Доктор Ц.Золзаяа: Шахмал түлшний хаягдал үнсийг юунд ашиглаж болох талаар судалгааг хийж эхэлнэ

Л.Батцэнгэл / Технологи

ШУА-иас эрдэмтэн судлаачдаа дэмжин урамшуулах зорилгоор “Шилдэг судлаач” болон “Шилдэг залуу судлаач” шагналыг энэ жилээс олгож байхаар болсон. Энэхүү шагналд тухайн жилдээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа амжилт үзүүлсэн хүмүүсээс шалгаруулах болсон. Шилдэг залуу судлаачаар тодорсон ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Ц.Золзаяатай уулзаж ярилцлаа.

-Шилдэг залуу судлаачаар тодорсонд баяр хүргэе!

-Арван нэгэн жил завсарласан энэхүү хүндэт шагналыг авсандаа баяртай байна. Би энэ оны нэгдүгээр сард “Монгол орны дулааны цахилгаан станцын үнс ашиглан геополимер төстэй барилгын материал гарган авах судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэхүү барилгын материалууд маань уламжлалт аргаар гаргаж авсан материалуудаас чанарын хувьд бат бөх маш сайн гэсэн үнэлгээ авсан.

-Өөрийн чинь гаргаж авсан барилгын материал өртгийн хувьд ямар байгаа бол?

-Хаягдал түүхий эд ашигласан гэдэг утгаараа өртгийн хувьд маш хямд болсон. Энэ нь шагнал авах гол үзүүлэлт болсон байх.

-Таны эрдэм шинжилгээний ажил тань амьдрал дээр хэрэглэгдэж байгаа юу?

-Бүтээгдэхүүн маань бага оврын цехийн туршилтаар гарсан байгаа. Амьдрал дээр бүтэн жил туршаад, хэрэглээд үзсэн. Академич Тэмүжиний удирдлагаар докторын зэргээ хамгаалахдаа барилгын материалд ашиглах үнсний стандартыг гаргаж өгсөн. Энэ стандартыг гаргаж авснаас хойш Дөрөвдүгээр цахилгаан станц дээр хаягдал шүүлтүүрийн үнс гарахаа больсон гэж манай Хими, хими технологийн хүрээлэнд талархал ирүүлсэн байсан.

-Юу гэсэн талархал ирүүлэв?

-Үнсэн савыг олон жил ашиглах болсон. Бас байгаль экологид эерэг нөлөө үзүүлж байгаа гэсэн утгатай талархал байсан. Тэр стандартаас хойш хаягдал үнсийг барилгын бүхий л материалд, ялангуяа хөнгөн бетоны үйлдвэрт маш ихээр ашиглаж байгаа юм билээ.

image

-Сайжруулсан шахмал түлшнээс маш их үнс гардаг. Үүнийг ч бас ажиглах боломж бий юу?

-Сайжруулсан түлшний үнсийг ашиглаж болох, эсэх тухай яг наад судалгааг чинь хийх саналыг манай Хими, хими технологийн хүрээлэнгийн Материал судлалын лабораторид саяхан хүлээж аваад байна. “Шахмал түлшний үнсэнд шинжилгээ хийж өгөөч. Яг юунд ашиглаж болох нь вэ” гэсэн хүсэлт ирсэн. Энэ судалгаа шинжилгээг ирэх даваа гарагаас эхэлнэ дээ.

-Айл өрхөөс гарч буй үнсийг ингэж дахин ашиглах боломж байх бол уу?

-Бид судалж үзсэн. Тийм боломж байгаа. Гэр хорооллын айлуудын үнсийг шингээгч материалаар ашиглах судалгааг хийсэн. Цахилгаан станцын үнсийг бодвол бага температурт шатдаг, хог хаягдал ихтэй болохоор шингээгч материалаар ашиглах боломжтой.

-Одоо ямар судалгаан дээр ажиллаж байна?

