Үнэртүүлсэн л бол жолоодох эрхийг насаар нь хасах Казахстаных шиг чанга хуультай болъё!

Л.Батцэнгэл / Хууль

Казахстан улсад жолооч нартай холбоотой нэг чухал хуулийн зүйл заалт энэ оны эхнээс амьдрал дээр хэрэгжиж эхэлжээ. Тэр юу вэ гэвэл “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 7-10 жил хорих ялаар шийтгэх буюу жолоо барих эрхийг нь бүх насаар нь хасах”-аар болсон юм байна. Манайх шиг зам тээврийн осол их гаргадаг улсад л чухам нэг мөрдмөөр хууль яах аргагүй мөн. Энэ тухай нэг танилдаа хэлбэл “Архи дарс ч амсдаггүй, лалын шашинтай улс орны хууль дүрэм манайд ямар хамаатай юм бэ” гээд халгаах шинжгүй. Мань хашир янз нь хааяа “сэнгэнүүлчихээд” хамаагүй сүнгэнүүлдэг нөхөр болж таарч байгаа юм. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд одоогоос сар гаруйн өмнө тодруулга өгөхдөө “Согтуугаар тээврийн хэрэгсэлжолоодсон 31 мянган жолоочийг илрүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Жилд 31 мянган жолооч гэж тооцоолохоор өдөрт жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 орчим зөрчлийг илрүүлдэг гэсэн үг” гэж ярьж байв. 2016 онд л гэхэд согтуу жолоочийн буруугаас болж зуу гаруй хүн амь насаа алдсан тоо баримт байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч В.Хосбаяр “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол олон бүртгэгдсэн. Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд нийслэл Улаанбаатар хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 зөрчил бүртгэгдсэн бол орон нутагт 13 зөрчил бүртгэгдлээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулж буй золгүй тохиолдлууд гарсаар байгаа. Хүний амь нас, эрүүл мэндэд санаатай болон санамсаргүй байдлаар хохирол учруулах тохиолдол харьцангуй их гарч байна. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан акт, дүрмэнд зааснаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь согтуу жолоочид жолоо шилжүүлж, тухайн хүн тээврийн хэрэгсэл жолоодвол жолоо шилжүүлсэн этгээдэд давхар хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж, долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг” гэж оны өмнөхөн ярьсан байна. Казахстан улсын хуулиас харахад “үнэртүүлэх төдий” байхад л жолоодох эрхийг нь насаар нь хасаж, 7-10 жилээр хорих ялаар шийтгэдэг болсон. Тэгэхэд манай хууль арай дэндүү энэрэнгүй байдаг нь хуулийн байгууллагынхны ярианаас тодорхой байна. Согтуугаар жолоо барьсан этгээдийн бараг толгойг нь илэх шахуу сургалтад хамруулж, төрийн хамгаалалтад долоогоос гуч хоног “амраадаг” гэхэд хилсдэхгүйгээр сонсогдож байна. “Монголчууд бид цөөхүүлхнээ, энх цагт эндэх ёсгүй амь” энэ тэр гэж матрын нулимс унагахаа байцгаая. Согтуу жолооч унаа барих гэвэл ердөө л Казахстан шиг жолоодох эрхийг нь насаар нь хасдаг, эсвэл олон жил хорих ял оноодог болъё. Тэгэхгүй бол хүний амь нас, эрүүл мэнд хохирч, нэг жилийн дотор сургуулийн хоёр ангитай тэнцэх хэмжээний өсвөр насныхан согтуу жолооч нарын дугуйг мялаасаар л байх болно.


