Малын хулгайтай тэмцэнэ гэдэг Монголын хамгийн хүмүүнлэг үйлс
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал бол нүүдэлч малчин удамтай манай улсын хувьд үеийн үед “толгойны өвчин” болж ирсэн түүхтэй. Чингис хааны “Их засаг” хуулийн 50дугаар зүйлд гэхэд “Морь хулгайлагсдыг үнэ ёсоор нь төлүүлэхээс гадна бас мөнгөөр торгоно. Торгуулийн мөнгийг үл тушаагчдыг алах ялаар шийтгэнэ” гэж зааж байжээ. Эрүүгийн хуулинд малын хулгайн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Улс орон орон бүхэнд тэр улс орныхон нь л ойлгодог нэг онцлог байдаг юм аа. Жишээлбэл, Солонгост будааны үнэ өсөхөд фермчид нь, фермийн ажилчид нь гарч ирээд хүрз жоотуугаараа хүний амь сүйрүүлж, аймаар бослого болдог. Америкт гэхэд өнөөдөр гэрийнх нь үүдэнд байдаг сонинг уншсан ч, уншаагүй ч аваад явчихвал Эрүүгийн нэлээн том ялтай байдаг. Манай Монголд болохоор хүн амын тавин хувь нь Улаанбаатарт байдаг болохоор малын хулгайг сайн ойлгохгүй байх шиг байгаа юм. Мал гэдэг өнөөдөр малчдын хувьд үр хүүхдээс нь шахуу үнэтэй, хайрлаж, болгоомжилж, харамлаж “Тэр нь турчихсан байна, энэ нь өнгө зүс алдчихсан байна” гэж хамаг юмаа зарцуулаад явж байдаг. Гэтэл тэр хайрлаж байгаа зүйлийг нь хулгайчид аваад явчихдаг. Хайрлаж байгаа мориных нь толгойг тасдаад үүдэн дээр хаячихсан байдаг.
Хүн нэг юманд залилагдчихаад бухимдалтай байдаг шиг ийм юм тохиолдсон малчин хүн аймшигтай бухимддаг. Хохирлыг нь хулгайч төлсөн ч гэсэн өөрийнх нь зүсмийн үхэр биш байна ш дээ гээд явдаг. Тэгэхээр, малаас болоод хүнийг шоронд хийгээд байхдаа яах вэ дээ гээд яриад байдаг ч гэсэн Монголын нэг онцлог байх ёстой. Хүний юм хулгайлахаа л больчих хэрэгтэй. Нэг бодыг хулгайлбал хулгайч биш, хоёр бод хулгайлбал хулгайч гэж тоо заах хэрэг байгаа юм уу. Малаа хулгайд алдсан хүний үнэлгээгээр яагаад явж болдоггүй юм бол уу. Би үүнд гайхаад байгаа юм. Жишээлбэл, морь гээд аваад үзэхэд хурдан удмын морь гэхэд хоёр гурван зуун сая төгрөгийн үнэтэй байдаг. Нөгөөхийг нь хулгайч хурдан байна уу, удаан байна уу хамаагүй махлаад аваад явчихдаг. Ганц бод байна гээд баларна шүү дээ. Мөн, маш их сүү гаргадаг, магадгүй хоёр сая ам.долларын үнэтэй францын сайн үүлдрийн үхэр байдаг шүү дээ. Манайхан төслөөр аваад ирсэн байдаг. Гэтэл тэрийг нь нухаад аваад явчихвал яах юм. Мал гэхээрээ л үнэгүй юм шиг ийм байдлаар хандахаа болих хэрэгтэй. Тоо ярихгүйгээр тодорхой үнийн дүнгээр, тухайн үеийн ханшаар, эсвэл нэгжээрээ үнэлээд заачихвал зүгээр. Ойролцоогоор нэг сая төгрөгөөр үнэлэгдвэл нэг сая төгрөгийн торгууль ч гэдэг юм уу, ийм байдлаар явбал шударга ёсонд нийцнэ. Тэгэхгүй бол өнөөдөр “Малын тоогоор хохирлыг тооцно” гэвэл хулгайч нар “Хоёр мал хулгайлбал” гэсэн заалт орвол нэг мал л хулгайлна. Тэгээд айл болгоноос нэг нэгийг аваад, баригдсан газартаа ганцхан гээд ялгүй үлдэх магадлалтай. Манай цагдаа нар гэмт хэргүүдийг нь нэмчихдэггүй юм бол шүү дээ. Тийм учраас би та нараас ганц гуйх юм байна. Малын хулгайн асуудал гаарсан шүү. Хулгайч нарын арга нарийссан шүү.
