ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

Aдмин / Улстөр

МОСКВА. /TASS/. ОХУ болон Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслол хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын хооронд хийсэн хэлэлцээний дараа болжээ.

Түүнчлэн ОХУ-ын Тээврийн яам, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны хооронд Монголын иргэдийг төмөр замын мэргэжлээр сургах хэлэлцээр байгуулсан байна. Мөн ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Оросын экспортын төв”, Монголын Худалдаа хөгжлийн банк хооронд Орос-Монголын худалдааг дэмжих чиглэлээр гэрээ байгуулсан бол "Зарубежгеология" хувьцаат нийгэмлэг болон “Эрдэнэт үйлдвэр” геологи-геофизик, инженер-геологийн судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болж байна.

Түүнчлэн "УЗТМ-КАРТЭКС" хязгаарлагдмал хариуцлагатай удирдлагын компани "Эрдэнэс-Монгол" ХХК-тай стратегийн түншлэлийн санамж бичиг, “Оросын арьс шир” ХК Монголын “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-тай арьс ширэн түүхий эдийг худалдах, нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:40

Зочин [66.181.177.196] 2019-12-04 08:28:34

dandaa sanamz bichigt garyn useg zurvaa hoo butehgui gesen ug bolloo bolloo

Зочин [202.9.40.17] 2019-12-04 04:08:13

Оросоос сайн юм гарахгүй Дэлхии жигшээд байна

Зочин [107.167.106.158] 2019-12-04 03:54:05

УЦС бариулахгүй, Дулааны Цахилгаан Станц ч бариулахгүй, оронд нь 6 дахин үнэтэй цахилгаан өгнө. Бас нефтийн үйлдвэрээ зогсоовол цахилгааны үнийг 5 дахин үнэтэй өгч болно. Төмөр зам барихаа боль, хятадад өгөх нүүрсээ машинаар зөө, бид нар танайд Камаз гэдэг машин нийлүүлнэ. Дахиад 4ш МИГ онгоц ав, тэгвэл хятадаас айлтгүй болно. ИЙМЭРХҮҮ Л ЯРИА БОЛСОН БИЗ.

Зочин [103.212.116.97] 2019-12-04 18:55:18

Эдний байгаль нуур дээр барьсан 3 том усан цахилгаан станцыг эзлээд авах юмсан. Эсвэл 40 жилийн төлөвлөгөө гаргаад эгийн гол дээр усан цахилгаан станцаа манай засгийн газар өөрсдийнхөө төсвөөр барих хэрэгтэй. Оросоос авдаг шатахуунаа аажмаар 0 болгох арга замыг бод. Хийн хоолойг монголоор бүү тавиул. Тойроод татах газаргүй биш орос хятад 2. Худалдааны алдагдалд олон талаас нь дүгнэлт хийж, орос хятадын хүчийг дагуулсан бодлого барь.

Зочин [139.5.217.16] 2019-12-04 03:37:25

ЭГИЙН ГОЛ ЭГИЙН ГОЛ ТӨСӨЛ ХААЧСАН БЭ. ЭНЭ ТАЛААР ЯМАРЧ АХИЦ АЛГААААААА.

Зочин [192.82.65.160] 2019-12-04 03:23:42

Эрчим хүчний асуудлаар хүсэн хүсээгүй хамтарч ажиллаж л таараа шүү дээ. Хуучин гэрээгээ л сунагна шүү дээ. Шинэ юм хийчихсэн юм шиг болих хэрэгтэй

зочин [103.26.193.69] 2019-12-04 03:23:27

Сү.Батболд юу хийж явна вэ илүү юу үгүй юу. Оффшор дансандаа бөөн долларай гэсэн үү үгүй юу.

0 [64.119.25.148] 2019-12-04 02:15:19

Bla bla heden jil iim yum unshij bna aa malnuudaa ireed hereggui naanaa zaazluul

Зочин [150.129.143.196] 2019-12-04 04:21:42

hirin tiimee


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.