Сэтгэгдэл

ИРГЭН [66.181.190.182] 2020-01-13 12:33:50

СОГТУУ ЖОЛООЧ ЖИЛД 30 000 ААР ХАСАГДВАЛ ЯДАЖ Л ДООД ТАЛ НЬ 5000 ХҮНИЙ АМЬ АВРАГДАЖ 5000 ХҮН ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРОХГҮЙ Л БАЙХ ДАА ХОРИХ ЯЛ ЗӨВ ДӨӨ ТЭГЭХГҮЙ БОЛ НЭМЭРГҮЙ ШҮҮ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЕ

Зочин [66.181.161.53] 2020-01-14 04:57:04

Хүн цаазлах дуртай гэхэд арай дэндэх юм биш үү жилд 30 000 хүн монголчуудыг дор нь дуусгах нээ

САНЧИР [66.181.190.182] 2020-01-13 12:29:49

КАЗАХСТАНЫ ХУУЛЬ ШИГ ЧАНГАХАН ХУУЛЬ ГАРГААЧ МАНАЙД ТОХИРОХ ХУУЛЬ БАЙНА ДАА МӨН ХУРД ХЭТРҮҮЛЖ ХҮНИЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОХИРООСОН ЖОЛООЧЫГ БАС АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭЖ ТӨЛБӨРИЙГ НЬ БАРАГДУУЛЖ ГАДАГШАА ГАРАХ ЭРХИЙГ НЬ Ч ХАСМААР БАЙНА ГАДАГШАА ЗУГТААД ХҮМҮҮС ХОХИРООД БАЙНАА ХУУЛИА ДЭЭР ДООРГҮЙ ХЭРЭГЖҮҮЛЬЕ

зочин [192.82.65.72] 2020-01-13 02:01:35

Зөв санал байна.Архи уудгууд нь барьж идэх нь ээ.Архинаас болж ямар их гай учирч байгааг тооцоол

Зочин [103.229.120.31] 2020-01-10 17:06:47

жолоо барьж яваа хүнийг зүгээрээ, гайгүй гэж хэлээд архиар шахаж бгаа хүн бол тухайн хүнийг үхэж далд оруулах сонирхолтой хүн бна л гэж ойлгогддог. сайныг бодож идээний дээжээр шахаж бна гэж ярьж бга ч үр дүнг нь бодохоор мууг бодож хороор шахаж байгаа хэрэг шиг харагддаг

Яг зөв [103.10.21.25] 2020-01-10 16:35:13

Жолооны ард согтуу сууж байгаа хүн бусдыг алахаар хутга бариад явж байгаагаас ялгаагүй. Шууд газар дээр нь нам бууддаг болъё. Тэгвэл ядаж замын бөглөө ч багасна.

Ard [202.9.40.133] 2020-01-10 15:50:59

Vnemlexgvi xvn zurchil gargaad baigaag bvv mart

Зочин [59.153.113.52] 2020-01-10 13:53:22

дэмжиж байна. үнэртүүлсэн л бол жолоодох эрхийг насаар нь хас. бас автомашины албан журмын даатгалаа арай шударга ёсонд нийцүүлж уян хатан болгомоор байна. энэ даатгалд хамрагдснаас хойш нэг удаа аваар осол гаргаж бусдад хохирол учруулж даатгалын газрыг нөхөн олговор олгуулсангүй. тийм байхад яагаад заавал жил бүр мөнгө төлөх ёстой юм. осол аваар гаргаагүй гурван жил болвол даатгалын төлбөрөөс 40 хувь, 5 жил бол нэг удаа үнэгүй даатгалд хамрагдах эрх олгодог ч юм уу урашуулдаг байх хэрэгтэй. ер нь бол улс төрчид өөрсдийн бизнесийг дэмжиж хийсэн хууль ш дээ наадах чинь. насаараа даатгалын компанид шулуулмааргүй байна.

