож явсан дүр. Өнгөрсөн жил амар хялбар эвлээд, ном болоод бичигдчихлээ.

-Хот гэдэг олон мянган хөлтэй аварга том аалз шиг юманд аж төрж буй Норгой хэмээх хүний дотор гэнэн хонгор, ухаалаг бурьтай зэрэг олон хүн зэрэг амьдарч байгаа нь сонин санагдсан шүү?

-Норгойн дотор зургаан дүр явж байгаа. Хүн гэдэг угаасаа нарийн анзаарч чадвал дотоодддоо олон дуу хоолойтой, зөрчил бүхий этгээд. Заримд нь бурханлиг өгөгдөл давамгайлж, заримд нь чөтгөрийн санаа гүн биежсэнээс хүмүүсийг бид сайн муу хэмээн ялгадаг. Гол баатрынхаа нэрийг би их удаан бодож байж олсон. Хоёр мянганы заагаар намайг сонинд ажиллаж байхад нэг хүн зохиол бичүүлэх санал тавьж байсан юм. Би тэр зохиолыг бичээгүй л дээ. Тэр байр байдлаас ямар ойлголт төрсөн бэ гэхээр уран зохиол, оюуны үнэт зүйл маш их үнэгүйдсэн, зохиолыг дурын хүн дуу хураагуурт хэлээд бичүүлчихэж болно гэж сэтгэж байна шүү дээ. Энэ магадгүй эхлэл нь байсан байх. Түүнээс хойш хэчнээн олон зохиол маш хялбар бичигддэг болов доо. Тэрнээс гадна манай нэг хамаатны яриа нөлөөлсөн. Тэр ах маань Дорнодод байдаг юм. Эрээнцавын Нямсүрэн гэж сайхан найрагч байлаа. Манай утга зохиолын хүрээнийхэн л мэдэхээс энгийн ард олон түүнийг сайн мэдэхгүй. Маш их эгэл даруу нутагтаа амьдарч байгаад тэнгэр болсон хүн шүү дээ. Тэгэхэд манай хамаатны ахнадаас “Тэр үнэхээр тийм гайгүй хүн юм уу?” гэж асуусан. “Манай урдаа барьдаг яруу найрагч шүү дээ” гэсэн чинь “Бид архи уугаад сууж байсан чинь Нямсүрэн ТВ-ээр “Болор цом” гарахыг хараад “Уг нь ч би очвол энийг нь авчихна даа” гэхэд бид элгээ хөшөөх шахсан” гэж билээ. Энэ ярианаас бараг ургаж боссон дүр. Оюун ухаан, суу заль, бидний эрхэмлэн дээдлэх ёстой үнэт зүйлс маань ямар их хөсөр хаягдаа вэ гэж тэгэхэд бодогдсон. Норгой роман дээр гарч байгаа дүрүүд сүүлийн гуч гаруй жилд бүтээсэн Монголын нийгмийн нүүр царай юм. Санаанаасаа зохиосон дүр байхгүй. Хэн бүхний танил дүрүүд л тэнд харагдана. Өөрийн хар толгойн ая тав тухын төлөө явцгаадаг тийм хэв шинжит дүрүүд олширчихлоо шүү дээ. Мөнгө сайн олж чадсан нь маш мундаг хүн, мөнгө л олж чадахгүй бол хэн ч биш гэсэн сөрөг хандлага нийгэмд тогтож бий болсон. Энийг ярихын тулд “Бид яагаад ийм болчихсон юм бэ?” гэдэг асуулт тавьж, уг суурийг нь эрэх ёстой. Юутай ч бидний явж байгаа зам буруу байна гэдэг нь харагдаж байна. Гэтэл монголчууд ийм дорд, үзэл бодолгүй, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, нутаг усаа сэндийлж алт ухах хэмжээний ховдог шунахай явсан юм уу гэвэл үгүй.

-Шунахай явсан юм биш үү?

-Зууны өмнөх түүх судалж явсан хүний хувьд хэзээ ч тийм байгаагүй гэдгийг баттайяа хэлж байна. Хөдөөний малчин хүний яриа нэг өөр, албан ажил хийгээд явж байсан хүмүүсийн яриа бас нэг өөр байгаад байдаг. Өнөөдөр бидний язгуур өв уламжлал зөвхөн люмпэнпастухын хэсэгт хадгалагдаж үлдсэн юм бол уу гэж би өөрийн өнцгөөс харж байгаа. Ерээд он гаруут люмпенпастухын утга зохиол гэж баахан шуурцгаалаа шүү дээ. Би явж явж юун дээр ирсэн бэ гэвэл би бол люмпенпастухын уран зохиолч байх эрхэм хувь заяаг олж авсандаа маш их баярлаж байгаа. Сүүлчийн могикан гэдэг шиг монгол хүний мөн чанар сэргэх, үгүйг би мэдэхгүй. Ер нь утга зохиолын үнэт чанар их ташаа болчихсон шүү дээ. “Хүн бол их бэртэгчин, амиа бодсон зүйл юм. Хүний эрхэм дээд чанар бол хар амиа бодох юм” гэсэн либериаль онол их орж ирлээ.