Фейсбүүк, твиттер үздэг болсон шүү. Бүх ухаалаг утсаараа үзчихээд “Хууль нь хөнгөн юм байна” гэж ойлгоно шүү. Тийм учраас малын хулгайн асуудлыг Эрүүгийн хуулиндаа оруулж ирээд зарим нэгэн заалтыг нааштайгаар шийдэгдчихсэн юм шиг боловч бодит байдал дээр чанарын өөрчлөлт орж чадаагүй байна шүү гэдгийг хэлэх гэсэн юм” гэлээ. Малын хулгай нар бол амар тайван аж төрөхүй, айл өрхийн амгалан жаргалыг бусниулсан хамгийн харгис үйлдэл. Тиймээс хатуу чанд хууль дүрэм яах аргагүй хэрэгтэй. Их зохиолч Зундуйн Дорж гуайн ухамсарт амьдралын зорилго нь “Хил, хэл, мал гурвынхаа төлөө” тэмцэх байсан. Тиймдээ ч тэрээр Монголын малчин түмнийхээ амь амьжиргаа болсон мал ахуйг хулгайн хар гарт өртүүлэхгүй гэж чин зүрхнээсээ тэмцэж ирсэн. Өнөө цагийн хууль тогтоогчид их найрагчийн гэгээн үйлсийг гүнээ хүндэтгэж Монголын малын хулгайчидтай тэмцэх хуулийн төслүүд дээр О.Баасанхүү гишүүн мэт сэтгэл зүрхээрээ хандвал тэр ёстой жинхэнэ хүмүүнлиг үзэл мөнөөс мөн болох нь дамжиггүй. Алдсан хүн арван тамтай гэгчээр аж төрлийг нь залгуулдаг малаа алдсан хүн хэчнээн их сэтгэлийн там эдэлж, эрэлд хатан, эд материалын гарз гарган зовдог билээ дээ. Алдсан малынхаа сургийг гаргах уулын өндөр, усны холыг гатлан, халуун хүйтнийг ажралгүй явсаар амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиол ч цөөнгүй гарсан байдаг. Малын хулгай бол монголчуудын аж төрлийн үнэхээр том дайсагнал гэдгийг хуулийн хамгаалалтаар дархлан бататгасан цагт шуналтнуудын хуруу хумс богиносох учиртай юм.
Сэтгэгдэл
Зочин [194.228.32.35] 2019-12-23 07:59:24
манай залуу инжнээрүүд малын хулгайч нарыг газар дээр нь устгах дрон хийчихээд байгаа. удахгүй нисгэнэ. мах ачсан поортэрийг дээрээс нь туяагаар аваарт оруулж чадна.
Цэг [203.91.115.44] 2020-10-30 12:52:29
Энэ ч хэрэгтэй бна шүү
Зочин [103.212.117.83] 2019-12-21 18:50:50
Хүмүүнлэг????? ямар эргүү юмаа бичээд эхлэвээ??
teneglel [202.131.225.197] 2019-12-21 09:23:10
ene bol teneglelmal bol vhej l baidag osoj l baidag amitan ch deeharin ulsaas hulgai hiij terbum terbumaar idej bui darga hulgailch naraa l darah ni hvmvvleg vils dee
Зочин [202.55.191.205] 2019-12-21 02:58:15
Уул нь зөв л юм ярьсан юм байна. Даанч гарчиг нь шал тэнэг юм. Хүнээ боддоггүй хүмүүнлэг нийгэмд......