Зочин [103.26.192.42] 2020-01-10 14:28:09

Гүй мөн эргүү юм бичхиймаа

Зочин [59.153.113.52] 2020-01-10 14:06:29

монголын төр, улс төрчид гэж дан ард түмнээ шулах юмыг сэдэж бодож хууль болгон боловсруулж байх юм. та нар хараад байгаарай бүх зүйлсийг өөрсддөө ашигтай мөнгө хийх хэрэгсэл болгож хувиргаж байна. хохирогчид нь жирийн иргэд. ганц жишээ одоогоос 10 гаруй жилийн өмнө айл бүр зурагтныхаа ард ганц муу антен шаагаад бүх монгол сувгуудаа үзчдэг хэнд ч мөнгө төлдөггүй байсан гэтэл уих ын лаларууд тоон систем энэ тэр гэж худлаа юм шаагаад байхгүй болгосон. юнивишн скаймэдиа сансар кабель заавал залгахгүй бол зурагт үзэх боломгүй болсон. үүнд гол нөлөөлсөн нь жонхуу нохойн гөлөг. за тэгээд сүүлийн үед бүр цайрч энэ тэтгэвэрийн зээл ч тэр. та нар уих гишүүд ЕТГ ын ажилтнуудын эмээ өвөө ээж аавын зээлийн судалгааг гарга бүгд 10 дээш сая төгрөгийг 12 сард авсан байгаа гэдэгт итгэж байна.

Changa Huuli [114.159.66.60] 2020-01-10 11:25:33

Yag zuv zuitei, tun heregtei huuli bna, alcahol shaachihaad mashin joloodvol shuud tsaazaar shaadag bolgoh heregtei, esvel shuud gar, huruug ni tasddag boloh heregtei pizda, esvel buh nasaar ni horidog bolgoh heregtei, tegvel muu uher mal, ork pizdakuud dahij alcohol shaagaad, gudarchihaad mashin joloodno gej bh ch ugui bolno haha pizda!!!!!.....

Царайлаг [123.151.147.110] 2020-01-10 10:58:56

Ганц хундага татаад 7 жил ай. Бодож мөөр мал минь. Бүх баяраа боль архи зархаа боль. Тэгсэн цагтаа наад лалын хуулиа ярь... шаана биз

Малд [202.21.109.88] 2020-05-19 01:35:21

Танай эхнэр хүүхэд ээж аав хэн нэгнийг согтуу жолооч мөргөөд амь насыг нь авсан цагт ганц хундага гэдэг үг орой руу чинь орох байлгүй дээ мал минь

Зочин [76.168.130.14] 2020-01-12 21:03:33

Muu teneg durakiin avgaig ni huuheg ni sogtuu joloochid dairuulbal yuah bol.

zochin [202.21.101.186] 2020-01-10 08:37:47

bidend heregtei huuli bn. demjij bn

zochin [202.21.101.186] 2020-01-10 08:35:20

mash onovchtoi huuly bna demjij bna

zochin [202.21.101.186] 2020-01-10 08:30:28

yag manaid taarah huuli baina

zochin [202.21.101.186] 2020-01-10 08:27:18

manaid heregjeesei.

hurai [202.21.101.186] 2020-01-10 08:25:30

demjij baina

Зочин [203.217.139.225] 2020-01-10 08:11:20

Цаазаар авдаг ялыг сэргээх хэрэгтэй. Ард олны ихэнх нь сэргээх саналтай байгаа. Хүний амь насанд халтай, аюултай хэргүүдэд шууд цааз өгдөг болчихвол юм юм номондоо орно.

Зочин [87.88.165.14] 2020-01-10 07:43:11

Ямар ч ял шийтгэл хийсэн хэрэгт нь тохирсон шударга л байх ёстой тэрнээс туйлширч хүнийг хохироож хэлмэгдүүлж огт болохгүй

өндөр настан дашням [66.181.178.250] 2020-01-10 07:15:55

Маш зөв шиидвэр баина.ёр нь хуулиа чангаруулж архи тамхи ( хар улаан цагаан ) гмтатах газрыг тодорхои заахмансуурах төрлииг бүр мөсөн хорьж маш шудрага чанга шиитгэх хэрэгтэи.хууль нь сул хуульчид шудрага бусшиидвэр их гаргадагаа болиоч

