Хууль тогтоомжийн хуулиар тавигдах шаардлага, шалгуурыг хангаагүй байна гэж үзэж байна

Н.Саранчимэг / Улстөр

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийг хэлэлцэх гээд орж ирж байна л даа. Бид төслийг үзлээ, харлаа. Аливаа эрх зүйн хэм хэмжээний акт буюу хууль нь өөрөө гипотез, диспозит, санкц гэсэн гурван бүрдлээс бүрдэх ёстой. Энэ төслийг үзэхээр гипотез, диспозит буюу нөхцөл заасан хэсэг, зан үйл заасан хэсэг нь байгаад байдаг. Тухайн нөхцөлд, тухайн зан үйлийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага, цээрлэл хүлээлгэх тухай санкцтай зохиуулалт нь байхгүй байна. Үүнийг цаашаа УИХ-аар хэлэлцээд батлахад ямар ч хариуцлага байхгүй тийм хууль болох нь. Энэ харилцаанд оролцогчид эрх хэмжээгээ хэтрүүлсэн, тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй, хэрэглэгчдэд очих тарифаа өсгөн нэмэгдүүлсэн тохиолдолд бид нар яаж хариуцлага хүлээлгэх юм бэ. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоомжийн хуулиар тавигдах шаардлага, шалгуурыг хангаагүй байна гэж үзэж байна. Хоёрт, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдлаа гэж бодъё. Батлагдсан тохиолдолд хэрэглэгчид өөрөөр хэлбэл, нэвтрүүлэг, контент үзэж байгаа хүмүүст хэдий хэрийн төлбөрийн дарамт ирэх юм бэ. Үүнийг протоколд тэмдэглэгдэж үлдээсэй гэж бодож байна. Гуравт, Телевизийн тусгай зөвшөөрөлтэй бүх сувгууд нь энэ ӨНХ батлагдсанаар Төрөөс болон хэрэглэгчээс иргэдээс нэмэлт санхүүжилт авах нөхцөл байдал үүсэх үү гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос асуумаар байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:31


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.