“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан боллоо

Aдмин / Орон нутаг

Говьсүмбэр аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан боллоо.

Хуралдаанаар 2020 онд хийх ажлын төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн тойм судалгаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийг гамшгийн эрсдэлийг бууруулах санд төвлөрүүлэх талаар хэлэлцсэн юм.

Мөн энэ үеэр зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, зорилго, чиглэл, бүтэц зохион байгуулалт, гамшгийн эрсдэл, эмзэг байдал, чадавхын талаар ойлголт өгөх хичээл сургалтыг зохион байгууллаа.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” нь төрийн байгууллага болон аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа агентлаг, газар хэлтсийн дарга нараас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:15

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:15

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.