Жастин Бибер хачигны халдварт өвчин туссан гэв

Ц.Анударь / Гадаад мэдээ

Канадын поп од Жастин Бибер Лаймын өвчин нэрээрээ дэлхийн 120 гаруй оронд тархсан өвчин туссан гэдгээ мэдээлжээ. Өдгөө 25 настай тэрбээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан "Хэцүү жилүүдтэй нүүр тулж өнгөрүүллээ. Жастин Бибер хөгийн харагдаж байна гэж хүмүүс ярих боловч надад Лайма өвчний онош илэрснийг тэд мэдээгүй. Түүгээр ч үл барам миний арьс, тархины үйл ажиллагаа, эрүүл мэндэд бүхэлд нь нөлөө үзүүлсэн мононуклеозын архаг өвчтэй байсныг мэдээгүй” хэмээн бичжээ.

Өөрийнх нь хэлснээр, метэд донтсон мэт харагдаж байсан ч үнэндээ тунгалгийн булчирхайн өвчнөөс нь болж арьс, эрч хүч, тархины ажиллагаа нь мууджээ. Тэрбээр эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд энэ бүхний тухай түүний шинээр гарах баримтат кинонд тун тодорхой гарах аж.

Лайма хэмээх өвчин нь хачгаар дамжиж буй таван төрлийн бактериас үүдэлтэй халдварт өвчин юм. Энэ өвчин толгой өвдөх, ядрах, арьсаар тууралт үүсэх зэргээр илэрдэг бөгөөд зарим тохиолдолд үе мөч, зүрх судас, мэдрэлийн тогтолцоо, нүдэнд нөлөөлдөг байна. Лайма өвчнийг цаг тухайд нь зөв зохистой эмчлээгүй тохиолдолд үхэлд хүргэх эсвэл тахир дутуу болгох аюултай байдаг аж.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

Зочин [182.160.32.132] 2020-01-09 06:52:24

ee huurhii


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.