С.Чинзориг: Нийгмийн даатгалын сан “Капитал” банкнаас 105 тэрбум төгрөгийн авлагатай

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банкинд байршуулсан асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь “Капитал” банктай 2007 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгө хөрөнгө байршуулж эхэлсэн байна. Тус банкинд байршуулсан мөнгө хөрөнгийг оны дарааллаар нь дурдаж байна. Тухайлбал, 2012 онд 31.4 тэрбумтөгрөг, 2013 онд 126.5 тэрбум төгрөг байршуулжээ. Үүнээс хадгаламж нь 105 тэрбум төгрөг, 2014 онд 185 төргөг, 2015 онд 190 тэрбум, 2016 онд 180 тэрбум, 2017 онд 20 тэрбум, 2018 онд 2.4 тэрбум төгрөгийг байршуулж байсан байна.

Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Одоо “Капитал” банкнаас хичнээн төгрөг авахаар байгаа вэ. Өөр банкинд нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс байршуулсан байгаа юу?

-Нийгмийн даатгалын сан “Капитал” банкнаас105 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг одоогийн хуулиар арвижуулж өсгөдөг гурван арга байгаа. Тодруулбал, Монголбанкны үнэт цаас худалдаж авах, Засгийн газрын бонд худалдаж авах, арилжааны банкинд хүүтэй байршуулах гэсэн аргууд байдаг.

Миний хувьд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкинд өндөр хүүтэй байршуулахаас илүүтэй Монголын нийгмийн даатгалынсанэрсдэлгүйбайхёстой. Мөн хөрөнгө нь хөрвөх чадвартай байх ёстой гэсэн бодолтой байдаг. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 1.1 их наяд төгрөг байгаа. Одоогийн байдлаар 400 тэрбум төгрөг “Хаан” банк, “Төрийн” банкинд байршиж байгаа.

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг “Капитал” банкийг эрсдэлд орохоос өмнө татаж болохгүй байсан юмуу?

-Татах боломж үнэндээ хүнд байсан. “Капитал” банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж байсан 79 тэрбум төгрөгийн хадгаламжийнгэрээ2017 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан. Тухайн гэрээг сунгахгүйгээр мөнгөө татаж авна гэдэг асуудлыг ярьсаар 2018 оны зургаадугаар сар хүртэл явсан. Ингээд Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дүгнэлт гараад 2018 оны зургаадугаар сард 79 тэрбум төгрөгийг гэрээг сунгаж байршуулсан юм.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг тэгш бус хуваарилсан гэдэг асуудал яригдаж байна. Энэ сангийн мөнгө хууль бус хуваарилалт хийгдээд байгаа юм биш үү?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 6.4 хувийн хүүтэй дээд тал нь 20 сая, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 3 сая төгрөг олгодог. Миний өмнөх сайдын үед орон нутагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд аймаг болгонд 200 сая төгрөгийн зээлийг хүүгүйгээр олгоно гээд тухайн үеийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргасан. 2017 онд дөрвөн тэрбум төгрөгийг орон нутгуудад хоёр жилийн хугацаатай хүүгүй олгох тендер зарлаад, Ажлын хэсэг нь байгуулагдаад, тухайн үеийн сайдын тушаалаар дөрвөн тэрбум төгрөг олгосон асуудал юм билээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотойгоор дөрвөн тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс бичиг ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж, гишүүд нь нэгдмэл байр суурь гаргаагүй байхад хуурамч бичиг хөтөлсөн тул агентлагийн даргыг чөлөөлөх шаардлагатай гэсэн. Ажлаас нь чөлөөлсөн. Агентлагийг дэд даргаар нь удирдуулж байгаа.

-Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн 40 гаруй захирлыг хууль бусаар ажлаас нь халсан асуудал байгаа. Үүнээс 12 захиралнь шүүхээр явж буцаж ажилдаа орохоор болсон. Гэвч ажилдаа орж чадаагүй байгаа. Эдгээр хүмүүс яагаад ажилдаа орж чадахгүй байна вэ?

-Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн 40 гаруй захирлыг ажлаас халсан асуудал яригдаж байгаа. Эдгээр хүмүүсийг би ажлаас нь халаагүй. 2016 онд эсвэл 2017 оны эхээр өмнөх сайд нь 42 хүнийг ажлаас халсан байсан. Ихэнх нь шүүхэд хандсан байсан. Шүүхээс12 хүнийг ажилд нь томилох шийдвэр гаргасан байгаа. Эдгээр 12 хүний асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:12

зочин [202.126.88.72] 2019-12-04 03:18:50

Малчидаас НДШ адилхан авч баймаар байна малчид гэхээрээ НДШ төлөхгүй байж тэтгэвэр болон НД-с маш их халамж авч байгаа. Улс төрчид тэдний тархийг угааж санал авахаа бодсноос ийм гажуудал үүсч НДС хоосорч байгаа юм

Zochin [202.126.88.45] 2019-12-04 02:52:41

Naadah asuudlaa turiin 3 undurlugt hurguulj yaraltai shiideeree. Tsalingaar oroldono gedeg ih emzeg. Songuul bolohod 6 sar shimtgel tulsun irged yamar sanal uguh ni oilgomjtoi shuu.

Зочин [195.210.186.130] 2019-12-04 02:19:56

Tged Mongoo olj abaach balai min iim obgon hogshin togtsog odoo ajilaa ogood zailah heregtei

UB [114.253.68.94] 2019-12-04 02:33:00

ugui shuu huduunii ORK-uudaas hamaagui deer. bolovsrolguiturshlagagui ORK-uud yostoi gutaana shuu dee

Зочин [66.181.184.38] 2019-12-04 02:13:30

Энэ муу Чинзориг сайдыг л балбаад байх юм, ЭМ-ийн даатгалын энэнээс илvv их менгийг Капитал банканд бага хvvтэй хийж зерvvг нь идээд, банк дампуурсан нэрээр идсэн ЭМ-ийн сайдыг таг шvv. Сэтгүүлч нар мэрэгжил нэгт гээд хаацайлаад бгаа ухаантай

UB [114.253.68.94] 2019-12-04 02:34:11

setguulch gedeg oilgolt baihgui bolsoon, zugeer l mungu avaad gutgeed baidag huduunii guilgachinguud sh te

иргэн [66.181.178.130] 2019-12-04 01:49:24

НД-Г ТАРААЖ БАЙГАА БУЗАР ДАА....

Зочин [103.26.195.180] 2019-12-04 01:14:42

Одоо бас ЖДУчидтэй урцалдаад ХЭДчид ( ходолмор эрхлэлтийг дэмжих сан гэнэ уу ?!) илчлэгдэж байгаа юм байна Номтойбаярын явсан газар яагаад бузаргуй байхав дээ , ХАР МОРТИЙН ХАМСААТНУУД ХЭН бэ ??!!! энэ л сонин..

Зочин [87.88.187.83] 2019-12-04 00:47:36

Chi zailaad shorondoo orj jangaa id medseer baij yah gej huviin bankind hadgaluulsan yum

UB [114.253.68.94] 2019-12-04 02:35:22

yumaa unshaachee, jan gej yu baidgiin bee solongos tsuu yu, chi muu ORK


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.