Оны хамгийн алдартай жүжигчдиийг тодруулжээ

Aдмин / Энтертайнмент

Дэлхийн кино театруудын мэдээллийн сан, вэбсайт болох “Internet Movie Database” /IMDB/ 2019 оны хамгийн алдартай жүжигчдийн жагсаалтыг гаргажээ.

Оны хамгийн алдартай жүжигчнээр Марвелын баатруудын нэг болох Ахмад Марвелын дүрийг бүтээсэн Бри Ларсон тодорчээ. Уг кино дэлхийн кино театруудаас 1 тэрбум гаруй ам.долларын ашиг олсон байна. Ларсон мөн “Өшөө авагчид: Төгсгөл” кинонд тогложээ. Жагсаалтын хоёрдугаарт, Эрин Мориарти орсон байна. Жүжигчин бүсгүй “The Boys” цуврал киноны гол эмэгтэй баатрын дүрд тогложээ. Түүний дараа “Хаадын тоглоом” цуврал киноны Дейнерис Таргариений дүрийг бүтээсэн Эмилия Кларк бичигдсэн байна. Жагсаалтын эхний тавд жүжигчин Наоми Скотт /"Аlаddиn", “Charlie's Angels”/, Дейкр Монтгомери /"Stranger Things"/ багтсан байна.

Оны хамгийн алдартай жүжигчдийн жагсаалтын зургаа, долоо, наймдугаарт жүжигчин Киану Ривз, Роза Салазар болон Марго Робби бичигдсэн бол жагсаалтын сүүлийг Жокер киноны гол дүрд тоглосон Хоакин Феникс мушгижээ.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:43:47

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.