Соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг илрүүлжээ

Aдмин / Хууль

Монгол Улсын иргэн Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төмөр зэвсгийн түрүү үед хамаарах түүхийн хосгүй үнэт, дурсгалт зүйл байж болзошгүй хүрэл тогоонуудыг хууль бусаар худалдан борлуулахыг завдсан үйлдлийг Тагнуулын ерөнхий газраас шуурхай илрүүлэн, үйлдэл дээр нь таслан зогсоож соёлын биет өвийг хууль бусаар хилээр гарах, бусдад худалдагдахаас урьдчилан сэргийлж, тус хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүллээ.

Тухайн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлд заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэмт хэргийн шинжтэй бөгөөд “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн хуульчилсан. Дашрамд дурдахад, эртний үеийн соёлын биет өв болох хүрэл тогоо нь бүтнээрээ олдож байсан тохиолдол урьд өмнө байгаагүй бөгөөд дээрх олдвор нь төмөр зэвсгийн түрүү үеийн судалгаанд нэн чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолжээ гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

teypcdpplo [175.5.21.246] 2020-11-13 08:42:30

Мэдээ.МН teypcdpplo http://www.gb5t07k1m5x1k3o04hb4k1fpc9483ox2s.org/ [url=http://www.gb5t07k1m5x1k3o04hb4k1fpc9483ox2s.org/]uteypcdpplo[/url] <a href="http://www.gb5t07k1m5x1k3o04hb4k1fpc9483ox2s.org/">ateypcdpplo</a>

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-19 22:35:56

world class casino slots casino play <a href="http://onlinecasinouse.com/# ">casino real money </a> casino play http://onlinecasinouse.com/#

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:01

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:01

Зочин Төр [202.126.89.101] 2019-12-11 10:21:59

Ер нь сайн шалгах хэрэгтэй .Энэ олон зарын сувгаар эртний эд эдлэл авна гэсэн зар болгоныг шалгаж байх хэрэгтэй .Оюунаараа болон гараа хөдөлгөж ажиллаж амьдархыг хүсдэггүй амар хялбар аргаар мөнгө олох гэсэн болон ийм аргаар амьдарч байгаа бэртэгчингүүдийг сайн илэрүүлж зохих ялыг нь эдлүүлж байх хэрэгтэй

Зочин [103.10.23.89] 2019-12-04 11:59:54

бузартай хар лал..ууд вэ

хэхэ [66.181.169.4] 2019-12-04 09:26:18

нэг удаагийн малталтаас лав ийм олон тогоо зэрэг гарахгүй. тэгэхээр олон булш ухаж тоносон гэсэн үг. мэдээж гадаад дотоодгүй сүлжээтэй хулгайчууд байж таарна. сайн ухаж шалгаж хаанаас юу олж ухаж гаргаж хэнээр дамжуулж хаашаа гаргасан гээд л хөвөрнө... олж илрүүлж хамгаалж авч үлдсэнд баярлалаа. баяр хүргэе.

угшил [103.111.68.3] 2019-12-04 08:25:10

хэзээ, хаана, хэнтэй, хэдэн удаа дур мэдэн матлага хийсэн талаар нь лавшруулаад аваарай. нэлээн юм дуулга бий вий. олдсон зүйлсээс нь харахад томоохон сүлжээтэй холбоотой этгээд байх магадлал өндөр байна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.