Улстөрийн утаа үнэхээр сарнисан уу: ЖДҮ-чин гишүүдтэй хариуцлага тооцъё
ЖДҮХС-гаас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан асуудал хэсэгтээ шуугиан тарьж, олны анхаарлын төвд байсан. Эл гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн тоо өсөж, саарал жагсаалтад улс орон минь бүртгэгдэж, угаарт өчнөөн хүн үхэж үрэгдэн, Ашигт малтамлын нөөцийг ашиглах төлбөрийг хэлэлцэж, Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн гэх олон олон дуулиан дунд ЖДҮ-чдийн хэрэг бүдгэрэх тийшээ хандлаа. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг ч УИХ-ын чуулганаар хэлэлцэлгүй өнөөдрийг хүрлээ. Гэтэл үүний цаана журам, хуулиа хүлээсэн мянга мянган бичил, дунд бизнес эрхлэгчид горьдож сууна. ЖДҮХС-гийн зээл гэдэг жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжихэд зориулсан нэн хөнгөлөлттэй зээл.
Харамсалтай нь албан тушаалын давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий компаниа жижиг, дундын тоонд оруулсан улстөрчид тус бүр багадаа 950 сая төгрөгийн зээлийг авсан гэхээр бүгд тэрбумтнууд болсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, 500 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид очих ёстой мөнгийг УИХ-ын дөчин таван гишүүн халаасалж хумсаллаа.Тэдэнд энэ шинэ жилээр тойрог тойргийнхон нь “Алтан хумс” гэсэн өргөмжлөл гардуулж, хариуцлага тооцох хэрэгтэй юм. ЖДҮ-чин гишүүдийн асуудал нэгэн үе шуугиан дэгдээсэн ч бусад дуулианы аяар мартагдах маягтай боллоо. Олон зуун хүний өөдрөг гэгээн амьдрах боломжийг үгүй хийсэн төрийн түшээдийн ёс зүйгүй гэмт үйлдэл замхарч улстөрийн утаа сарнихад ойрхон боллоо. Зүй нь хэрэгт холбогдсон гишүүдийн асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж, хариуцлагын асуудлыг ярих ёстой байсан.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Жирийн иргэдийн боломжийг хааж, зээл авсан гишүүдийг шорон руу нь явуулах ёстой. ЖДҮ-чдийн тоо 50 хүрлээ гэж байна. Энэ бол аймшигтай тоо. АТГ улс төрчдийн гар хөл болчихсон нь тодорхой байгаа. Хэний хэргийг хаах вэ, хэнийхийг авч үзэх вэ гэдэг нь тэдний сонголт. Би Эрдэнэтэд байгаа хулгайч нараа дийлэхгүй байна шүү дээ. Материалыг нь өгөхөөр манай энэ хүн Эрдэнэтийн хүн учраас давхар лобби хийгээд байна би хараад байгаа юм. Ил тод юмаа шийдээд явах ёстой. Би хуульч хүн учраас юу хулгай вэ, юу хулгай биш вэ гэдгийг хараад л ойлгоно. Үүнийг шалгаад өгөөч гээд бичиг өгдөг. Гэтэл эргээд ямар ч хариу өгдөггүй. Дэмжих бичиг хийж өгсөн учраас хэрэг биш юм гэнэ. Тийм зүйл байж болохгүй. Тойргийнх нь иргэдээс ирсэн хүсэлтийг уламжилсан бичиг бол өөр хэрэг. Түүнээс биш мянган хүн дотроос гаргаж ирээд, энэ хүнд заавал өг гэсэн бичиг өгөх бол ялгаагүй гэмт хэрэг. Тэр нь 9.5 сая байсан бол ойлгож болно. 950 сая төгрөг идчихээд байгаад л миний дургүй хүрээд байна” гэж чуулганы хуралдаан дээр мэдэгдэж байсан.
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн тухайд 2017 онд ЖДҮХ сангаас “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийг зээлсэн байдаг. Ингэхдээ сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахад нөлөөлжээ.
Эл үйлдлийг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
УИХ-ын гишүүн Л.Энхболд “Хас говь транс” ХХК-ийн нэр дээр 950 сая төгрөгийн зээл авсан. Ингэхдээ өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлжээ. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулсан байгаа юм. Улмаар, ЖДҮХС-гаас өнгөрөгч тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан байдаг.
