Х.Баделхан: Ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлт олон байгаа ч ачааллаа дийлэхгүй байна
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд оны эхний есөн сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтыг 4447 иргэнд олгоод байгааг Төв банкнаас мэдэгдсэн. Ипотекийн зээлд зориулж 2018 онд улсын төсвөөс 120 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан бол, 2019 онд 115 тэрбум төгрөгийн санхүүжилтыг улсын төсөвт тусгасан. 2019 оны эхний есөн сарын байдлаар Засгийн газрын эх үүсвэрээс 83 тэрбум төгрөгийн санхүүжилтыг ипотекийн зээлд зориулан олгоод байгаа.Тэгвэл ипотекийн зээлийн санхүүжилтын эх үүсвэрт зориулж 2020 онд 60 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор төсөлд тусгажээ. Улсын төсвөөс олгож байгаа эх үүсвэрийн хүүг бууруулах замаар арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулах бөгөөд ипотекийн зээлийн багцыг үнэт цаасжуулахтай холбоотой гарах зардлыг бууруулах чиглэлээр холбогдох хууль журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, одоогийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтын схемийг боловсронгуй болгоно гэж Сангийн яамны зүгээс мэдэгдсэн юм.
Энэ талаар Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа.
Ипотекийн зээлийн хэмжээ ирэх онд буурахгүй
Тэрбээр “Улсын төсвийн санхүүжүүлэх хэмжээг 120 тэрбум төгрөгөөс 60 тэрбум төгрөг болгон бууруулсан. Гэхдээ Их хурлын ажлын хэсэг энэ асуудлыг ярьж байна. Манай орны хувьд “Ирээдүйн өв сан” гэж сан байдаг. Тэнд нилээн их мөнгө хуримтлагдсан байдаг. Одоогоор тэр сангаас эргэн төлөлтөөр ашиглая гэсэн байдлаар яригдаад явж байна. Ипотекийн зээлийн хэмжээ ирэх онд буурахгүй” гэв.
-Банкуудаас ипотекийн зээл олгож байгаа гэдэг боловч бодит байдал дээр иргэдэд олгохгүй байгаа. Иргэдийн дараалал үүсчихсэн байгааг одоо яах вэ?
-Жилдээ 10 орчим мянган иргэнд ипотекийн зээлийг олгож байгаа. Өнгөрсөн жил УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос шийдвэр гаргасан. Тухайлбал, улсын төсвөөс гаргаж байгаа эх үүсвэрийн хүүг бууруулаад арилжааны банкны чөлөөт мөнгөний үлдэгдлийг татан оруулсанаараа хоёр дахин нэмэгдсэн. Улсын төсвөөс 120 тэрбум төгрөг байвал арилжааны банкнаас 120 тэрбум төгрөгийг гаргах гэх мэт эдийн засгийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлсэн. 2020 оны төсвийг мөн адил бууруулсан. Гэхдээ эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд ярьж байна.
-“Ирээдүйн өв сан”-гаас ойролцоогоор хэдэн төгрөг нэмэх боломжтой байгаа вэ?
-Тэрийг одоогоор хэлэх боломжгүй байна. Тэндээс нэмэх боломжтой гэж ярьж байгаа.
-Арилжааны банкуудад ипотекийн зээлд хамрагдах хүсэлт хэр их ирж байна?
-Ипотекийн зээлд хамрагдах хүсэлт олон байгаа. Хүсэлтийг өнөөдөр хангах боломжгүй байна. Ачааллаа үнэхээр дийлэхгүй байна.
-2019 онд санхүүжилтэд төлөвлөсөн бүх мөнгөө олгочихсон гэсэн үг үү?