Зочин [202.179.31.81] 2020-01-10 07:07:32

нэг ганц шил уусаныхаа төлөө7 жил хоригдох ариа чанга байна

Зоч [66.181.161.15] 2020-01-10 05:45:37

Иймэрхүү дайны чанга хууль зайлшгүй үгүйлэгдэж бна. Найз нартайгаа алсад машинаа бариад явлаа. Ирэх газар минь ойртож үлдсэн сархадаа ууцгаахад би ч мөн уулаа. Ингэхэд надыг суурин газар очино гээд ч юмуу ер нь жолоо барьж байгааг мэдсээр байж уухыг хориглож сануулж байгаа хүн алга. Энэ чинь хууль маш сул гэдгийг л хэлээд бна

Зөвхөн жолооч өөрийн хариуцах зүйл. [202.131.225.53] 2020-01-10 06:49:53

Кабинд яваа хүмүүс архи ууж болно, жолооч хүн бол тэднээс өөр байх ёстой. Жолоодож байгаа л бол энэ хүн архи ууж ёстой болохгүй. Жолооч хүн архи уусан бол ЗӨВХӨН түүний л буруу. Тэрнээс биш архи ууснаа бусадруу, зорчигч нарлуу нялзаахгаад хэрэггүй. Архи уусан л бол хариуцлагаа өөрөө, ГАНЦААРАА үүр!

togoo [103.10.23.5] 2020-01-10 04:58:22

zuv demjij bna.zuuhhun mongolchuud negiigee alaad duuslaa shvv hurdan ene huulia gargay amjilt.bolohgvi yu bna ergvv maluud mashina ervvl vedee mashinaa barij chadahgvi baij.

Ганц Казахстаны жишээгээр асуудлыг шийдэж болохгүй. [202.131.225.53] 2020-01-10 04:51:27

Англи, Канад, Австрали, АНУ-гийн ихэнх мужуудад 1 хундага хатуу архи, эсхүл 1 кружк пиво, эсхүл 100 грам дарс уусан хүн машин жолоодож БОЛДОГ. Үүнийг цагдаагийнхан тусгай хэмждэг төхөөрөмжөөр шалгаад, НОРМОНДОО уусан байх юм бол зүгээр л явуулчихдаг. Бодвол ийм зохицуулалт дэлхийн олон оронд байдаг байх. Зөвхөн Казахстанаас жишээ аваад байж болохгүй. Орос хүртэл уян хатан байсан, гэхдээ сүүлийн жилүүдэд чангалж байгаа. Гэхдээ Орост жолоочийн машин жолоодох эрхийг бүх насаар нь хасдаггүй.

[66.181.184.162] 2020-01-10 10:18:28

Яг зөв хэлчлээ

тиимээ [66.181.166.154] 2020-01-10 04:09:19

Зөвөө ийм хатуу шийтгэл оноож байж л иргэд зөв төлөвшинө тэгэхгүй бол баар савны элбэг архи дарсны арвинаар бол манай улс хэний ч өмнө гишгэнэ

МГЛ [122.201.28.8] 2020-01-10 03:48:15

Дэмжиж бна. Ийм хууль бидэнд хэрэгтэй бна.

Butehgui MGL [43.250.126.162] 2020-01-10 03:20:26

YAG ZUV! End comment bichij baigaa, eserguutseed baigaa lalaruud bugd sogtuugaar mashin baridag, aluurchid bololtoi!!! Naad zahiin bolovsrol humuujil baihgui ORK-uud ter tusmaa mashin barih erh baihgui. HUN UURUU MEDEHGUIGEER SOGTUU JOLOO BARINA GEJ HEZEE CH BAIDAGGUI YUM! HEREV CHI ARHI UUGAAD, MASHINAA BARIH SHIIDVER GARGASAN L BOL BAS HARIUTSLAGAA HULEEJ, ERHEE NASAN TURSHID HASUULAH CHADVARTAI BAIH HEREGTGEI. MUU MAL ORKUUDIIG UVLIIN IDESH BOLGOCHIH YUMSAN!