Энэ дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байгаа.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанид авч өгөхдөө өнгөрөгч оны зургадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг, мөн оны наймдугаар сарын 1-ны дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцна гэжээ.
Үүнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Г.Солтан гишүүний хувьд “Монгол шаазан” компанийнхаа нэр дээр 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Ингэхдээ УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлжээ. Түүний хувьд Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй байсан, зээлийн материалын бүрдэлд дутуу, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг нь эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлсэн.
ЖДҮХС бол “…Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэдэг гоё уриа, зорилготой үүссэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, жилийн 3.0 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн зорилтот бүлэг нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид юм. ЖДҮХС тэдэнд зориулж, урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох, санхүүгийн түрээс (лизинг)-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх, төрөөс дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, ажлын байр бий болгосон жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах, сургалт явуулж, зөвлөгөө өгөх, зээлийн давхар батлан даалтын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн хөрөнгийг төвлөрүүлэн түгээдэг сан. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Засгийн газар чинь ЖДҮ-жсэн, нам ЖДҮ-жсэн, намын Удирдах зөвлөл нь ЖДҮ-жлээ. Үүндээ хариуцлага тооцъё. Эсвэл бүр тарцгаая бүгдээрээ” гэж байсан. Энэ бол төрийн түшээд өөрсдөө хэрхэн ялзарч, шуналын тулам болсны хамгийн энгийн жишээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл ЖДҮ-чин гишүүдэд хориг тавьсан. Харамсалтай нь энэ бүтээгүй.
УИХ-аар 2007 оны долдугаар сарын 27-ны өдөр баталсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдгийг “…ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 149-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажилллагчдын тоо нь 49-өөс дээшгүй бөгөөд нэг тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн, ажиллагчдын тоо нь 19-өөс дээшгүй бөгөөд үйлдвэрлэл эрхэлдэг, эсхүл ажиллагчдын тоо нь 9-өөс дээшгүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг, 50-250 сая төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий жижиг үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн”гэж тодорхойлсон байна.
Гэхдээ үүнд “….Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл; Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа; Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ; Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” зэргийг хамааруулахгүй гэж заажээ.Энэхүү “зорилтот бүлэг”-т дээрх гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд, эзэмшлийн компаниуд нь орох бил үү? Хэзээ ч үгүй шүү дээ. Одоо ЖДҮ-чин гишүүдтэй хуулийн дагуу л хариуцлага тооцохгүй бол тэрбум тэрбумаар халаасалсан тэд Монголын ард түмний амьдралыг цаашид ч хувалз шиг сорсоор л байх болно доо. ЖДҮ-чин гишүүдийн жагсаалт олшрох тусам Монгол Улс авилгын индэксээрээ олон улсад тэргүүлж, саарал жагсаалтаас гарах удаашрах нь лавтай юм.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:54
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:35:54
Г [66.181.161.67] 2019-11-23 10:32:14
Энэ Дамба очир гэж ёстой нэг тамтай хулгайч юм аа Одоо энийг үхэхээр "төр нийгмийн нэрт зүтгэлтэн " гэх байхдаа. Манайхан юмыг амархан мартах юм даа Лүнгийн замыг засах гэж төрөөс хичнээн тэр бумаар нь идсэн билээ Яасан цадаж ханадаггүй хулгайч вэ. ийм юмнууд үхэж л далд орохгүй бол байгаад байдаг юм биш үү. Эд нар чинь нөгөө мөнгөнөөсөө элэг бөөр бөгсөө солиулаад янзлуулчихдаг юм шиг байгаа юм Тэгэхээр маний үед бол үхэхгүй байх аа Бидний үр хүүхэд ач зээ нарт минь л гай болно доо Тэгэхээр 60, 70 аад оны мань бол бослого энэ тэр нь гарвал бушуухан шиг очиж оролцоод хэдэн хүүхдүүдийнхээ өмнөөс үхсэн ч яах вэ дээ. Тэгэхдээ эд нарын тансаглал ч удахгүй байх аа даа. Тэр үед нь өрөвдөж тэнэгтэв Өмхий муу шоронд хатмаар хулгайчууд.....