-Та Орост сургууль төгссөн. Бас АНУ-д ч ажиллаж амьдран нүд тайлсан уран бүтээлч. Монголынхоо нийгэмтэй харьцуулах зүйл их байна биз?

-Би Эрхүүд хуулийн сургуульд сурч байсан. Шүлэг бичихээс өөр хүсэл сонирхолгүй л хүн байлаа. Хууль сурч базаасан юмгүй, эмгэчүүл өвгөчүүлтэй яриа их өрнүүлнэ. Хожим би АНУ-д очоод эмгэн хардаг ажил хийж байхдаа орос хүмүүсийн оюуны чадвар ямар их өндөр байсан юм бэ гэдгийг олж харсан. Ангар мөрний эрэг дээр зогсож байгаа захын эмгэн надад Есенинийхээ шүлгийг уншиж өгнө. Нэг эмгэн “Манай ангиас 17 хөвгүүн дайнд явсан. Эднээс зөвхөн нэг нь л хөлгүй болж эргэж ирсэн. Аугаа их цаг үеийн төлөө ямар аугаа хүмүүс төрдгийг мэдэх үү, чи” гэж асууж байсан. Ямар ч суутны амнаас сонсоогүй амьдралын үнэнийг би тэр хүнээс сонсож байсан. Америк ээж хүүхдийнхээ өмнө хийсэн ач гавъяаг дурьдахдаа хамгийн түрүүн сургуулийнхнь төлбөр төлбөр төлснөө хэлж байсныг би өөрийн чихээр сонссон. Төрүүлж өсгөсөн эхийн ач дараагийнх нь болох гэж байна. Ийм аливааг мөнгөөр тооцдог үзлийн хаялга Монголд ороод ирчихсэн. Хэдэн жилийн дараа бидний үр хүүхдүүд тэгж ярих биз. Гэтэл язгуурын монголчууд уудам дэлгэр сэтгэлтнүүд байсан. Миний өвөө Радна гэж хүн байлаа. Би сая хоёр романдаа хальт хальт дурдлаа. Домог шиг яригддаг хүмүүсийн нэг л дээ. Миний өвөө мянган хоньтой ч даавуун дээл өмсдөггүй, заргаг гэдэг илгэн цагаан дээлтэй явдаг хүн байж. Материаллаг сонирхолд уягддаггүй. Тэгсэн мөртлөө хэн нэгэн хүн эхнэр төрлөө гэхэд шөлний хонь бариад өгч л байдаг, намар шувуу буцахад хонь гаргаж элээн сүрэг хооллон үддэг хүн байсан гэдэг. Намрын наран дор элээ буцахынхаа алдад бөөгнөөд суугаад эхлэхээр “Хол зам туулна хөөрхий” гэж тэнхэл суулгаж байгаа нь тэр юмсанж. Энэ бол монгол хүний араншин.

-Та түрүүн хэллээ. Яагаад ийм болчихсон юм бэ гэдгийнхээ уг суурийг эрэх хэрэгтэй гэж. Таны бодлоор юу нь буруудаад ийм болчихов?

-Товчхондоо бидний оюун санаа уналтанд орсон. Өнөөдөр хүүхдийн хүчирхийлэл гээд л дээр доргүй шуугицгааж байна. Энэ чинь оюун санааны бохирдлын зүгээр нэг хаялга л шүү дээ. Үндэс суурийг нь ухаад үзвэл ардчилал гэж шуугиж эхлэх үед хэд хэдэн ноцтой зүйл болсон байдаг. Хамгийн түрүүн гадны төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж манай сэтгүүлзүйн салбарыг барьж авсан. Данида төсөл, Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтууд, Соросын сангийн төсөл зэргийн дараа сэтгүүл зүйн хамгийн том зорилт болох нийгмийн ач холбогдол, ухааруулах, сэхээрүүлэхүүрэг үгүй болж, сенсаац хөөдөг шар хэвлэлүүд мөөг шиг үржсэн. Өнөөдөр манайд хэдэн ТВ байна, гэтэл бидний даган дуурайх дуртай Америкт тав зургаахан суваг байдаг юм билээ. Шуугиан хөөцөлдсөн хэвлэл мэдээллийн “буянд” нийгмийн оюун санаа жинхэнэ утгаараа бохирдож, бас дөжирч, аль ч учраа олохгүй, олоод ч нэмэргүй “чихгүй толгой” болж чадлаа. Дараа нь уран зохиол байна. Аливаа үндэстний уран зохиол үнэт зүйл, үзэл санааг тээж, ард түмнийг араасаа дагуулж явдаг уураг тархи нь. Гэтэл манайд уран зохиолд соён гэгээрүүлэх үүрэг хумсыг чинээ ч байхгүй, тэр байсан ч нэмэргүй, байгаагүй ч ялгаагүй ээмэг бөгж шиг дэл сул зүйл гэх суртал ухуулга хүчтэй явагдаж үр дүнд нь бид эрхэмлэх нандигнах юмгүй, ёс суртахуунгүй, өчүүхэн дорой хар амиа бодогчид боллоо. Мөн биднийг талхан дээрээ алалцаж байхад бүх номын сангуудыг хоосолж, хаягдал цаас болгон зөөсөн. За тэгээд сургалтын хөтөлбөр залгаж байгаа юм даа.