y [122.201.21.38] 2020-01-10 03:07:09

Margahiin orond arhi uusan uedee mashin barihaa l bolichih olon yum yarih hereggui

Mongol [124.158.109.62] 2020-01-10 02:55:24

Арай ч дээ ямар Лалын шашинтан биш

teneg [103.10.23.5] 2020-01-10 04:57:58

dongos zuv

Mongoloo [202.126.88.198] 2020-01-10 03:54:36

Zail mongoloo. Jild 100 hun uhej baina. Ireh jil duu chini yumuu huuhed chini dairuulj uhne. Daraa ni chi naad igee heleerei

Zochin [66.181.169.108] 2020-01-10 02:54:19

Uul ni tiim bval zugeer. Gevch teevriin tsagdaa nar montsoino do ……. nasaaraa erkhee khasuulakhuu yakhuu gee l suuchikh bx da

Зочин [202.131.230.19] 2020-01-10 02:57:45

Yg tegne tdagdaa nar l tomorno doo

Butehgui MGL [43.250.126.162] 2020-01-10 02:56:03

yaadag ork ve chi? Chi arhi uusan bol tegeed hohi chin shdee, hasuulna shdee. Zugeer baigaa huniig tsagdaa nar tegej "montsoij chadahgui"

Зочин [202.55.188.87] 2020-01-10 02:39:09

Ар Монголын ах тэнэг зоригтой. Согтуугийн шорон гэж энд тэнд олон шорон барих хэрэгтэй болно. Жилд ядаж 20 мянган хүн шинээр 7 жилийн ял аваад 2.3 жилд нэг аймгийн хүн амын хэмжээний хоригдолтой болно тэгэж зардал гаргаснаас Баян-Өлгий захын 2 сумыг хорих сум болгоод ялтангуудаа тэнд очиж амьдар гээд явуулсан нь дээр биз. Сумаас гарвал ялын нэмж чангад хийчихнэ. Итгэл баяныхаар суманд цуглуулж Цэмбэ нэхүүл

Зочин [103.229.122.253] 2020-01-10 02:32:24

ЦЦЦЦЦЦ ийм тэнэг юм санал болгохоо больчихээч. Торгуулиа нэмээд эрхийг нь арай илүү хугацаагаар хасаад л болих хэрэгтэй ш дээ. Лалын шашинтай казахуудад архи уух нь өөрөө нүгэл болохоор хатуу хандаж байгаа байлгүй дуракуудаа

иргэн [202.5.205.3] 2020-01-10 02:09:48

зөв шүү, маш зөв, үнэртүүлсэн л бол насаар нь жолоодох эрхийг нь хас !!!!!!!!!!!!!!, дээрээс нь техникийн үзлэгийг тогтмол шалга, тэгж байж осол авааргүй, хүний амь нас аврагдана

Зочин [202.131.231.222] 2020-01-10 02:06:45

МАШ ЗӨВ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

t [122.201.21.38] 2020-01-10 02:01:12

Erh hasna gedeg teneg yum hiihee boli erhtei erhgui arhi uugaad dahiad mashin bariad lhun alna tiim uchir hatuu huulitai bolgo

e [122.201.21.38] 2020-01-10 01:57:51

End margah hereggui kazahstan shug bolgo tegvel arhi uuchihaad mashin barih zorigtoi hun bhgui bno hunll aml hamgiin unetei

ИРГЭН [183.81.171.2] 2020-01-10 01:55:50

ЗА БИТГИЙ СОЛИОРООД БАЙ ЛД АА..ХАХА СОЁЛТОЙ УЛСУУД ЯАЖ ШИЙДЭЖ БАЙНА СУРААЧ ДЭЭ.. УУХ МӨНГӨНД НӨЛӨӨЛТӨЛ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ.. ҮНЭНДЭЭ ЛАНД УНАСАН ГАРУУДААС АРАЙ ИЛҮҮ АВ ТОРГО ГЭСЭН ҮГ ЮМ ШҮҮ ДЭЭ..

