Австрали улсын эдийн засаг монголын эдийн засгаас тэс өөр, ганц уул уурхайд тулгуурладаггүй
Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалт буюу АМНАТ-тай холбоотой заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосноос хойш олон нийтийн дунд болон шийдвэр гаргах түвшинд энэ асуудлаар хүчтэй мэтгэлцээн өрнөж эхэлсэн. АМНАТ-ыг олборлох, баяжуулах, боловсруулах бүх үе шатанд АМНАТ авахаар байгаа нь манай улсын хувьд, дөнгөж хөл дээрээ тогтох гэж буй үндэсний үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргэх аюул нүүрлэж байна.
Энэ асуудлаас болж, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны байр суурь зарчмын зөрүүтэй байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үзэхдээ, “Үндэсний хэмжээний үйлдвэрлэлээ босгож ирэх, улс орны АМНАТ-ийн хөрөнгө мөнгө, газрын баялгаа ашиглуулж байгаа төлбөрийн хүртээмжийг иргэд олондоо зөв хүртээх концепц огт алдагдаж болохгүй. Дотооддоо нүүрсний үйлдвэрүүдээ дэмжих бодлогыг Уул уурхайн яамнаас гаргаад явж байгаа. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гэж анх удаа Монгол Улсад гарсан. Эрдэнэт, Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн роянд уурхайгаа түшиглэсэн олон үйлдвэрүүд ар араасаа гараад явах ёстой гэсэн бодлого барин ажиллаж байна. Үндэсний үйлдвэрүүдээ босгох гол бодлого нь татварын зөв бодлого. Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ сэргээж байж улс орон хөгжинө, ажлын байр нэмэгдэнэ гэсэн байр суурьтай байгаа аж.
Харин Сангийн яам үзэхдээ, олборлох, баяжуулах, боловсруулах бүх үе шатанд АМНАТ авах ёстой хэмээн Австрали улсын жишгийг татаж буй. Гэтэл тус улсын эдийн засгийн суурь бүтэц Монгол Улсаас тэс өөр төдийгүй уул уурхайд огт суурилдаггүй. Монгол Улсын эдийн засгийн бүтэц нь уул уурхайгаас нэн хамааралтай. Иймээс Сангийн яам жишээ татахдаа, адаглаад хөрш зэргэлдээ БНХАУ болон эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай улс орнуудын жишээг авч үзэх ёстой юм. Эдийн засгийг түргэвчлэн хөгжүүлэхийн тулд БНХАУ-ын уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд авч хэрэгжүүлж буй бодлого үр өгөөжөө өгч, тус улсын эдийн засаг үсрэнгүй хөгжиж буй бөгөөд энэхүү бодлогыг Сангийн яам нэн яаралтай судлан үзэх бодит шаардлага байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээс Сангийн яамны төслөөр АМНАТ-ын шинэ хуулиар татвар авахаар зохицуулагдаж байгаа.
Сангийн яам нь АМНАТ-ын татварыг давхардуулаагүй гэж үзэж байгаа бөгөөд олон улсын жишигт олборлох, баяжуулах, боловсруулах бүх үе шатанд АМНАТ авдаг талаар Австрали улсыг жишээ болгон дурдсан. Сангийн яамны жишээ болгож буй
Австралийн төмрийн хүдрийн экспорт дэлхийн 53 хувийг эзэлж байгаа бол төмрийн эцсийн бүтээгдэхүүний экспорт дөнгөж 0,4 хувь байна
Үүнээс харахад Австрали улсын олборлох, баяжуулах, боловсруулах шат дамжлага бүрт АМНАТ-ын татвар төлбөр ногдуулснаар боловсруулах үйлдвэр хөгжөөгүй болох нь харагдаж байна. Жишээ нь, Төмрийн хүдрийн 2018 оны экспорт нь дэлхийн 53%-ийг эзэлж байсан бол төмрийн эцсийн бүтээгдэхүүний экспорт нь дэлхийн гангийн 0.4%-ийг эзэлж байгаа нь АМНАТ-ын татвартай шууд холбоотой юм.
Сангийн яамны хэлснээр Австрали улсад АМНАТ авдаг гэх жишээг авч байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Австрали улсын эдийн засаг Монгол улсын эдийн засгаас тэс өөр, ганц уул уурхайн бүтээгдэхүүнд тулгуурладаггүй. Олон улсын жишгээр тэнд ийм байсан, энд ийм байсан гэж үзээд Монголд тэр жишгээр авах ёстой гэж үзэж болохгүй. Австралийн жишээгээр АМНАТ-ын татварыг аваад явах юм бол Монгол улс нь түүхий эдийн экспортын орон болох нь дамжиггүй юм.