-Та боловсролын салбарыг болохгүй байна гэж шүүмжилдэг хүн дээ?

-Боловсролын хөтөлбөрөөр дамжуулан бидний залуу үеийг хамгийн тэнэг, арчаагүй, дорой болгох бодлого хэрэгжиж байгаа. Би үүн дээр элбэг зуун жишээ татаж чадна. Манай төрийн бодлогыг хэн гаргадаг вэ гэж олон жилийн турш бодож явна. Бас энэ улсын сэхээтний хувьд сэтгэл маш их эмзэглэж байна. Мунхруулаад зогсохгүй үгүйрүүлэх бодлого мэт. Мөнгө угаах хэрэгсэл ч юм уу. Гэтэл манай дарга мэдэл бүхий суудал дээр очмогцоо үгсэж тохиролцсон юм шиг хүүхдийн ном гэхээр комик ном л ярина.Мунхруулах бодлого явагдаж байгаагийн хамгийн наад захын жишээ энэ. Энэ хэний дохио зангаа вэ. Монголоос өөр ямар ч оронд комик ном санхүүжүүлдэг Ерөнхий сайд, Боловсролын сайд байхгүй шүү. Залуу үеийнхний оюун санааг доромжилсных нь төлөө зүй нь тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой. Харамсалтай нь тийм юм алга.

-Хэн нэгэн даалгавар өгч комик ном хийлгэдэг гэх гээд байна уу?

-Тийм, надад хардах эрх байна. Хардаад байгаа ч юм биш, энэ бодит явдал. Яагаад гэвэл нам харгалзахгүйгээр сайд болсон хэн бугай ч нэг л ижил юм ярина. Жил болгон сурах бичиг сольж, аманд орсноо ярих боловч тэр нь ямар ч ач холбогдолгүйгээрээ ижилхэн. Үүнийг манай төрийн бодлого гэж нэрлэж арай болохгүй байх.Үзэл санаагүй, тогтворгүй, судалгаагүй, алсын байтугай ойрын хараагүй ийм л үйлдэл. Дарга нарт маань даалгавар өгөөд байгаа нео либериал үзлээр тархи угаагч долларын эзэд, тэдний зарц нартхандаж хэлэхэд биднийг Африкийн араас оруулах гэвэл ёстой санасны чинь гарз шүү. Монголын заяа их ээ гэж зүгээр ч нэг хэлээгүй юм. Бид үе үеийн түүхэнд толгой дээгүүр байж ирсэн ард түмэнирээдүйд ч тийм байх болно.

-Та бичсэн номынхоо уур амьсгалаас гараагүй байгаа юм бишүү?

-Үгүй дээ, энэ иргэн хүний үг. Би цогт эх оронч Дашбалбар гэдэг хүнээр гурван жил хичээл заалгасных энэ цаг үед дуугүй байх эрх надад байхгүй. Олон сайхан багш нарын залгамж халаа болж үлдлээ шүү дээ, бид. Өөрөө ч гэсэн тэр хүний шавь, бид дор дороо хичээх ёстой.


Сэтгэгдэл

xppskmpvqf [39.128.219.221] 2022-03-06 23:49:39

Мэдээ.МН xppskmpvqf http://www.gto3443525yl1lu83labz3yr6s79p6t9s.org/ [url=http://www.gto3443525yl1lu83labz3yr6s79p6t9s.org/]uxppskmpvqf[/url] <a href="http://www.gto3443525yl1lu83labz3yr6s79p6t9s.org/">axppskmpvqf</a>

elkjkyhbg [111.120.39.133] 2021-11-30 07:23:14

Мэдээ.МН <a href="http://www.gf3s1aa51t008aeedp25c109dfp030g6s.org/">aelkjkyhbg</a> [url=http://www.gf3s1aa51t008aeedp25c109dfp030g6s.org/]uelkjkyhbg[/url] elkjkyhbg http://www.gf3s1aa51t008aeedp25c109dfp030g6s.org/

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-17 10:35:44

gold fish casino slots slots free <a href="http://onlinecasinouse.com/# ">gold fish casino slots </a> vegas slots online http://onlinecasinouse.com/#

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:51

Зочин [59.153.85.118] 2019-11-02 12:36:22

Tiim l goe nom gargasiin bol iveen tetgegch nar zunduu l bdg . Ydaj l kompaniiha neriig gargah gej sposorlono. Sanhuu oldohgui bol busdiin hiisniig buu muul.