Butehgui MGL [43.250.126.162] 2020-01-10 03:22:57

chamaig mal baisan bol gargaad idechih yumsan. Chi neg bol VERNA esvel Puujgee 10 unadag, udriin hooloo oloh bolovsrolgui, ar geree tejeeh chadvargui archaagui mongol er baij taarna. Chinii LAND avch unaj chadahgui baigaad, zuvhun chi uuruu l buruutai. chiniii amidraldaa hiisen songolt chin VERNA bolhoor l chi VERNA unaj baigaa. Zail mongoloos

Зочин [202.9.46.209] 2020-01-10 01:49:17

Дугуйг мялаана гэж ямар аймшигтай заваан үг мэдээндээ оруулсан байна вэ?

Зочин [202.9.46.209] 2020-01-10 01:47:28

Юун яллах вэ?жилд 30 мянган Монгол хүн шоронд суулгах нь уу?Тэр бүтэхгүй ээ.Харин 5-8жил эрхийг нь хасах ч юм уу өөр юм бодсон нь дээр байхаа.

Зочин [122.201.31.27] 2020-01-10 12:18:52

5-н жил.

Butehgui MGL [43.250.126.162] 2020-01-10 03:50:38

Mongoloor duuren baigaa ORK, Aluurchdiig jild 30.000-aar bagasgaj baival bolj bna shd. ORK-uud aimhai, zusardagch uchir, 300 hun shorond hiichiheed, busad n aigaad, arhi uuj mashin barihaa bolino. Ene comment bichsen maliig bol shuud shorond hiih heregtei. Zugeer l teneg, bolovsrolgui bolhoor n hiisen ch bolno

Зочин [43.228.131.110] 2020-01-10 01:23:52

Ядаж 3 жил хасах хэрэгтэй.

mongol [66.181.161.127] 2020-01-10 01:04:11

zuv

Зочин [202.70.33.242] 2020-01-10 00:57:59

Tegvel ene heden tsagdaa nar bayjij duusah ni baina shde odoo 500 avch bgaa huuus heden sayiig neheh bailgui

Arhichin ORK [43.250.126.162] 2020-01-10 03:24:30

chi arhi uusan bol hohi n shdee. Gulug bolood tsagdaadaa munguu ugch baihdaa taarsan yum! Cham shig malnuudiig sogtuu mashin barij, ailiin huuhed dairuulahguin tuld iim huuli gargah heregtei. Muu nus mini 1 pivo uuchihaad, duudlagiin jolooch, esvel Taxi duudaad harij chadahgui bol bitgii Pivo uu

Зочин [182.160.0.164] 2020-01-10 00:26:38

Дэмжиж байна. Энэ архидалтаас угшилтай энэ хэргийн улмаас олон хүн амиа алдаж байна. Эрүүл саруул ухаанаар бодоход архи уухгүйгээр байж чадахгүй байгаа бол явган автобус таксигаар л яв л даа

Zochin [202.126.89.180] 2020-01-10 00:12:44

Энийг бичсэн нөхөр бол яалт ч үгүй ногоон малгайтны үр зулбасга байгаа даа.

Зочин [66.181.161.71] 2020-01-10 01:09:23

Эсвэл чи өөрөө согтуу машин барьдаг эргүү орк байх

Энэ тэнэгт [66.181.161.71] 2020-01-10 01:07:45

Нэгэн согтуу жолооч чамайг болон чиний ойр дотны нэгнийг мөргөвөл чи ногоон малгай яриад сууж байгаарай

Зочин [202.131.228.66] 2020-01-10 00:01:50

ХУЦ!


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.