Я.Амаржаргал: Шинжилгээгээр 19 хүнээс холер өвчний халдвар илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Үүнээс нэг төлөөлөгч нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалаас тодрууллаа.

-НҮБ-ын хүн амын сангийн олон улсын хуралд оролцсон хүмүүсээс нэг нь холер өвчнөөр өвчилж, тухай газартаа үлдсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-НҮБ-ийн олон улсын хурал Кени улсын Найроби хотод болсон. Энэхүү хуралд манай улсаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагын 20 төлөөлөгч оролцсон. Хуралд оролцсон хүмүүсээс нэг хүн холер өвчний халдвар авч, тухайн улсын эмнэлэгт хэвтээд үлдсэн. Харин 19 хүн эх орондоо ирсэн байгаа. Найроби улс холер өвчний голомттой. Энэ өвчин ус, хүнс, ахуйн замаар дамждаг.

-Эх орондоо ирсэн 19 хүн шинжилгээнд хамрагдсан уу?

-Хуралд оролцоод ирсэн 19 хүнээс шинжилгээ авсан байгаа. Энэ шинжилгээгээр холер өвчний халдваргүй гэж гарсан.

-Холер өвчнөөр өвчилсөн хүний биеийн байдал ямар байгаа бол. Хэзээ эх орондоо ирэх вэ?

-Энэ өвчин эмчлэгддэг. Өвчилсөн хүний биеийн байдал хэвийн байгаа гэсэн. Эмчилгээгээ хийлгээд халдваргүй болсны дараа эх орондоо ирнэ гэсэн мэдээлэлтэй байна.

-Голомттой газарт албан хаагчдаа сургалтад явуулахдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг уу?

-Ер нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгосноор халдварт өвчний голомттой орнууд руу явахдаа тодорхой хэмжээний дүрэм байдаг. Дүрмийн дагуу дархлаажуулалт болон вакцин хийлгээд явдаг. Холер өвчинд вакцин байдаггүй. Явсан хүмүүст урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч баталгаа авч явуулдаг байгаа.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:10

MAXH [150.129.142.223] 2019-11-18 15:33:21

BALIAR DOLDOI shinji;geegee zuv avch chadahgiu baij

Зочин [66.181.189.114] 2019-11-18 07:10:25

Үхэх нь үхээд, сүйрэх сүйрээд дууссны дараа ухаангүй баахан зарлан тунхаглах шинжтэй ярилцлага өгөх юм. Энэ улсад ардчилал байна уу. Ардчилал гэдэг чинь улс төртэй холбоотой ойлголт боловч өвчний тухай ярих үед мөн яригдах ёстой зүйл шүү.

зочин [202.9.43.94] 2019-11-18 07:08:00

Үнэн зөв мэдээлэл өгөөрэй дээ. Ард түмнээс нуух шаардлагагүй. Зүгээр бол сайн л байна.

Зочин [223.11.139.107] 2019-11-18 06:47:32

oor olon oron ruu ingeed sureg surgeeree ulsiin mongo baraad yavdag bh daa

Зочин [64.119.25.140] 2019-11-18 08:23:18

НҮБ-н хуралд оролцоход НҮБ зардлыг нь хариуцдаг. Тэгээд ч ихэнх нь төрийн бжс байгууллагын хүмүүс байна лээ. Тайвшир

Зочин [202.126.89.154] 2019-11-18 06:18:50

МХЕГ ЭМБХ дарга Баярболд юу болсон бэ Кени улсад явсан гэмэн

Zochin [66.181.170.73] 2019-11-18 06:09:35

Eryyl mendiin saidaa !!!! Mongol ulsad Helico bacterygyi khyn gej barag khovor bolson bna shyy. Barag gamshgiin khemjeend khyrsen yum bishyy. Odoo niitiig khamarsan companit arga khemjee avakhgyi bol khetsyy boljee.

Irgen [202.9.42.151] 2019-11-18 08:15:10

Naad manyyxai chin tyg barij tyyz xaichlaxaas uur yu meddeg ym ter setgyylchee meddeg ym bol xiivel barav eryyl mendiin salbariig bodlogiig emnelegiin nariin mergejilten avch yvxaas bish ene metiin ymnyyd yu shiidexev de xynii amaar daldganaxaas uuruur ajillax yy


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.