Говь-Алтай аймагт өгсөн зөвлөмжийн биелэлт хангалтгүй байсан гэв
АТГ-ын ажлын хэсэг Говь-Алтай аймгийн төрийн албан хаагч, иргэд олон нийтэд авлигын хор хөнөөл, авлигын эсрэг хууль тогтоомжоор сургалт, уулзалт зохион байгуулсан. Мөн 2018, 2019 онуудад хүргүүлсэн албан зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцсан ба зөвлөмжийн биелэлт “хангалтгүй” дүнтэй гарчээ.
Зөвлөмжид тусгагдсан ажлуудыг дурдвал:
- Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, журам зөрчсөн.
- Орон нутгийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангийн зарцуулалтын талаар аудитын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлт хангалтгүй.
- Орон нутагт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй “Алтайн хүдэр” ХХК-д хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ аваагүй.
- Төрийн албан хаагчийн шударга байдлын түвшин үнэлгээг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулаагүй.
- Иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт хангалтгүй, зөрчлийг арилгах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ аваагүй.
- Албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж төрд хохирол учруулсан гэх мэт зөрчлүүд түгээмэл байна.
Ажлын хэсгээс аймгийн удирдлагуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн нийт төрийн байгууллага анхаарах, байгууллагуудын хамтын уялдаа холбоог сайжруулах, дотоод хяналтын үйл ажиллагааг жигдрүүлэх, АТГ-аас хүргүүлсэн зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарах, удирдлагын манлайллыг дээшлүүлж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах чиглэлээр тусгайлан зөвлөгөө мэдээлэл өглөө.
Эх сурвалж: АТГ
Сэтгэгдэл
Зочин [64.119.20.142] 2019-11-02 08:09:22
Засагт хааныхан 2020 онд өнгөө өөрчилөхгүй бол өөдлөргүй ээ
иргэн [103.26.195.21] 2019-11-02 05:18:21
Зарим аймгийнхан ТАЗ-ийнхнийг тэнэгтүүлсэн, ЗГХЭГ-ынхныгч тэнэгтүүлж чадсан, Хүний эрхийн хорооныхныг ч бас тэнэгтүүлж чадсан, АТГ-ыг ч тэнэгтүүлж чадна даа гээд дуулаад байна гэж байгааш дээ.
зочин [192.82.69.3] 2019-11-02 02:51:47
ААН -ТЭЙ нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах нэрээр менге авдг. Одоо болио. Татврийн дороос ендийхгуй бна.
Зочин [192.82.70.200] 2019-11-02 02:24:26
Шүүх, прокурор, атг, аудитаа эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Энэ зөрчлүүд яах вэ? Монгол улсыг маань тэр чтгээр нь дээрэмдэж байхад яагаад хачин хачин юм яриад сууна вэ??!!