О.Бум-Ялагч: Гэр хорооллын айл өрх сардаа нэг сая төгрөгийн орлого олох боломжтой

Ц.Анударь / Улстөр

Өнөөдөр Монголын ногоон нам, Гэр хороолол хөгжлийн нам хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хурлын үеэр нийгмийн тэгш бус хуваарилалт, төрийн алдаатай бодлогоос үүдэн ард иргэдийн амьдрал ахуй баталгаагүй болж, баян ядуугийн ялгаа бий болсныг онцолж байв. Иймд өнөөдрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, намын үйл ажиллагааны чиглэлийг онцгойлон анхаарч, нэг чиглэл нэг зорилго дор хамтарч ажиллаж боломжтой талаар намын удирдлагууд хэллээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монголын Ногоон намаас Гэр хороолол хөгжлийн намыг дэмжиж ажиллана

-Хоёр нам хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ямар чиглэлээр хамтран ажиллах вэ?

-Монгол Улсад 35 нам байна. Эдгээрээс үзэл санаа нэгтэй, нэг ижил зорилго, чиглэлтэй Монголын ногоон нам болон Гэр хороолол хөгжлийн нам харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурж байна. Монголын ногоон нам зүүны баримжаатай нам юм. Энэ нь ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, татварын бодлогоор нийгмийн баялгийг шударга хуваарилах гэх мэт асуудал руу чиглэдэг. Үндсэндээ ядууралтай тэмцдэг гэж ойлгох хэрэгтэй. Гэр хорооллын хөгжлийн нам гэр хорооллын хөгжил рүү чиглэсэн бодлоготой байдаг. Энэ нь ядууралтай тэмцэх бас нэг хэлбэр болж байгаа юм. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөр Монголын ард түмний гурваны хоёр буюу 62 хувь нь ядууралтай байна гэж үзсэн. Мөн Дэлхийн банкнаас “Монголчуудын 51 хувь нь ядуу, 27 хувь нь ядууралд ороход бэлэн байна” гэж үзсэн. Ядуурал нүүрлэсэн газар гэхээр гэр хороолол болж байна. Эл хоёр нам бол тэмцлийн нам. 2004 оноос хойш жагсаал, цуглаан хийж ирсэн байна. Төр засгийг шахдаг, бодлогыг дэмжиж ажиллаж буй энэ чиглэлийн үзэл баримтлалтай нам эдгээр 35 намаас Гэр хороолол хөгжлийн нам гэж харж байна. Монголын Ногоон намаас Гэр хороолол хөгжлийн намыг дэмжиж ажиллана

image

- Гэр хороололд чиглэсэн ямар ажлууд хийгдэх вэ?

-Монголын ногоон нам 2006 оноос гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах саналыг дэвшүүлж байгаа. Газрын тухай хуулиар нэг хүнд 0.7 га газар ноогддог. Төр засгийн энэхүү шийдвэрийг дэмжээд гэр хорооллын айл өрхүүдийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв юм. Монгол Улс гадаадаас жилд 200 сая ам.долларын эрчим хүч худалдаж авдаг. Харин гэр хорооллын айл өрх нарны болон салхины эрчим хүчээ газраа ашиглан үйлдвэрлэж, түүнийг нь улс худалдаж авбал нэг айлын орлого сардаа нэг сая төгрөг болох боломжтой. Энэ чиглэлээр буюу газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Монголын ногоон нам, Гэр хороолол хөгжлийн нам дэмжиж ажиллана. Ажлын байрыг бий болгоно. Нийт 220 мянган гэр хорооллын айл өрх байна.Үүнээс 50 хувь нь ажилгүй байна. Ажилтай орлоготой болох талаас нь дэмжих хэрэгтэй.

-Сонгуулийн 50+26 тогтолцооны талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн тухай хуулинд 50+26 гэдэг тогтолцоог оруулж ирсэн байна. Мажоритар системийн аюул нь юу вэ гэхээр “савалдаг” онцлогтой. Монголчуудын сонголт хийж байгааг харахад итгэлийг нь алдсан улс төрийн хүчнийг болиод дараагийн улс төрийн хүчнийг сонгодог. Өмнө нь гуравдах хүчин байхгүй байсан учир ард түмэн сонголтгүй байсан. Одооноос Монголын ард иргэд хоёр намд итгэл хүлээлгэх боломжгүй болчихсон байна. Нийтдээ 35 улс төрийн нам байна. Шинэ хүч буюу Монголын ногоон нам, Гэр хороолол хөгжлийн нам, Иргэний зориг нам гэх мэт ард иргэд сонгочих магадлалтай шинэ хүчнүүд байгаа учраас МАН, АН зэрэг намууд улс төрийн тавцангаас ангид болох магадлал үүсээд байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:39

Зочин [64.119.18.168] 2019-12-04 23:49:59

Зах зээлийн нийгэм сонгосон бол баян ядуу ялгарна шдээ. АНУ-д ядуучууд байж л байдаг. Сонгууль дөхөхөөр хөгшчүүл улам зөнөглөчих юм аа.

zovhin [103.57.93.19] 2019-12-04 14:55:37

songuuli duhuj bgaa yum bhdaa,galzuu soliotou humuus

Зочин [66.181.178.148] 2019-12-04 14:02:13

сэргээгдэх эрчим хүчний суурь үнээ больчих .

Зочин [66.181.161.57] 2019-12-04 13:42:11

Хашаа дотроо нар салхины эрчим хүч үйлдвэрлэж зарах ха ха ха малчины хотонд байдаг нарны самбар сэнсээр 5 ханатай гэрийнхээ эрчим хүчийг ч хангахгүй байхад энэ тэнэг хотод илүү гаргаж зарах гэнэ. Пиджак өмссөн үхэр хаанаас мөнгө олж хоолоо олж иддэг юм бол

Sambuu [192.82.73.103] 2019-12-04 11:58:15

Teneg novsh ve. Yin erchim khuchnii uildverlel. Chi ungasnaasaa khii gargaad tog garga.

Зочин [66.181.161.86] 2019-12-04 11:27:07

Бум Ялагчаа боловсролдоо анхаараач .Гэр хорооллын айлууд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж түүгээрээ үйлдвэр эрхлэх юм уу.Сэрж л зүүдлээрэй .сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн зардал чинь сая сая доллараар бүтдэг юм.Гэр хорооллын намын дарга физикч физикийн багш Бат Үү л энэ талаар гадарламаар юм.

Зочин [59.153.115.239] 2019-12-04 10:28:16

Ажилгүйчүүлээс татвар авдаг болое

зочин [202.179.24.99] 2019-12-04 09:21:32

Танай намыг мэдэхгүй. Өгдөг хоертоо хуваагдах байлгүй дээ.

зочин [64.119.19.2] 2019-12-04 09:18:34

Нарны ,эрчим ,хүч ,өвөл ,ямар ч ашиггүй. Хэдэн ,цаг ,харанхуй байдаг билээ. Одоо бүх айл өрхөд ,сэргээгдэх ,эрчим ,хүч ,хэрэглэсэн гэж 4000 төг нэмсэн байна. Дараа нь,суурь ,үнэ гэнэ. Баахан ,суурь үнэ гарч ,ирж ,байна.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.