Зочин [182.160.37.29] 2019-11-02 10:50:10

КОМИК НОМ ГЭДЭГ ЧИНЬ БИЧИХЭЭС ИХ АЖИЛ ХӨДӨЛМӨР ОРДОГ ЮМ.АМНЫ ЗОРГООР БУРАХ ЮМ.ЗАХ ЗЭЭЛД ЮУ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЗАЛУУС ТЭРИЙГЭЭ ХИЙГ.ХҮҮХДҮҮД КОМИК НОМД МАШ ДУРТАЙ.ӨӨРИЙН ЧИНЬ ЮМЫГ УНШИХ ХҮҮХЭД ОЛДОХ УУ?

Зочин [202.179.31.32] 2019-11-02 15:46:37

bitgii tenegt

Зочин [202.9.42.34] 2019-11-02 10:38:36

Сайхан ярилцлага байна. Үнэхээр монголчууд бусадтай харьцуулахад толгой дээгүүр явах заяатай хүмүүс шүү. Залуучууд минь та нар минь олонх нь боловсрол мэдлэг саытай болжээ. Одоо түүхээ сайн судлаарай. Явах зам чинь тодорхой болно.

tanii yarilzlagad tegs sanaa baigaa syy!!!ygyisgegchid ikhe bolson elen Mongol boljee!! [148.60.92.227] 2019-11-02 08:46:48

sedeb ynsaad internetiin bazaanyyd!!!ali bolohoor ee l haina?yhaandaa tyngaaj baigaa yum neg ch alga!iim munhag teneg ardyydtai ylas oron hegjih baitygai aj terehed ch hezyy?odoo baij baigaagaan yay gej yabaa Mongolchyyd tes eereer amidraliinhaa chig handlagiig todorhoiloh chag ni boljee!!Minii ard tymen iim teneg baigaagyi yum syy!hynii yarisan helsenees tysgaj abdag baisan?...melhiinyyd ee!!

Мko [172.58.236.68] 2019-11-02 06:48:10

Цагийн будангуйрал дундаас ийм зөв сэтгэлтэй, нарийн мэдрэг бүсгүй хүнийг олж харсандаа олзуурхаж байна. Амжит.

Зочин [80.215.157.202] 2019-11-02 06:45:13

Одоо африкын улсууд муугийн жишээнд монголыг ярьдаг болсон шүү дээ

Mongol hvn [202.9.43.115] 2019-11-02 06:13:49

Yuch oilgohgvi usan tenegvvdkomment bichij bulaigaadelgeh hereggvi

Зочин [202.9.42.216] 2019-11-02 04:56:13

Элээ буцдаг билүү

Зочин [202.21.97.250] 2019-11-02 06:52:59

Хамгийн сүүлд буцаж хамгийн түрүүнд ирдэг жигүүртэндээ малаа

Зочин [103.229.122.198] 2019-11-02 06:04:39

usnii shuvuu yum blgui de kx kx

Зочин [103.229.122.198] 2019-11-02 06:04:21

usnii shuvuu yum blgui de kx kx

Зочин [103.229.122.198] 2019-11-02 06:04:06

usnii shuvuu yum blgui de kx kx

Иргэн [202.9.44.239] 2019-11-02 04:15:07

Маш зөв ярьсан байна, комик номнуудыг устгаж, санхүүжүүлэх шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг шоронд хийхсэн

хохохо [64.119.21.186] 2019-11-02 03:12:58

Номнуудынх нь нэрийг хараад л унших ямар ч сонирхол төрсөнгүй. Чадваргүй, мэдрэмжгүй бичээч бн

хахаха [64.119.21.186] 2019-11-02 03:11:45

Байгаа ш дээ, номоо борлуулж чадахгүй, хөрөнгө, дэмжлэг татаж чадахгүй дурнаас цаашгүй авгайн яриа бн

Зочин [122.201.21.143] 2019-11-02 03:05:46

Үнэхээр бодууштай зүйл хэлжээ.

Зочин [150.129.142.187] 2019-11-02 02:27:17

Сайн бнуу. Маш зөв сэдэв хөндсөн сайхан ярилцлага болжээ, баярлалаа.

Зочин [103.229.122.198] 2019-11-02 02:22:52

60 hurch bgaa egchdee az jargal husie


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.