-Сар сардаа төлөвлөөд олгож байгаа. Есдүгээр сарын байдлаар гурван эх үүсвэрээс төлөвлөсөн хэмжээгээрээ олгоод явж байна.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:01
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:01
ЗОЧИН [192.82.68.16] 2019-11-07 12:13:55
АРИЛЖААНЫ БАНКНЫ ЭХ ҮҮСВЭРЭЭС ГЭЖ 19-20 %-ИЙН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭ 8 %-ИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛДЭЭ ХАМРУУЛАХ АЖЛЫГ ЭНЭ ОНДОО 1 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЗЭЭЛИЙН ДАРАМТААС ЧӨЛӨӨЛӨХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ, ӨНДӨР ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛГҮЙ ИРГЭДТЭЙ УЛС БОЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.ТЭР 0 %-ИЙН БОЛОН 5 %-ИЙН ЗЭЭЛ МААНЬ Ч ГАЙГҮЙ БАЙНА НААД 8 %-ДАА Л ОРУУЛААД ӨГӨӨЧ БАДЕЛХАН САЙДАА
Иргэн [122.201.31.177] 2019-11-07 09:06:33
Орон сууцны зээлийг болиулах хэрэгтэй Зээл авч байр аваад банканд авсан зээлээсээ илүү шахам хүү төлж ард түмэн хохирч байна.Иймд төрөөс ард түмэнд байр барьж өгч түрээсээр эзэмшүүлэх .Мөнгөтэй иргэдэд шууд худалдах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй
Зочин [202.55.188.84] 2019-11-07 07:06:20
Одоо чамд ганцхан сонголт байна. Чи буухаасаа ѳмнѳ наад дампуу зээлээ зогсоовол нэр чинь түүхэнд үлдэх гээд байна.
Zochin [202.21.126.150] 2019-11-07 06:40:42
Tui zail jinhen hogiin hulgaichuud. Yuuch hiij chadahgui
Irgen [43.250.126.59] 2019-11-07 06:19:34
Ariljaanii bankuudiin zahiraliin olz bolj bga . Zuger huutsuldud avna gevel estoi mai. Zaaval avilgal ugch baij buten bga buh bankind shuu. Unen shudarga has bnaa umhii hasagaa
Зочин [66.181.161.25] 2019-11-07 05:39:28
Ulsiin san humrugt aimar ih mungu baigaa ch ugch diilehgui baigaa kkk
Зочин [202.126.88.167] 2019-11-07 04:19:32
Эрхэм сайдаа бариулсан барилга чинь салхивчийн систем нь ажиллахгүй өмхий үнэртсэн байрнууд бн. Модон жорлонгоос салаад боловсон өмхий жорлонтой боллоо.
ЗОЧИН [103.10.23.5] 2019-11-07 03:44:37
АРИЛЖААНЫ БАНКЫГ АВИЛГАДУУЛВАЛ ӨГЧ БАЙНА АА. АВИЛГА ӨГӨХГҮЙ НЬ БАНЗНЫ ЗЭЭЛЭНД ШУЛУУЛЖ ЯВНА ДАА. МУУ ЭРГҮҮ ХАСАГ МИНЬ .УХНААГЫН ХҮҮ ТА 2-Н ЭДИЙН ЗАСАГ ОЙЛГОДОГ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. МУУ ХАР ЛУЙВАРЧИД МИНЬ ЭЭ АРИЛЖААНЫ БАНКУУД ЧИНЬ МӨНГИЙГ ЧИНЬ УГААЖ ЭРГЭЛДҮҮЛЖ БАЙНА. МААРАЛ ЖАГСААЛТЫН НЭГ ХУВИЛБАР НЬ ЮМ Ш ДЭЭ. ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА ДАА.
Зочин [103.10.20.198] 2019-11-07 03:05:13
банкны ажилтан ипотек 4-5 саяын ёндоо өгч байж гаргаж байна лээ ханш нь тийм үнэндээ хаа сайгүй хахууль байна ийм байхад эх орноосоо зугтаалгүй яахав дээ
Зочин [119.40.98.162] 2019-11-07 02:28:29
Муусайн мангарууд АН иргэдийг орон сууцтай болгочихлоо гэж зэвүүцээд ипотекийн зээлийг зогсоосон одоо жирийн иргэн энэ зээлээр орон сууцтай болох ямар ч боломжгүй зээл олдохгүй байгаа. эрх мэдэлтнүүд олгоод явж байгаа гэж шаадагын хэрв олгосон бол зөвхөн өөрсдийн хүрээнд олгосон. жилд 10000 айл орон сууцанд орсон бол та нар шоудаад сүйд болох байсан
Zochin [202.179.26.123] 2019-11-07 02:13:51
Ipotek gej hudlaa yumand naidaad, bankand luivarduulaad 11n sar ungurluu. Undsen zeel maani heveeree, huund ni hamag tsalingaa uguud. Ard irged ni yaduu bhaas yahav de heden hudalch luivarchid ni turd garchihaar. Hurdan 20 onii songuuli boloosoi.
