Баялгийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах үүргийг Засгийн газар хэрэгжүүлэхээр баталлаа

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмыг хэлэлцлээ. Тэгвэл уг журмаар Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлэхээр батлав. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн доорх найруулгын засварыг УИХ-ын дарга уншиж танилцуулсныг гишүүдийн 61.7 хувийн саналаар дэмжлээ.

Уг найруулгад Байгалийн баялгийн зохицуулалтын талаарх нэмэлт, өөрчлөлтэй холбогдуулан боловсруулах хуулийн төсөлд доор дурдсан чиглэл баримтална гээд журмын хавсралтын нэгдүгээр бүлгийн

1.2-т Үндэсний баялгийн санг байгуулахдаа энэхүү сан нь хөгжлийн болон хуримтлалын сан байх, түүний хувьцаа эзэмшигчийн хувьд хөрөнгийг нь захиран зарцуулах чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлэх

  • Санд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашигласны төлбөр
  • Төрийн өмчийн хувьцааны ногдол ашиг
  • Хувьцаа борлуулсны орлого
  • Газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүн хуваах гэрээний орлого
  • Төрийн хувьцааны ногдол ашиг
  • Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр ашгийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэх.

1.3-т Сангийн хөрөнгийн удирдлагын компани сангийн хөрөнгийг удирдахдаа хараат бус, бие даан ажиллах, компанийн болон сангийн удирдлагын сайн засаглалыг дэвшүүлэх, сангийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг одоо ба ирээдүйд иргэддээ хүртээхдээ тэгш хүртээмжтэй байдал, шударга ёсны зарчмыг дээдлэх хэмээн оруулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.159] 2020-01-09 15:14:05

3 хан сая иргэдээ олигтой тэжээж чадахгүй хэдэн үеэр нь төлөөд барахгүй өрөнд унагачихаад хийж байгаа наад заваан ажлаа болиоч одоо, бүр хэлэх ч үг алга. ИХн ЖДҮчин хэдэн гишүүдээ сайн хулгай хийжээ гэж толгойгий нь илээд өнгөрөөсөн, хэдэн хөгшдөд зээл авсан гэж "төрийн хайр хишиг, байгалийн баялаг ТЭГШ хувиарлаад" бор зүрхээрээ зээл аваагүй, зээл авсан ч төлчихсөн 190000 иргэдийг ялгаварлан гадуурхаад л тэднийг дуугарахаар нь нэг сая төгрөг нэртэй эрээн цаасаар хуурч, тэрүүгээр нь би яах юм? Хучиж хэвтэхээр дулаацуулахгүй, бөгсөө арчихаар бөгс урчихаар, өлсөөд идэхээр хахчих байлгүй дээ, ингэж доромжлохоор наад заваарсан ажлаа болио, улсаа бод оо, шударга бай, хуулиа дээдлэ ээ, Үндсэн хуулийн заалтаа мөрд өө, баялагын сангийн хуулиа битгий зөрч өө

Зочин [182.160.32.240] 2020-01-09 05:08:44

Засгийн газар хэрэгжүүлдэг нь маш буруж

зочин [103.26.195.223] 2020-01-09 04:40:55

ЗГ одоо энэ сангаас цалингийн зээл,оюутны зээл тэглэнэ гээд Ерөнхийлөгчөөс оруулж ирсэнийг шууд гаргахад амар болжээ. Зээлээд бай гэсэнтэй утга нэг.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.