Чинээлэг давхаргад татвар ногдуулахыг Билл Гейтс шүүмжлилжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /BBC/. “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөж буй Элизабет Уоррений нийгмийн чинээлэг давхаргад татвар ногдуулах төлөвлөгөөг шүүмжилсэн байна.

Нью-Йорк хотноо болсон “New York Times” сонины бага хурлын үеэр Б.Гейтс хэлэхдээ, уг төлөвлөгөө Америк дахь бизнесийн инновацид сөргөөр нөлөөлнө гэжээ. Харин үүний хариуд Э.Уоррен “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчтай ганцаарчлан уулзах саналыг тавьжээ.

Э.Уоррений төлөвлөгөөг өмнө нь “JP Morgan” компанийн тэргүүн жейми Даймон тэргүүтэй чинээлэг давхаргынхан шүүмжилсэн байна. Уг төлөвлөгөөний эхний хувилбарт тусгаснаар, 50 саяас 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүмүүс жилд 2 хувийн татвар, 1 тэрбум ам.доллароос дээш хэмжээний хөрөнгөтэй хүмүүст 3 хувийн татвар ногдуулах ажээ.

Гэтэл өнгөрсөн долоо хоногт Э.Уоррен татварын дээрх хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхийг санал болгосон байна. Тэрбээр уг татвараас босгох мөнгийг өөрийн боловсруулсан эрүүл мэндийн халамжийн төлөвлөгөөнд зориулна хэмээн хэлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:17

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:17

Зочин [66.181.161.6] 2019-11-10 02:47:36

Гэйтсийн сан өөрөө нийгмийн халамжинд асар их хандив оруулдаг.Хувь хүийхээ үүднээс татварын нэмэгдэлийг эсэргүүцэх нь буруу биш.

Зочин [202.9.43.142] 2019-11-10 02:17:47

Нарийндаа хатсан баян байндаа

Есүсийн баруун гар [202.21.109.92] 2019-11-10 01:30:06

Долларын дэвсгэрт дээр In God we trust гэдэг байж хэрэг дээр худлаа. Бурханы сургаалиар бол орлогын 10 хувийг хандив болгох ёстой байдаг. АНУ д бурхангүй газрын тэрбүмтэн нар галзурч. Бурханыг тэрслэгчдийн татварыг 10 хувь болгох хэрэгтэй.

зочин [59.153.112.180] 2019-11-09 03:37:23

Зөв замаа олоод хөгжиж бгаа улс оронд kампони болон баячуудаас татварыг 2 дахин өсгөж авч байж нийгмийн хамгаалал,халамжинд зарцуулах ни зах зээлийн нийгмийн зарчим юм даа,үүнд хуули бусаар баяжсан,хулгайч,луйварчин баячууд эсэргүүцэж бгаан манайд бол илт харагдаж бгаа юм,тэгвэл төр төмөр нүүрээ харуулж хуули бусаар олсон ашиг,орлого,өмч хөрөнгийн хурааж авахад буруудах зүйл үгүй л юм даа,


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.