Зочин [103.10.21.31] 2019-12-20 10:40:04
773
Zochin [103.10.21.31] 2019-12-20 10:36:42
Ene huuliig batalsan.gar orgoson.humuusiig dahin buu songo 1heseg ni buteej urjuulj bhad 1heseg ni hulgailj bdag mongol uls dayar sudalgaa yvuulj.heden hun gomdol meduulj baisaniig togtooj huuliig uyalduulj.batlah.ni.chuhal shu
В [64.119.19.77] 2019-12-20 05:34:31
Монголын хамгийн маллаг үйлс
иргэн [192.82.69.59] 2019-12-20 04:47:12
САЯХАНДАА 11 САРД ХӨДӨӨ ДҮҮГИЙН МААНЬ ТАВАН САЙХАН ҮХЭРИЙГ ӨӨРИЙНХ НЬ ӨВӨЛЖӨӨН ДЭЭР НЬ НЯДЛААД ӨВӨЛЖӨӨ БУУЦЫГ НЬ УЛААН ЦУСААР БУДЧААД 5 ҮХРИЙНХ НЬ ШИР, ТОЛГОЙГ ОРХИОД МАХЫГ НЬ АЧААД ЯВСАН ПОРТЁР МАШИНЫ МӨР ҮЛДСЭН БАЙСАН. ЦАГДАА ДУУДААД ШАЛГУУЛААД ЗАРАЛТАЛ НАЛАЙХЫН ТОВЧООН ДЭЭР ҮХРИЙН МАХ АЧСАН ПОРТЁР БАРИГДЛАА ГЭХЭЭР НЬ ОЧИЖ СУРАГЛАТАЛ ЮУ ГЭСЭН ГЭЭЧ . ИЙМ МАШИН ӨДӨРТӨӨ ХЭД ХЭД ИРДЭГИЙМАА. ТЭГЭЭД Ч ХУЛГАЙЛСАН БОД НЬ 9 ХҮРЭХГҮЙ БОЛ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ. ГЭЭД БУЦААСАН ДАА. ЭНЭ АРИУН ЯВДАЛ УУ ??? БОЛОРЧУЛУУН ГИШҮҮН ЭЭ ! УЛААН САЙД АА! ЭНЭ МАЛЧИДЫН АМЬ АМЬДРАЛ ХХААЯ-НД ХАМААРАХГҮЙ ЮУ ? УЛААН САЙД АА!!!!!! НӨГӨӨ 1000 МАЛЧИДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЯАХ ГЭЖ ХИЙЖ, ЯАХ ГЭЖ 1000 ХҮНИЙГ ХЭДЭН ӨДӨР УЛСЫН ЗАРДЛААР ҮНЭТЭЙ ЗОЧИД БУУДАЛД БАЙРЛУУЛЖ, ЯАХ ГЭЖ ҮНЭГҮЙ ХООЛООР ДАЙЛСАН БОЛЖ БАЙНА АА. БОЛОРЧУЛУУН ГИШҮҮН ЭЭ. ХАРИУ БИЧЭЭРЭЙ. УЛААН САЙД АА! ХАРИУ БИЧЭЭРЭЙ.!!!!
Иргэн [119.40.98.106] 2019-12-20 04:18:41
11 бог 3 бод хулгайлбал эрүүгийн хариуцлага хүлээхгүй болж байгаа гээд байх шиг байсан. Ийм сонин юм Монголд л байдаг байх даа.
иргэн [192.82.69.59] 2019-12-20 11:08:44
ЮУУН 11 БОГ, 3 БОД ВЭ ???? ХУЛГАЙ Л БОЛ ХУЛГАЙ Ш ДЭЭ. ӨНЧИН ИШИГ БАЙСАН Ч ХУЛГАЙЛБАЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА БАЙХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ.
