Х.Нямбаатар: Хэдхэн сарын өмнө баталсан Үндсэн Хуулийнхаа үзэл баримтлалыг зарим нь мартаж эхэлсэн

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд удаан хугацаанд хийгдэх өөрчлөлт байгаа. Улсын болон орон нутгийн шинж чанартай хот байгуулах, тэдгээрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хуулиар шилжүүлэх үйл явц. Хэдхэн сарын өмнө баталсан Үндсэн Хуулийнхаа үзэл баримтлалыг зарим нь мартаж эхэлсэн. Зөвхөн Дархан, Эрдэнэтийг хот болгоод энэ өөрчлөлт болчих юм шиг яригдаад байгаа. Сум, суурин газрын бүх төв, хүн ам олноор суурьшиж байгаа бүх газрыг цаашид хот тосгон болгож өөрчлөх, орон нутгийн төсвийн хувиар өөрчлөгдөх, хөрөнгө оруулалтын хувиарлалт өөрчлөгдөх тал дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар онцгой анхаарч ажилламаар байна. Ний нуугүй хэлэхэд ЗГХЭГ-т хуульчид, судлаачдын маш том баг ажиллаж байж энэ бүх хуулийн төслийн боловсруулалт хийгдэнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.