Бээжингийн спортын их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Aдмин / Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр БНХАУ-ын Бээжингийн спортын их сургуулийн салбар сургуулийн захирал Фу Хонгшин тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцож, найрсаг уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Бээжингийн спортын их сургуульд манай оюутнуудыг тэтгэлэгтэй суралцах тал дээр дэмжлэг үзүүлэх, үндэсний шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэл цугларалтыг тус сургуулийн бэлтгэлийн баазууд дээр хийх, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний чиглэлээр туршлага судлах, дадлага хийх, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулах богино хугацааны сургалтуудыг жил бүр зохион байгуулах талаар санал тавив.

Бээжингийн Спортын Их Сургуулийн төлөөлөгчид манай талаас тавьсан саналуудыг дэмжиж, өвлийн олимпийн бэлтгэл сургуулилтийг хамтран зохион байгуулах, шигшээ багийн хамтарсан бэлтгэл цугларалт, дасгалжуулагчдыг сургалтад хамруулах боломжтойгоо илэрхийлэв.

Уулзалтад Бээжингийн Спортын Их Сургуулийн Бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдааны газрын дэд дарга Мао Вэнжун, Оюутны асуудал эрхэлсэн албаны дэд дарга Диао Айли, Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Жонг Хай, Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны албаны ажилтан Жоу Яаоху, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарди, Биеийн тамир, спортын бодлогын газрын ахлах мэргэжилтэн О.Гэрэл нар байлцав.

Эх сурвалж: БСШУСЯ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.