Зочин [192.82.69.59] 2019-12-20 03:53:38
9
иргэн [192.82.69.59] 2019-12-20 03:53:35
МАЛЫН ХУЛГАЙЧ НАРЫН БОСС НЬ ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙДАГ ГЭСЭН ЯРИА ХӨДӨӨ ОРОН НУТАГААР ИХ ЯРИГДАЖ БАЙНА ДАА. ХУЛГАЙЧ НАРЫН ХУЛГАЙЛСАН МАЛ НЬ ХУУЛИАРАА НЭГ ПОРТЁР АЧАА ХҮРЭХГҮЙ БОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ЗААЛТТАЙ ЮМ БАЙНА. ТУХ-БАЛ: ХУЛГАЙЛСАН БОГ НЬ 25 ТОЛГОЙ ХҮРЭЭГҮЙ БОЛ, МӨН ХУЛГАЙЛСАН БОД НЬ 9 ТОЛГОЙ ХҮРЭЭГҮЙ БОЛ ТӨЛӨХГҮЙ, ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ЗААЛТТАЙ ЮМ БАЙНА. ӨДӨР БҮР Л ТЭЭВРИЙН ТОВЧООНУУДАД ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ, АРЬС, ТОЛГОЙГҮЙ МАХ ХЭД ХЭДЭЭРЭЭ ОРЖ ИРДЭГ ТЭГЭЭД НӨГӨӨ БОД НЬ 9, БОГ НЬ 24 ХҮРЭХГҮЙ БОЛ ЦАГДАА НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЯВУУЛДАГ. ГЭТЭЛ ЗГ, УИХ ХУУЛИА ӨӨРЧЛӨХ НЬ БҮҮ ХЭЛ АРГА СААМ ХИЙЖ ЦАГ ХОЖСООР Л БАЙНА. СҮҮЛИЙН ҮЁД МАЛЫН ХУЛГАЙГ ДЭМЖИЖ ХАМГААЛДАГАА БОЛОРЧУЛУУН ГИШҮҮН ИЛ ТОД ЗАРЛАЖ, ХУУЛИЙН ТӨСӨЛИЙГ УНАГААЛАА. ХӨДӨӨНИЙХӨН МАЛЫН ХУЛГАЙЧААР БОЛОРЧУЛУУНЫГ ТОДРУУЛААД БАЙНА ШҮҮ.
Зочин [202.9.40.166] 2019-12-20 03:05:53
малын хулгай чухал бишээ. төсвийн хулгайчуудтай тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын асуудал шүү. малыг малчид өөрсдөө хамгаалах ёстой
kkk [202.131.246.179] 2019-12-20 02:39:14
Малын хулгайг малчид л хийж чадна. Хотын мань мэт нь тарган туранхайг нь ч ялгахгүй шүү дээ.
Зочин [66.181.161.36] 2019-12-20 02:59:35
Тийшд наадмаар 2 хонь авсан чинь мангар хатуу байсан
Зочин [114.253.1.180] 2019-12-20 02:17:11
zurgiig ni harahaas oi gutaj bnaa, huurhii muu dutuu turj dutuu bolovsorsol, dutuu amitan. bas popronoo muugaa medehgui, zugeer l dald or muu ORK, tpirgiin chin humuus hils hergeer shorond baina gants ug hel umguulsun uu, kkkk, muu adgiig bugs doloogch
Зочин [114.253.1.180] 2019-12-20 02:13:19
iim buzar muuhai uzliin salfetka, gondom dahin buu uzegdeg! darui dald or!
Зочин [202.55.191.194] 2019-12-20 01:37:46
Хулгайчийн хулгайлсан малын үнийг төлүүлж, мөн тэр үнээр нь торгоод шоронд хийх хэрэгтэй.
иргэн [192.82.69.59] 2019-12-20 03:58:19
ЮУУН ТӨЛҮҮЛЭХ, ЮУН ТОРГОХ ВЭ? ТИЙМ ХУУЛЬ МОНГОЛД БХЙГҮЙ ЭЭ ХӨӨ. ХУЛГАЙЛСАН БОГМНЬ 25, БОД НЬ 9 ХҮРЭХГҮЙ БОЛ ЯМАР Ч ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА БАЙХГҮЙ Ш ДЭЭ. КККККККК
Зочин [202.55.188.85] 2019-12-20 01:30:21
Yu gesen ug ve hulgaichtai temtseheer yahaaraa humuunleg uils bolchdog bnaa, ugaasaa hunii um hulgailsan bol hatuu shiitgeh heregtei bizdee mal chin bas l hunii horongo shuu dee. Enegeshuud neeree hudlaa malchidad poproh umaa
Зочин [202.9.46.212] 2019-12-20 00:54:41
Эхлээд дээр суугаа хулгайч нартай тэмцэх нь хамгийн хүмүүнлэг үйлс.
Зочин [66.181.161.36] 2019-12-20 01:32:47
Яг үнэн