ХХБанк Нарантуул олон улсын худалдааны төвд шинэ салбараа нээлээ
Худалдаа, хөгжлийн банк Нарантуул олон улсын худалдааны төвийн бизнес эрхлэгчид болон Баянзүрх дүүргийн 18-р хорооны иргэдэд банкны үйлчилгээгээ хүргэх зорилготойгоор Баялаг Ундраа төвийн 1-р давхарт Нарантуул салбараа өнөөдөр буюу 2019 оны арванхоёр сарын 12-ны шинийн 15-ны билэгт сайн өдөр харилцагчдынхаа халуун алга ташилтын дунд нээлээ.
Тус салбар нь ХХБанкны хамгийн отгон салбар болон үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Салбар нээгдсэнээр Нарантуул олон улсын худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн БНХАУ-руу илгээх юанийн гадаад гуйвуулга, төлбөр тооцоо, олон улсын картын үйлчилгээ зэрэг өдөр тутмын бизнесээ, тасралтгүй явуулах боломжууд нэмэгдэж байгаад иргэд, бизнес эрхлэгчид баяртай байлаа.
Мөн Худалдаа, хөгжлийн банк бүх салбар, тооцооны төвүүдээ Олон улсын жишигт нийцүүлэн “Allen” стандартын загвараар шинэчлэн ажиллаж байгаа юм байна. Энэ жилийн хувьд Занабазар, 40 мянгат зэрэг нийт долоон салбараа олон улсын стандартын дагуу тохижуулан харилцагчдадаа илүү тав тухтай орчинд үйлчилж эхэлсэн байна.
2020 онд Худалдаа, хөгжлийн банкны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд харилцагчид, иргэддээ зориулсан маш олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшуулал болон нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх болно.
Та бүхэн Нарантуул салбарын эрч хүчтэй, чадварлаг, найрсаг хамт олноос банкны бүхий л үйлчилгээг тав тухтай орчинд шуурхай хүлээн аваарай.
Харилцагч бүрдээ хүрч үйлчилнэ
Худалдаа, хөгжлийн банк
ХХБанкны сошиалд нэгдээрэй.









































































Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөгүй биш, харин олсон мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна
Будапештын “Их дуулга”-д Монголын 10 тамирчин барилдана