-Монгол орны шаварлаг эрдсүүдийг ашиглаж шингээгч материал гаргаж авах судалгаан дээр ажиллаж байна.

Ц.Золзаяа2007 онд ШУТИС-ийг Химич, химийн технологич мэргэжлээр, 2011 онд “Вольфрамитын баяжмалаас механохимийн идэвхжүүлэлтээр вольфрамын оксид гаргах авах судалгаа” сэдвээр техникийн ухааны магистр, 2019 онд ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнд 11 дэх жилдээ ажиллаж байгаа аж.Докторын судалгааны ажил нь цахилгаан станцын хаягдал үнсээр цемент ороогүй барьцалдуулагч материал буюу геополимер төст бетон, хөнгөн бетоныг гарган авч тэдгээрийн шинж чанарыг тодорхойлсон. Уг судалгааны ажлын үр дүнд шахалтын бат бэх нь 30 МПа-аас өндөр бетон мөн 9мПа-аас өндөр, нягт нь 1.4-1.6 г/см3 бүхий хөнгөн бетоныг гарган авсан байна. Эдгээр материалуудыг гарган авахад цемент хэрэглээгүйн зэрэгцээ хаягдал түүхий эдийг ашигласан зэрэг маш олон давуу талтай ажлууд болсон байна. Тухайлбал, хаягдал үнсийг ашигласнаар байгаль орчны бохирдлыг бууруулахад ач холбогдолтой бөгөөд тэр дундаа хөрсний бохирдлыг их хэмжээгээр багасгаж байна. Хаягдал үнс хадгалах агуулахыг барих зардал хэмнэж байгаа нь эдийн засгийн өндөр үр ашигтай байгаа төдийгүй бүтээгдэхүүнийг маш бага температурт боловсруулж гаргаж авах шинэ технологи ашиглаж байгаа нь уламжлалт аргатай харьцуулахад цахилгааны зардал маш бага байгаа юм байна. Шилдэг залуу судлаач маань ажиллах байх хугацаандаа номын бүлэг нэг, шилдэг патент хоёр, стандарт хоёр, эрдэм шинжилгээний өгүүлэл 17-г бичиж үүнээс гадаадад найм нь хэвлэгдсэн бол эрдэм шинжилгээний илтгэл 19-ийг тавьснаас найм нь гадаад хэлээр тавигджээ. Технологийн заавар хоёрыг гаргажээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:24:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:24:30

Anna [94.23.66.193] 2019-11-30 19:16:58

Best sex dating __ Sexcont.Com

ааа [150.129.140.85] 2019-11-30 16:23:22

үнс нь хортой химийн нэгдэлтэй. Сайжруулсан түлшний сурталчилгааа олны анхаарлыг сарниулах арга бна

zochin [192.82.65.29] 2019-11-30 08:13:15

үнсээр блок хийж гараш зэрэг аж ахуйн хэрэгцээний байр, хашаа хороо хийдэг л бсан шдээ. Хортой бодис ялгардаг учраас тийм блокоор байшин сав хүн амьдардаг барилга барьдаггүй бсан, Зам талбай хийж байгаа тэр блок нь хир аюулгүй юм болдоо

dfg [66.181.160.62] 2019-11-30 05:22:31

chi muu 8 sayar doktor avaa biz dee baliar hudalch novshiin altsgar avgai

Зочин [103.229.123.4] 2019-11-30 08:09:11

гайгүй хямд үнэтэй юм биш үү цол гуншинд дуртай улсад

Үхэр овогт Боржгон [66.181.161.51] 2019-11-30 04:44:47

Үнс гаргахгүй технологи судлаач, тийм юм байхгүй л гэж унгав даа. Нүүрсээ шохойн чулуутай хольж шатаагаад бэлэн барилгын материал гаргадаг арга хэдэн зуун жилийн түүхтэй байж бна.

