Хугацаа нь дууссан шоколад худалдахыг завдсан иргэнийг торгожээ
Хугацаа нь дууссан шоколадны шошгыг засварлаж, худалдаанд гаргах гэж байсныг албаныхан илрүүлсэн талаар мэдээлсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэний байрны өргөтгөлд хяналт шалгалт хийхэд хэрэглэх хугацаа нь дууссан “Alpen gold”-ийн 38 граммтай 3340 хайрцаг “Mах fun” нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж хадгалж байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн.
Тэгвэл хугацаа нь дууссан их хэмжээний шоколад худалдахыг завдсан иргэнийг Зөрчлийн хуульд заасны дагуу 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Одоогоор уг хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хадгалж байсан агуулах байрыг мэргэжлийн хяналтын газраас лацдаж, битүүмжилсэн байна. Улсын байцаагчийн актаар эдгээр бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулах аж.
Сэтгэгдэл
зочин [115.65.93.30] 2019-11-07 14:32:02
Монголын хүнсний дэлгүүрүүдийн лангуун дээр хугацаа нь дууссан, муудсан, удсан бараа бүтээгдэхүүн зөндөө байгаа болов уу даа? Ялангуяа чихэр, шоколад, жигнэмэг, бэлэн гоймон, даршилсан, давсалсан, нөөшилсөн, лаазалсан хоол нэртэй хорууд буюу хорт хавдрын эсийг тэжээгчид, хорт хавдрыг үүсгэгчид зөндөө харагддаг. Хүнсний дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний бараг 90 хувь нь хүний биед хортой, хорт хавдрын эсийг тэжээгч, хорт хавдар үүсгэгч байдаг биш үү? Эрүүл хүнс, эрүүл хооллолт гэдгийг Монгол улс хэзээнээс мөрдөж хэрэгжүүлж эхлэх вэ?
зочин [103.68.107.22] 2019-11-07 03:18:00
торгуул нь бага бна. Хугацаа нь дууссан зүйл идээд олон хүн хордсон бол бас л 500,0 аар торгох уу. Хүний биед санаатайгаар хор хөнөөл хүргэх гэж байсан хэргээр эрүү үүсгэх хэрэгтэй
Зочин [59.153.112.12] 2019-11-07 03:04:04
Max fun gd ene shoklad horoololiin e.mart d 4050 tugrug bolood hymdarsan bsan zadalsan chini dotorhi n tsagaarsan bsan ideegui ee odoo ochij hel am hiij munguu olj avnaa aygui bol hugatsaan ni duusad zasvarlasan bsan bhaa davarsan durakiig yl onoogod shiitge
Зочин [223.11.141.20] 2019-11-07 02:55:43
ene heregtei herggui chiher schocoladiig oruulj irehiig horigloh heregtei
Зочин [202.126.89.91] 2019-11-07 02:34:56
Торгууль чинь багадаж байна. Илрүүлээгүй бол бүгд зарагдаж хүүхдүүд авч иднэ гэсэн талаас нь авч үзээч. Зүгээр л арга хэмжээ авсан дүр төрх үү.
Зочин [192.82.69.232] 2019-11-07 02:28:26
Yamar hun iim uildel hiiseng niited il zarlah heregtei. Busad ni surgamj avag
Зочин [192.82.69.232] 2019-11-07 02:25:51
Ene chocolate-g huuhduud amtarhan iddeg, baingiin songolt ni. Yasan muuhai archaagui hun be. Alag ursiin eruul mendiig muutgaj oortoo hool avch ideh gedeg...
Зочин [66.181.161.127] 2019-11-07 02:16:05
Өөрт болон гэр бүл хамаатан саданд нь хүчээр идүүл...Бусдын эрүүл мэндыг боддоггүй хүмүүст өөрт нь өгч мэдэрүүл....