ЗОЧИН [192.82.74.74] 2019-11-22 22:08:35
ЭНЭ УИХ, ЗГ БОЛ МАН-ЫН ШАЛГАРСАН, ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧИД, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧИД, ОФФШОРЧДЫН ЭРҮҮГИЙН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН ОРГНОХ, ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БАЙХ ҮҮР УУРХАЙ БОЛСОН ГАЗАР, ӨӨР ЮУ Ч БИШ БОЛСОН.
ЖДҮ-чид өшөө хэрэг болно. Яарах хэрэггүй! [202.131.225.53] 2019-11-21 09:09:05
2020 он гарлаа. 6-р сард сонгууль болно. Тэр үед эдгээр ЖДҮ-чдын дэмжлэг тэр үед Засгийн газар байгуулах хүмүүст хэрэг болно. Иймд ЖДҮ-чдыг одоо оролдож БОЛОХГҮЙ. 2020 оны сонгуулийн дүнг харж байгаад л хэрэг болсон ЖДҮ-чдыг авч үлдэнэ, нэмэр болоогүй ЖДҮ-чдыг шорон гянданд хийнэ биз. Юундаа яараад байгаа юм бэ?
зочин [202.179.26.132] 2019-11-21 03:41:52
ЭнэУндармаа гишүүн нэг их наядын хөрөнгөтөй гэж Алтан авгай хэлж байсанийг санаж байна.Ундармаагийн хөрөнгийг битүүмжилж дуудлага худалдаагаар борлуулж НДШ-ийн 240-н тэрбумыг төлүүлэхнь шудрага ёсонд нийцэнэ. Түүнээс биш ард иргэдийн нуруун дээрхи ачааг ндш-ийг 2%иар нэмж бухимдал үүсгэх нь Иргэдийг эмх замбараагүй байдалд уриалан дуудсантай агаар нэг.
зочин [202.55.191.205] 2019-11-21 02:46:38
Энэ нээрээ замхрах тийшээ хандлаа. Харамсалтай байнаа. ЖДҮЧИДЭД хариуцлага тооцооч ээ Хүрэлсүх сайдааа Баасанхүү гишүүн ганцаараа тэмцээд дийлэхгүй шүү дээ
зочин [202.126.89.229] 2019-11-21 02:39:40
зарим хулгайч нар нь байхгүй байна тэд нарыг нь хамгаалаад байгаа юм уу. бүгдийг нь л гэргэж тавьж хохиролыг барагдуул.
Зочин [103.212.117.37] 2019-11-21 02:18:59
Энэ улсад үйлдвэрлэл эрхлэх шаардлага байна уу.
хулгайч нараар төлүүл [202.131.244.210] 2019-11-21 02:00:01
хулгайлсан мөнгий нь зүгээр л буцаагаад төлүүлэх хэрэггүй хэд нугалаж төлүүл, хариуцлага хүлээлгэ, ард түмэн минь билгийн нүдээ нээ хулгайч дээрэмчдийг бид сонгох албагүй, үнэхээр сонгох хүн байхгүй бол сонгууль өгөх албагүй, боловсролтой мэдлэгтэй зүтгэл сэтгэлтэй хүмүүсийг гаргаж ирж болно шд
Иргэн [112.72.9.38] 2019-11-21 01:55:49
Энэ УИХ, ЗГ-ын үед юу ч өөрчлөгдөхгүй ээ. Системийн өөрчлөлт шинэчлэл хийж чадсан цагт ард иргэдийн хүсэн хүлээж буй шударга ёс, иргэдээ гэсэн төр, засаг тогтоно. 2020 оны сонгуульдаа ходоодоо биш ирээдүйгээ, үр хүүхдийнхээ хойчыг бодож чадсан иргэн бүрийн сонголт л Монгол гэх түүхэт улсыг аварна. Өөр аврал байхгүй. Бүү сэрүүн зүйдэл гэдэг дээ...
Зочин [43.228.131.77] 2019-11-21 01:40:40
hariutsalga tootsoojee hulgaich nartaa
НДШ [43.242.243.216] 2019-11-21 00:53:31
Ундармаа гишуун яасан баяр баясгалантай байнаа