Дахижсудал [103.229.121.86] 2019-11-30 04:23:26

Наад үнсэнд чинь сацраг идэвхт бодис байдаг гэсэн байхаа?! Судал үзсэн үү?! Оросод тийм нэг бетоноор хийсэн байшинд нэг гэр бүлийнхэн үхэж хараалтай байшин гэж нэр авч буулгуулсныг дуулсан юм байна?!

Mongol [202.126.88.182] 2019-11-30 04:03:02

Шахмал түлш зарж байгаа уутаараа буцагаад үнсээ аваа үнс авчирч өгч байгаа хүндээ түлшээ зар иймэрхүү менежмент хийхгүй бл наад үнс чинь том проблем болно шүү

Zochin [150.129.142.91] 2019-11-30 02:46:07

Ийм дэмий юманд үрдэг хайран цаг зав. Энэ чинь 60 жилийн өмнө Германд хийгээд дууссан судалгаа. Хүн гал гаргаж авснаас хойш үнстэй харьцах болсон. Тэрний оронд энэ сайжруулсан түлшийг яаж төгс болгох уу? Барьцалдуулагчийг нь хийх түүхий эд Монголд юу байна гэж судлаач. Хэнд ч хэрэггүй, эрдэмтэд судлаад дүгнэлт хийсэн юман дээр ажиллаж төсвийн мөнгө шаахаа больсон нь дээр

Зочин [59.153.87.22] 2019-11-30 02:13:41

2010 оноос хойш Чех улсаас нүүрсний үнсээр барилгын материал үйлдвэрлэхэд цацраг идэвхит бодисыг хэрхэх вэ гэсэн судалгааг хийсээр одоогоор тодорхой үр дүн гараагүй л байна. монголчууд тэднээс 200 жилээр хоцорч байгаа улс шүү дээ

Уншигч [202.21.107.87] 2019-11-30 08:01:48

Ямар сонин юм бэ? Уншаад сайн юм хийсэн байна гэж бодсон чинь сэтгэгдлүүдийг уншаад бүр гутчихлаа. Шагнал олгосон газар нь хүмүүсийн бичсэнийг мэддэггүй юм уу. Сэтгэгдэл бичсэн хүмүүс нь ийм атаач хүмүүс байдаг юм уу?

үнс [103.212.117.21] 2019-11-30 02:04:55

хичнээн ч жил үнс судалдаг юм? одоо болимоор юм. шинэ юм хийцгээ

Шоу [139.5.218.43] 2019-11-30 01:44:54

ШУА гэж залуучуудыг ашиглаж шоу хийх, тэднийг нохойд барих мод болгон ашиглах, өөрсдийгөө рекламдахаас өөр юу ч чадахгүй хэдэн өөрөө өөрсдөдөө цол өгч, түүндээ нэмэгдэл авч амьдардаг хэдэн нөхөд, хурдан тараах хэрэгтэй. Манай нийгэмд ажил хийх биш, уул уурхайн, шинжлэх ухааны энэ тэр гээд олон тусгай зөвшөөрөл авч, түүгээрээ амьдардаг арми бий болсон, түүний нэг нь Шинжлэх ухааныг өмчилж, түүгээрээ амьдардаг энэ байгууллага, Аль эрт Ж.Тэмүүжин доктор үнсийг хэрэглэх энэ аргыг нэвтрүүлчихсэн шүү дээ

Зочин [103.57.93.142] 2019-11-30 02:46:38

Оросын шинжлэх ухааны академийг хуулсан байгууллага манай системд тохирохгүй байна. Капиталист системд хэт дархалсан академч, доктор, профессор гэж байхгүй. Капиталист систем бол тэгш өрсөлдөөнийг дэмждэг тул академийн ажил мэргэжлийг үүнд тааруулах хэрэгтэй.

Зочин [139.5.217.163] 2019-11-30 00:34:02

Чи үнс ярьж байдаг цаана чинь шахмал түлшний угаарын хийнд өдөрт 80 иад хүн хордож эмчилгээ хийлгэж байна энэ авцалдаж байна уу эрдэм номтой хүн гуай


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.