ТЭГЭЭД ТӨСӨВИЙГ НЬ ТАНАДАГ ЮМУУ ТЭНЭГ МАЛАА [203.91.115.45] 2019-11-07 01:40:27
ТЭГЭЭД ТӨСӨВ ТАНАДАГ ЮМ УУ МАЛАА ТЭНЭГ ӨВГӨН ХУРДАН ТӨРӨӨС ЗАЙЛ ЧАДДАГТ НЬ АЖЛАА ӨГ НУТАГТАА ОЧ ЗАЙГАА ТАВЬ
zochin [64.119.19.121] 2019-11-07 01:38:51
банкууд нь олгохгүй салбарын захирлын арын хаалганы ажил болсон шиг бна лээ шдээ..
Зочин [112.96.173.198] 2019-11-07 01:09:03
Hehe ehleed tootsoo hiisiim bga bizde? Ingehee medeegui ehelne gej bhu? Zugeer too bodoh l ajil shu de
зочин [103.68.107.22] 2019-11-07 00:42:25
утаа, цэвэр агаар гээд л баахан юм яриад байдаг гол нь яндангийн тоог цөөрүүлж орон сууцжуулах биз дээ. Тэгтэл зуух яндангаа л яриад байх юм. эзэнгүй бүтээн босгосон өчнөөр л байр ямар ч эргэлтийн хөрөнгө байхгүй хоосон байж л байна. 8 хувийн зээлд хамрагдаад оръё гэхээр ачааллаа дийлэхгүй бна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Ард түмнээ бүр тэнэг болгоод бодчих юм аа. 2020 оны төсөвд бүр 20 тэр бум болгоод таначихсан биздээ. тэгэхээр яаж ард түмэнд зээл хүрэлцэх юм бэ. болж өгвөл урьдчилгаагүй оруулаад шаардлагатай зээлийг нь дор дор нь судлаад өгч байж л энэ утаа багасах байхдаа.
Зочин [66.181.181.30] 2019-11-07 00:40:39
БИЕЭ ЗАСААД УСАА ТАТ БАДЕЛХАН ХАЗАКАА
Зочин [202.9.45.98] 2019-11-07 00:37:03
Бие ч засаагүй гэрээ ч засаагүй юмнууд төрд гарчихаад амьдралаа өөд нь татах гээд өөр юм бодох сөхөөгүй байх шиг. ӨРӨВДМӨӨР
Зочин [202.9.45.98] 2019-11-07 00:29:03
Борлуулагдаагүй хоосон байр зөндөө олон байгаа гээ биз дээ. МАХН ын санаачлаад байгаа хөтөлбөрийг хэрэгжүүлж, урьдчилгаа төлбөргүйгээр иргэдээ орон сууцжуулах хэрэгтэй. Эдний идэж уугаад тансаглаад байгаа мөнгө бол бидний юм.
зочин [66.181.187.208] 2019-11-07 00:04:11
Ямар ачаалаал яриад бна. орон сууц уу, олгох зээл уу.
Зочин [202.21.108.84] 2019-11-07 00:23:32
Зээл нь юм щиг бнаа
Монгол иргэн [202.131.225.197] 2019-11-07 00:03:41
Ипотекийн зээл хөөцөлдөөд 2019/8-9 сард тодорхой орлоготой байж л хамрагдаж чадаагүй банкны 1,3 хувийн өндөр зээлэнд хамрагдаж байр авсан. МАН нам гарч ирээд ипотекийн зээл үгүй болсон байна.
Said [202.55.188.88] 2019-11-06 23:50:24
Ene nuhur bas hudalaa shaah yum aa buyant uhaa 2 gedeg horoololiin tureesend hamag l hamaatan sadnaa oruulsan da