Олон улсын туршлагаас харахад аливаа улсын сайн зүйлүүдийг нь судалж улс орондоо үлгэр дууриал авч хөгждөг болохоос биш дутагдалтай зүйлүүдийг авч хэрэгжүүлдэг туршлага байж болохгүй юм. Монгол хүн Австрали хүн хоёрын бие, хэл яриа, соёл, хоол хүнсний хэрэглээ нь тэс өөр гэдэгтэй адилхан зүйл юм.
МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИХЫГ ХҮСВЭЛ ДАРААХ ЭХ СУРВАЛЖААС МЭДЭЭЛЭЛ АВНА УУ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:36
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:36
Ганаа [66.181.161.73] 2019-11-14 11:09:17
Шат болгонд авах ёмтой ард түмэнд хүртээж БАЙГАА нөхцөл шүү ардуупаа
Зочин [66.181.185.206] 2019-11-14 06:48:24
Юун том юмтай зэрэгцvvлдэг юм дээ!! Арай нэг ойролцоодуу ядуу жижиг улсууд байгаа биздээ??Бvхэл бvтэн тив эзэмшдэг улсыг дуурайх гээд vзчих юм. Лаос, Камбож,Балба, Бутантай харьцуулдаг ч юмуу! Бvр болку бол Киргиз, Тажик, евермонголтойгоо харьцуулахгvй юу .
Зочин [103.212.118.252] 2019-11-15 02:15:53
Наад сэтгэлгээ чинь буруу. Хөгжсөн амжилттай яваа сайн жишээг судална уу гэхээс юу гэж өөр шигээ завхарч яваа улсыг судлах билээ
Зочин [64.119.25.140] 2019-11-13 10:37:06
Ядахдаа уул уурхайн яамаа арай тархитай хүнээр удирдуулах хэрэгтэйшдээ. Сумьяабазарыг заавал сайд болгох ёстой юм бол соёл спорт энээ тэрээ хавиар нь л тавь л даа
Зочин [150.129.143.2] 2019-11-13 20:12:31
Санөл нэг байна
Иргэн [103.212.117.191] 2019-11-13 09:43:27
Эх орныхоо мэргэжлийн гол гол салбарыг мэргэшсэн МЭРГЭЖЛИИН хүнээр удирдуулах шаардлагатай! Тэгж байж тэр салбар хөгжиж улс орондоо ашигтай ажиллах ёстой!!! Улс төрийн томилгоо хийж 30 жил болоход Уул уурхай, Эрүүл мэндийн салбар болон бусад салбарууд яаж уналтанд орж улс орны хөгжил ийм дор түвшинд орсныг эрх баригчид ойлгох УХААН байхгүй байна гэж үзэж байна! АМНАТ-ыг улс орондоо ашигтай хэлбэрээр авч ажиллах ёстой!!?
эдийн засагч [150.129.143.57] 2019-11-13 04:15:10
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИЖ, АМНАТ-ЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ЭРГЭН ХАРАХ ХЭРЭГТЭЙ. АМНАТ-ЫГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭС АВАХ НЬ БУРУУ. ДОТООДДОО НЭМҮҮ ӨРТӨГ ОЛОХ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ БАЙНА ГЭСЭН ҮГ.
Зочин [66.181.169.70] 2019-11-13 03:43:20
Монгол Улс нүүрсний нөөц ихтэй тул нүүрс түүхийгээр экспортлох, дотоодод борлуулах бол ялгавартай АМНАТ ноогдуулж, баяжуулах, гүн боловсруулах шатанд тодорхой хэмжээний АМНАТ төлүүлэх ёстой. төмрийн хүдрийн хувьд нөөц бага учир түүхийгээр болон анхан шатны баяжуулалт хийж экспортлох бол АМНАТ өндөр ноогдуулж боловсруулах шатанд төлбөрөөс чөлөөлөх ёстой. Энэ мэтчилэн ашигт малтмалын төрлөөс хамаарсан АМНАТ-ыг салбарын бодлоготой уялдуулах хэрэгтэй. Танай яаманд бодлого байхгүй юм чин Сангийн яам өмнөөс чинь өөрсдийнхөөрөө бодлого тодорхойлоод явж байгаа нь энэ