“Хөх сувд” мөсний баярын хугацааг нь өөрчилжээ

Aдмин / Орон нутаг

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 2, 3-нд “Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулдаг. Гэтэл тасралтгүй 16 жилийн хугацаанд тогтмол өдрүүдэд зохион байгуулж ирсэн мөсний баярыг энэ жил хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулах захирамж гаргажээ.“Хөх сувд” мөсний баярыг анх санаачлан зохион байгуулж байсан Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал асан Д.Батнасангаас энэ талаар тодруулахад “Анх мөсний баярыг 2003 оноос хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлан зохион байгуулж, өдгөө тасралтгүй 16 жил зохион байгуулж байна. Уг баярын хугацааг 2007 оноос тогтмол болгож, аяллын компаниуд хөтөлбөртөө оруулж ирсэн. Цагаан сарын баяр малчдын хувьд чухал баяр учраас давхцуулахгүйн тулд гуравдугаар сарын 2, 3-нд гэж товлосон. Хөвсгөл аймгийн удирдлагуудын зүгээс шинэ Засаг дарга томилогдож, ийм захирамж гаргасан гэдэг тайлбарыг өгсөн. Мөн 15 хүнтэй групп жуулчин аль хэдийнэ захиалгаа баталгаажуулчихсан байхад ийм шийдвэр гаргасан! Монголын аялал жуулчлалын холбооноос арга хэмжээ авч, салбар яаманд албан бичиг өгсөн. Салбарын сайд Н.Цэрэнбатын мөсний баярын хугацааг өөрчлөхгүй гэдгийг хэлсэн юм билээ” гэв.

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:19

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:19

ИРГЭН [202.21.108.108] 2019-11-16 07:58:33

МӨНГӨ МӨНГӨ ГЭЖ УЛАЙРААД, ХЭДЭН ЗУУН ХҮН ЦУГЛУУЛААД, ӨНӨӨДҮҮЛИЙН ЗАРИМ НЬ ГАНЦ САЙХАН НУУР РУУ МААНЬ БИЕ ЗАСАЖ БАЙХЫГ БИ ХАРСАН. ГАДАА ХҮЙТЭН МӨСӨН ДЭЭР ДААРААД ШЭЭС НЬ ХҮРЭЭД Л ЭНД ТЭНДГҮЙ ЗАВААРЧ ХАРАГДДАГ. МӨСӨН ДЭЭГҮҮР ХАТГАЛ-ХАНХЫН ХООРОНД ЯВЖ БАЙГАА ОРКУУД Ч АРХИА УУГААД, ШЭЭГЭЭД Л ЯВЖ БАЙХЫГ БИ НҮДЭЭРЭЭ ХАРЖ БАЙСААН. ЭНЭ БАЛАЙ БАЯР ГЭГЧЭЭ БОЛЬЖ, НУУРАА ЦЭВЭР БАЙЛГАЯ АА.

Zochin [153.232.38.174] 2019-11-16 03:33:54

zaa har amiaa bodogchuudaa ochood hogoo l tsewerhen bailgatsgaagaarai... uur guih yum alga... harahhui buduuleg mulgur tarhitanguud...

Зочин [182.160.39.59] 2019-11-16 03:31:12

Магадгүй засаг дарга нь 3 сарын 2,3 эд гадаад томилолтоор явах гэж байгаа байхаа. Эсвэл хамаатных нь айлын үсний найр ч юмуу, эсвэл хамт олноороо зугаалахаар болсон ч юмуу, ккк

Зочин [182.160.39.59] 2019-11-16 03:28:45

Ийм байхад яаж өвлийн аялал жуулчлал хөгжих вэ дээ. Засаг захиргаа бизнесийг дэмжиж чадахгүй бол ядаж гай битгий болооч.

Зочин [103.212.119.165] 2019-11-16 03:23:03

Naad gadnii ulsuud chine hetcuudhiin bishuu tcag naraa ert tuluvludug biden shig untaj2 bosuutaa bujignadag ulsuud bish enenees l bolood gana tald ner hund unaj bna da


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.